УИХ-ын гишүүн Д.Гантулга болон шинжээчдийг АТГ-аас шалгаж байна
АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг шалгаж эхэлжээ. Бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга нарт холбогдох хэргийг УЕПГ-аас дахин хянаж үзээд харьяалал тогтоож өгснөөр ийнхүү АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжиж ирээд байгаа юм.
Мөрдөн шалгах хэлтсээс түүнд холбогдох хэргийн шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж ШШҮХ-ийн шинжээч нарыг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчийг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын хамтаар хэрэг үүсгэн шалгаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.