Си Зиньпин чуулганы хуралдаанд үг хэлж байна
БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган эхэллээ. Хүндэтгэлийн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон албаны бусад хүмүүс, БНХАУ-ын даргын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд оролцож яваа зочид төлөөлөгчид оролцож байна.