“UB Garuda” Их дуулгын төлөө Тайваны гранприд өрсөлдөнө
Саяхан албан ёсоор 2020 оны Токиогийн олимпийн наамдын хөтөлбөрт багтаад байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гранпри тэмцээнүүд ирэх амралтын өдрүүдэд Германы Берлин, Тайваны Тайчун хотууд болох гэж байна. Тэгвэл дэлхийн чансаанд 12-т эрэмбэтэй манай улсын "Улаанбаатар Хангарьд” баг /UB Garuda/ ирэх амралтын өдрүүдэд Тайваны гранприг зорих бөгөөд тус тэмцээнд амжилттай оролцож эхний 2-т шалгарсан тохиолдолд 09 сарын 23-24нд БНХАУ-ны Ченгду хотноо болох 3х3 Их дуулгын эрх авах юм. Энэ удаагийн Тайваны гранпри тэмцээнд Дэлхийн чансааны 2-т эрэмбэтэй Словений Лубляана, Приран, Дэлхийн аваргын мөнгөн медаль Недерландын Амстердам, Европ тивийн аварга Латвийн Рига гэсэн хүчирхэг багууд өрсөлдөх бөгөөд манай баг "С” хэсэгт Латвийн Рига, Иорданы Петра, Тайваны Тайчун багуудтай нэг хэсэгт багтаад байна."UB Garuda”баг энэ удаад бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Э.Цэрэнбаатарын оронд А.Гансүхыг нэмж Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр дасгалжуулагч С.Тулга гэсэн бүрэлдэхүүнтэй өрсөлдөх гэнэ. Мөн "UB Garuda” Тайваны гранпри тэмцээний дараагаар 09 сарын 19-23-ны хооронд Туркменистаны Ашгабат хотноо болох Азийн танхимын наадамд оролцох юм.
Сэтгэгдэл байхгүй байна.