ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ ДАХИН ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

0
 

Өнгөрсөн аравдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс хэлэлцээд анхан шат болон нийслэлийн давж заалдах хоёр шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүй болгож, улмаар хэргийг анхан шатанд буцаасан.

Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дараа иргэн Г.Дэнзэнг суллах ёстой байсан ч өнөөг хүртэл Майнтын хорих ангид хорьж буй. Уг нь хүндэвтэр хэрэгт сэжигтнээр татагдсан иргэнийг хуулийн дагуу 12 сар хүртэлх хугацаанд хорих ёстой. Гэтэл түүнийг 2016 оны тавдугаар сард саатуулснаас хойш нийтдээ 18 сар ийнхүү хорьсон нь хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл гаргаж буй явдал юм.

Дээд шүүхийн шийдвэр гарсаны дараа Г.Дэнзэнгийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ гаргаж авах хүсэлт өгч уг хүсэлтийг хүлээн авах эсэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч шүүгч Г.Буяннэмэх хүсэлтийг нь хүлээж авахгүй үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна.

Харин Г.Дэнзэнгийн өмгөөлөгч шүүгч Г.Буяннэмэхийг ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргалаа хэмээн үзэж байна. Шүүгч Г.Буяннэмэх яагаад ийм шийдвэр гаргав. Энэ оны нэгдүгээр сард давж заалдах анхан шатны шүүх хурал болохын өмнө шүүгч Буяннэмэх "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл ангиар (энэ нь өршөөлд хамрагдсан заалт байсан) зүйлчилсэн нь буруу.

Харин 263 дүгээр зүйл ангиар зүйлчлэх ёстой” гэж ялыг хүндрүүлсэн захирамж гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Ингэж захирамж гаргахдаа шүүгч Г.Буяннэмэх иргэн Г.Дэнзэнг прокуророос ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл ангийг өөрчилж 263-аар зүйлчил гэсэн утга бүхий захирамж гаргасан нь хууль бус үйлдэл юм.

Тиймээс Г.Дэнзэнгийн өмгөөлөгч шүүгч Г.Буяннэмэхийг Шүүхийн ёс зүйн хороонд өгч, Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн огцруулах, сахилгын хариуцлага ногдуулах талаар гомдол гаргаад байгаа аж. Өөрөөр хэлбэл ашиг сонирхолын зөрчилтэй шүүгчийн үзэмжээр дахин хүний эрх, хууль зөрчигдөж дээд шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэлээ олоогүй байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex