АХБ-ны дэд Ерөнхийлөгч гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн явцтай танилцав
Хотын захиргаа "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд гэр хорооллуудын дотор үйлчилгээний дэд төвүүд бий болгож дэд бүтэц, хотын төв хэсэгтэй холбогдох нөхцлийг сайжруулж хүн амын суурьшил, бараа таваарын хөдөлгөөнийг дэмжих юм.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлын явцтай АХБ-ны дэд Ерөнхийлөгч Бамбан Сусангтоно ирж танилцав. Тэрээр нийслэл хотын хөгжилд томоохон өөрчлөлт авчрах төслөө сайн хэрэгжүүлэхийг хүсч төслийн багийн хамт олонд амжилт хүслээ.
Сэтгэгдэл байхгүй байна.