Тэргүүлэгч ЛУЙВАРЧИН ХААН БАНК-наас татгалзая!
Үндэсний хэмжээний тэргүүлэгч банк гэж өөрийгөө тодотгодог Хаан банк үнэн хэрэгтээ тэргүүлэгч ЛУЙВАРЧИН банкаар тодроод байна уу гэж хармаар мэдээллийг иргэд хэлж ярих болоод удаж байна. Хамгийн сүүлд гэхэд жүжигчин, дуучин Л.Сөрөлт өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Хаан банкны задарсан, даварсан үйлдэлтэй холбоотой зүйлсийг нийтлээд байна.
Тэрбээр "Зүв зүгээр сууж байтал данснаас 576 000 төгрөг гараад явчихлаа. Гүйлгээний утга EB Banana гээд. Одоо яадгийн болоо. "Байна уу” дууны клипээ хийлгэх гээд хэдэн төгрөг цуглуулж ядаж байсан юмсан. Шэйр хийж олон хүнд мэдэгдсэн нь дээр байх аа, манайхаан” хэмээн арга ядан үгээ хэлжээ.
Хамгийн гол нь Хаан банкны зүгээс санаатай, санаандгүй нь үл мэдэгдэх ийм завхарсан явдлыг олон гаргаж байгааг иргэд бэлхнээ гэрчилж буй юм. Saruul Byamba гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч иргэн энэ талаар "Хаан банк ийм асуудал их гаргах юмаа. Карт өөрт явж байхад картнаас 50 уншигдаад гараад мессеж ирж байсан. Тэгээд хэлтэл хоёр хоноод буцаад 50 орж ирсэн. Ийм асуудал ойрын 2-3 хүнд тохиолдсон шүү” хэмээн бичсэн байх. Өөр бусад хүмүүс ч Хаан банк үйлчлүүлэгчдийнхээ данс руу хууль бусаар ингэж нэвтэрдэг болохыг баталж буй юм.
Хүний данснаас мөнгө авчихаад, тэрийгээ банкны бус программын алдаа гэж хэлдэг Хаан банктай хариуцлага тооцох цаг болжээ. Арав, хорин мянган төгрөг биш хэдэн сая төгрөг данснаас нь зүв зүгээр байж байхад нь гараад явчихаар мэл гайхаж цэл хөхөрсөн иргэд цөөнгүй байна. Гол нь банкны зүгээс тэр мөнгийг нь тодорхой хугацааны дараа, 2-3 хоногийн дараа ч юм уу эргүүлэн данс руу хийдэг байна. Ингэхдээ их л эелдэг тайлбарыг илгээдэг аж. Юу гэхээр "Сайн байна уу, та өөрийн овог нэр, дансны дугаараа илгээнэ үү. Бид таны ухаалаг мэдээ үйлчилгээг шалган илүү татсан мөнгийг залруулах болно” гэдэг аж.
Ийм даварсан банкаар Монголын ард түмэн үйлчлүүлэх хэрэг үнэхээр байна уу даа. Ийм маягаар нэг дор хэчнээн иргэний данснаас хэчнээн төгрөг татдаг бол. Тэгж хууль бусаар татсан мөнгөө 2-3 хоногийн хугацаанд хэрхэн яаж эргэлдүүлдэг бол. Зээл хэлбэрээр гаргачихаад, бусад мөнгөний урсгалаасаа нөгөөх ЗАЛРУУЛАХ үйлчилгээгээ хийдэг байхыг үгүйсгэх аргагүй юм. Программын алдаа байлаа гэж бодоход яагаад үүнийгээ засч залруулж болдоггүй юм бэ?
Яасан дорой хүмүүс тэр программыг нь хянаж байдаг юм бэ. Техникийн алдаа гэсэн байдаг л нэг тайлбарыг урдаа барьчихаад иргэд, үйлчлүүлэгчдийг ингэж хохироож болохгүй ээ, Хаан банкны удирдлагууд аа!
Танай Хаан банкны шулаа үнэхээр хэтэрч байна шүү. Монголын 2 сая иргэнийг харилцагчаа болгочихоод, Монголын бүх малыг барьцаандаа атгачихаад, Монголын иргэн бүрээс өдөр тутам тав тавдахгүй, арав аравдахгүй, хэдэн төгрөгийг нь чимээгүй шулсаар байх юм уу?
Танай Хаан банктай холбоотой дахиад нэг завхарсан жишээг энд дурдая.
Нэгэн иргэн дараах зүйлийг бичсэн байна.
"Өнөөдөр өглөө ингэсэн байх юм.
Хэдийгээр нэг хүний хувьд хэдийгээр 250₮ боловч Монголд байгаа арилжааны банкуудаас хамгийн их харилцагчтай банк бол хаанбанк. Дор хаяж хамгийн багадаа 2 сая хүн энэ банкийг сонгодог.
Е-банк ашигладаг 1 сая хүн гэж бодохоор
250*1.000.000= 250,000,000₮ биднийг ингэж шулж байна шүү дээ.
Танилаараа дамжуулан асуухад тусгай дугаар луу залгаж буцаалгаж болно гэх юм тэр дугаар луу залгахад 1минут - 500₮ хүн хэзээ ч дахиж 250₮ илүү өгөхгүйн тулд залгахаа болино.
Ийм тогтолцоотой ингэж шулдаг байна шд.
Хэдийгээр програм банкны алдаа гэх ч энэ бол цэвэр дээрэм.
Монголчууд бидний За яахав яахав гэдэг хэнэггүй занг ингэж ашиглаж байна шүү дээ” гэсэн байна.
Тиймээ, энэ бол үнэхээр дээрэм. Дээрмээс өөр юу гэж үүнийг нэрлэх юм бэ?
"Танд ойрхон түмэнд итгэлтэй” хэмээх уриан дор үйлчлүүлэгчдээ шулдаг Хаан банкнаас татгалзахыг Монголчууддаа уриалж байна.
Хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч үндэсний хэмжээний тэргүүлэгч банк гэж өөрсдийгөө өргөмжилсөн ХУЛХИ ХААН БАНК-наас татгалзая, Монголчууд аа.
Шуурхай.мн