Ж.Батзандан Б.Хурцын тухай ноцтой баримтуудыг нийтэд дэлгэлээ
Тэгвэл Ж.Батзандангийн зүгээс Б.Хурцтай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэлээ. Тэрбээр "Польшийн Люблин хотын цагдаагийн газраас ирсэн бичигт хил дамнасан тамхины наймаанд Б.Хурцын эгч Батын Болор, хүргэн ах Хишигдолгорын Даваадорж нар оролцсон гэдэг нь тогтоогджээ” гэх баримтыг жиргээнд дэлгэжээ.
Мөн Б.Хурц 2003 онд Бүгд найрамдах Унгар улсад суух Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ажлаа хийдэггүй, европын орнуудаар хэсүүчилж наймаа хийн хувийн бизнесээ цэцэглүүлдэг байсан тухай элчин сайд Т.Султаны ТЕГ-ын даргад бичиж байсан захидлыг "Хурцын томилгоог УИХ руу хүчээр дахин оруулж ирлээ. Наранхүү ч хуралдаа ирлээ. ТӨРИЙН ЗАВХРАЛ, БҮЛЭГЛЭЛИЙН ТӨР. Ганцхан доорх баримт л тvvнийг томилохгүй байх хангалттай vндэслэл” гэх тайлбартайгаар нийтэд дэлгэлээ.
Х.Онон
Сэтгэгдэл байхгүй байна.