“Mill house”-ийн гурил дутуу граммаар савлагддаг уу
Фейсбүүк хэмээх Олон нийтийн сүлжээнд иргэд өөрийн үзэл бодол төдийгүй зарим нэгэн мэдээ мэдээллийг гаргадаг. Тэгвэл нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа "Саяхан Тэнгэр бөөний төвөөс гурил авлаа. Тэгээд санамсаргүй жингийн баталгаа шалгах гээд авсан гурилаа шалгаж үзлээ. Тэгсэн чинь Mill house-ын 5 кг-ын бүхэл үрийн гурил уут бүрээс уутны жин ороод 300-330 гр, Алтан тарианы 25 кг-аас 875 гр дутуу савалгаатай байна.
Ингээд бодохоор үйлдвэрийн жинг бичсэн ууттай гурилыг авсан хүн гэртээ шалгаж үзэх боломжгүйг ашиглаад үйлдвэрүүд иргэдийг залилж байх шиг. Уут бүр дутуу жинлэж б.гаа хариуцлагыг хэн хүлээх вэ? Эдгээр үйлдвэрийнхэн харж байгаа бол уутныхаа жинг хасч гадна нь бичсэн жиндээ хүргэж савлахыг хүсье. Гэхдээ үүнийг ингээд зүгээр өнгөрөөмөөргүй л байна” хэмээн бичжээ.
Хүнсний үйлдвэрлэлийн байгууллагуудын бараа бүтээгдэхүүн нь жиндээ хүрдэггүй талаарх иргэдийн гомдол ихээр гардаг. Үүний нэгэн жишээ энэ болов уу. Энэ мэт асуудалд ШӨХТГ, МХЕГ зэрэг мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч иргэдийн гомдлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
Н.Заяа
Сэтгэгдэл байхгүй байна.