ХҮЧИЛТӨРӨГЧИЙН КОКТЕЙЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

1
cocktail
 

Хүчилтөрөгчийн коктейль нь цэвэр хүчилтөрөгчийг дурын жимсний сироп юмуу жүүсээр баяжуулан гаргаж авсан хэдэн мянган ширхэг өчүүхэн жижиг бөмбөлгөөс бүрдэх хөнгөн амттай хөөс юм.
Хүчилтөрөгч цорын ганц арга замаар хүний биед шингэх албагүй. Энэ удаад хоол боловсруулах эрхтнээс дамжин гарсан хүчилтөрөгч цусны плазмд уусдаг ба эд эс, эрхтэнийг хүчилтөрөгчөөр хангах арга зам болдог.
Хүчилтөрөгчийн коктейлийн үйлчлэх онцлог нь хүний бие организмын эд эсийг дүүргэсэн цэвэр хүчилтөрөгчийн энерги нь биологийн процессын энерги болон хувирч, микро түвшний бодисын солилцоо, цусны эргэлт, эсийн мембраны нэвчих чадварыг сайжруулж, исэлдэх-нөхөн сэргэх процессыг идэвхижүүлснээр организмын энергийн баялаг, дархлалыг бэхжүүлж,аливаа эд эсийн хүчилтөрөгчийн дутагдлыг арилгахад тусалдаг
Жимсний найрлагатай хүчилтөрөгчийн коктейль нь бодисын солилцоо явагдахад сайн нөлөө үзүүлж, хоолны шингэцийг хэд дахин нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгчийн коктейль нь өвчилсөн болон ядарч сульдсан организмыг сэргээж, хэвийн үйл ажиллагааг нь хангадаг бөгөөд ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ядаргаа сульдааг багасган нойргүйдлийг арилгаж бодисын солилцоог идэвхижүүлдэг байна.

Хүчилтөрөгчийн коктейль- эм биш, харин эрүүл зөв хооллолтын бүтээгдэхүүн юм.  Хосгүй шинж чанартай энэхүү бүтээгдэхүүнийг байнга хэрэглэснээр хүний чухал эрхтнүүд төдийгүй эрхтэн системийн үйл ажиллагааг бүхэлд нь дэмжиж эрүүлжүүлэх нөлөө үзүүлнэ.
Хүчилтөрөгчийн коктейлийг хэрэглэх нь хөөс хэлбэртэй хүчилтөрөгч хоол боловсруулах замаар идэвхитэй элемент хэлбэрээр цус тунгалагт нэвчиж, бие организмыг цэвэрлэж, халдваргүйжүүлэн үйлчилж эсийн метаболизмыг хүчирхэгжүүлдэг. Эм болон витаминыг хүчилтөрөгчтэй хамт хэрэглэх нь зарим тохиолдолд эсийн үйлчилгээг хэдэн арав дахин нэмэгдүүлэх чадвартай.

Ургийн хөгжлийг хангахад эхийн баримтлах хоолны дэглэмээр дамжин хүчилтөрөгчийн коктейлийн гүйцэтгэх үүрэг


Ихсийн дутмагшил

Ихсийн дутмагшил-эхийн ихсийн зарим үйл ажиллагааны дутмагшил (дааврын, бодисын солилцооны бусад) нь хэвлий дэх ургийн хөгжлийг ноцтой алдагдалд оруулдаг.
Эрсдэлийн хүчин зүйл:
Ихсийн хөгжлийн дутмагшлын хөгжлийн хүчин зүйлд байгалийн, нийгэм-эдийн засгийн нөхцөлүүд, бүхий л далд байдлууд, биеийн хүнд ачаалал, архины хэрэглээ, тамхи таталт, эхийн нас, ирээдүйн эхийн удамшлын онцлогууд, архаг хууч өвчнүүд, жирэмсний явцын онцлогууд ба бусад хүчин зүйлүүд хамаарна.
Ургийн хүчилтөрөгчийн дутмагшил
Ургийн хүчилтөрөгчийн дутмагшил-жирэмсний ба төрлөгийн явцад ургийн хүчилтөрөгчийн дутмагшил үүснэ. Үүнийг хурц ба архаг хэмээн хуваана.
Ургийн хүчилтөрөгчийн архаг дутмагшил- умай-ихсийн цусны эргэлтийн алдагдлын улмаас жирэмсний тээлтийн явцад үүсдэг. Тухайн эмгэгийн үед ураг ихэснээс шаардлагатай хэмжээний хүчилтөрөгч ба тэжээлийн бодисоо авч чадахгүй. Перинагаль өвчлөлтийн шалтгааны бүтцэд ургийн хүчилтөрөгчийн дутмагшил 67,5% эзэлнэ. Ургийн хүчилтөрөгчийн дутмагшлын үндэс нь ураг-ихсийн дутагдал юм.
Жирэмсэн эмэгтэйн зөв хооллохын ач холбогдол
Хүний амьдралын бүх үед хоололт нэн чухал юм. Үүнээс өсөлт ба хөгжлийн эрчимтэй үед хоололт онцгой ач холбогдолтой юм. Жирэмсэн эмэгтэйн хоололт ирээдүйн хүүхдийн хөгжилд шууд нөлөөлдөг нь шинжлэх ухааны олон шинжилгээ туршилтаар нотлогдсон. Жирэмсний тээлтийн хугацаанд эмэгтэй чанар сайтай хоолоор хооллох нь ирээдүйн хүүхдийн бие махбодь хэвийн өсч хөгжих зайлшгүй нөхцөл бөгөөд ураг хоол тэжээлийн бодисуудыг (уураг, нүүрс ус, эрдэсийн бодисууд, амин дэмүүд) зөвхөн эхээсээ авдаг. Ургийн чанартай хоол тэжээл гэдэг өргөн утгаараа түүний хүчилтөрөгчийн хангамж юм. Баланслагдаагүй хоол тэжээл эхийн хэвлий дэх ургийн хөгжил саарах,ихсийн дутмагшил ба хүчилтөрөгчийн дуталд оруулна.
Жирэмсэн эмэгтэйн ургийн хүчилтөрөгчийн дутал ба цус багадлын аюул
Жирэмсэний тээлтийн хугацаанд эргэлдэж буй цусны хэмжээ ихэснэ. Өөрөөр хэлбэл өөрийгөө болон ургийг хүчилтөрөгчөөр бүрэн хангахад үлэмж хэмжээний хүчилтөрөгч нэмж шаардагдана гэсэн үг. Гемоглобиноор хүчилтөрөгч зөөвөрлөгдөж эдэд очдог.Гемоглобин төмөргүйгээр бий болохгүй. Төмрийн дутал нь төмөр дутагдлын цус багадалтанд оруулж улмаар урагт хүчилтөрөгчийн дутмагшил үүсгэнэ. Ийнхүү эхийн биед, эд эрхтэнд хүчилтөрөгч зөөвөрлөгдөж хүргэх боломж алдагдсантай холбоотойгоор урагт хүчилтөрөгчийн хомсдол үүснэ. Эхийн биед хүчилтөрөгч дутмагшсанаас хоол тэжээлтэй хамт авдаг тэжээлийн бодисын боловсролт хямарч удаашран урагт орох бодисын хэмжээ эрс багасна.

Жирэмсэн эмэгтэйн хоолон дахь хүчилтөрөгч, хүчилтөрөгчийн коктейлийн ургийн хөгжилд үзүүлэх үйлчилгээ

Гэрийн нөхцөлд хүчилтөрөгчийн коктейл хийн хэрэглэснээр зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчөөр жирэмсэн эмэгтэй урагаа бүрэн хангаж чадна. Коктейлийн амтыг өөрчлөн өөрт таалагдахаар төрөл бүрийн жүүсийг ч сонгон хэрэглэж болох юм. Жимсний жүүстэй хамт хөөсрөн орж буй энэхүү хүчилтөрөгч хоол боловсруулах замаар динамик явцдаа цусанд ба тунгалагт хялбархан шимэгдэнэ. Ингэснээр цусанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ ихсэж, түүний парциално даралтыг нэмэгдүүлнэ. Капилляруудын артерийн хэсгээс хүчилтөрөгчийн дутагдалтай эдэд хүчилтөрөгч нэвтрэн орж , гемоглобинтой холбогдохгүйгээр хангана. Сийвэн дэх уусмал байдалтай хүчилтөрөгч ихсийн саатлыг амархан нэвтэрнэ. Сийвэн дэх хүчилтөрөгчийн нөлөөгөөр бодисын солилцоо эрчимжиж, ургийн хөгжил хэвийн явагдах таатай нөхцлийг бүрдүүлнэ. Хүчилтөрөгчийн коктейль хэрэглэснээр жирэмсэн эмэгтэйн дархлаа сайжирч амьсгалын замын өвчнөөс хамгаалагдах таатай нэг нөхцлийг бүрдүүлнэ. Эцэст нь дүгнэхэд хүчилтөрөгчийн коктейль нь жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм.

Зүрх судасны системийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь


Жирийн ажлын үед хүний зүрхэнд зүрх судасны үйл ажиллагааны системийн өвчтэй хүмүүст бүр тусгайлан шаардагддаг хүчилтөрөгчийн хангамж хэрэгцээтэй болдог. Цаашилбал, зүрх судас, дархлалын системийн үйл ажиллагааны алдагдал, биеийн хэт ачааллаас үүдсэн хүчилтөрөгчийн дутагдал нь зүрхний дутагдалд ч хүргэж болно.

Ангаахын судалгааны явцад хүчилтөрөгчийн коктейль нь зүрх судасны өвчтэй, тарган хүмүүсийн биеийн байдлыг дээрдүүлж, цусан дах холестериний хэмжээг бууруулж, дархлааг сайжруулдаг байна.

Хүчилтөрөгчийн коктейль нь спортын идэвхийг сайжруулна.
Дасгал сургуулилт, уралдаан тэмцээний үед тамирчид байнгын "хүчилтөрөгчийн өлсгөлөн”д нэрвэгдэж байдаг. Учир нь тэд булчингийн агшилттай холбоотой маш огцом идэвхитэй процесст хамаг хзчилтөрөгчөө зарцуулдаг бөгөөд эцсийн дүндээ булчингийн чадвар буурахад хүрдэг. Хчүилтөрөгчийн коктейлийг зохистой хэрэглээндээ багтааснаар биеийн ачааллын дараа организм хурдан хугацаанд эргэн сэргэхэд нөлөөлдөг байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Мулгуй юм бичих юм даа хучилтерегч бол энергийе эх уусвэр биш харин устерегчтэй нэгдэж ус уусгэнтуунийг организмаас зайлуулдаг юм. Нэртэйгээр нь бегсеерее хучилтерегч авбал бур сайн гээд биччихгуй дээ