“Үлэмж” гоо сайхны эмнэлэгт зөвшөөрөлгүй япон эмч мэс засал хийсэн эсэхийг шалгаж байна

0

Арьс, гоо заслын чиглэлээр үзлэг, зөвлөгөө үйлчилгээ, мэс ажилбар хийдэг "Үлэмж” гоо сайхны эмнэлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж байна. Тодруулбал, тус эмнэлэгт гоо сайхны мэс засал хийдэг Япон улсын иргэн Масаки Козуми нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлсэн, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл импортолж, худалдаж, хэрэглэсэн байдалд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Шангрила моллд байрлах тус эмнэлэгт Масаки Козуми нь гурван сарын давтамжтайгаар ирж, мэс засал хийдэг бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 23-ныг хүртэл гоо сайхны мэс ажилбар хийгээд буцсан байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Масаки Козуми нь ирэх дөрөвдүгээр сар дахин ирж, гоо сайхны мэс засал хийх юм байна.

"Үлэмж” гоо сайхны эмнэлэгт арьс гоо заслын чиглэлээр мэсийн болон мэсийн бус аргаар давхраа оёх, хамар өндөрлөх, хамрын үзүүр өргөх, хамрын унжууг засах, унжсан арьсыг татах зэрэг гоо сайхны мэс засал хийдэг байна.

Түүнчлэн хөгшрөлтийн эсрэг болон өөр олон төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл зарж борлуулдаг аж.

Япон улсын иргэн Масаки Козуми нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэх асуудлаар тус эмнэлэгийн менежер н.Хатантуулаас тодруулахад "Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Эм, эмнэлэгийн хэрэгсэл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн асуудлаар бид бичиг, баримтаа бүрдүүлэн НМХГ-т өгөхөөр ажиллаж байна. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байгаа” гэсэн тайлбар хийлээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex