ЕРӨӨГИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙГ 20 ГАРУЙ ЖИЛ ХЯТАД РУУ ЗӨӨЖ БАЙГАА Б.ДЭЛГЭРСАЙХАНЫГ ЗОГСООХ ХҮЧ МОНГОЛД БАЙНА УУ

5

ЕРӨӨГИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙГ 20 ГАРУЙ ЖИЛ ХЯТАД РУУ ЗӨӨЖ БАЙГАА Б.ДЭЛГЭРСАЙХАНЫГ ЗОГСООХ ХҮЧ МОНГОЛД БАЙНА УУ

 Авлигатай тэмцэх газраас Монголын төрийн өндөр албан тушаалтан, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Өнөөгийн парламент дотор 11 тэрбумтан байна. УИХ дахь баячуудыг эрхэм гишүүн  Ж.Ганбаатар тэргүүлжээ.

Түүний  жилийн орлого 10 тэрбум 304 сая 620 мянган төгрөг бол хадгаламж нь 13 тэрбум 231 сая төгрөгтэй гэнэ. Мөн 520 саяар үнэлэгдэх газартай, нэг тэрбум 166 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай. "Сээкл”, "Моннидер”, "Голденсвит”, "Нордлайн”, "Камдер” зэрэг таван компанид хувьцаа эзэмшдэг.

Түүний араас "нэхэж” яваа хөрөнгө чинээгээрээ бусдыг хошуучлагчдын аман хүзүүнд  эрхэм гишүүн  Б.Дэлгэрсайхан "алтан жолоо” өргүүлж буй. Түүний жилийн орлого 4 тэрбум 736 сая төгрөг. Дөрвөн тэрбумаар үнэлэгдэх 3 орон сууцтай гэнэ. Хадгаламжиндаа 13 тэрбум 231 сая төгрөг цааш хийжээ. Өнгөрсөн жилийнх нь орлого 1 тэрбум 43 сая байсан бол энэ жил огцом орлогожжээ. Б.Дэлгэрсайхан бол Могол Улсын төмрийн хүдрийг 1990-ээд оны эхнээс эхлэн Хятад руу зөөж,хөрөнгөжин баяжсан эр. Тэр цагаас түүнийг зогсоох хүч Монголд байсангүй, одоо ч байхгүй.

Бизнесээ махны наймаагаар эхэлж байсан Б.Дэлгэрсайханы "Дорнын говь” компани одоо улам томорсон. Гэвч түүнд махны наймаа нь багадсан болохоор уул уурхай руу орсон нь лавтай. 1993 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төмрийн хүдрийг ашиглах "Болд төмөр Ерөө гол” ХХК байгуулан урд хөршийн түншүүдтэйгээ хамтран төмрийн хүдрийг ч ёстой зөөж эхэлсэн дээ.

Тэр цагаас хойш эдүгээ хүртэл Монголын баялаг түүхийгээрээ вагон вагоноороо Хятад руу гарч байна. Түүхийгээр нь баялгаа худалддаг улс энэ дэлхийд манайхаас өөр байдаг ч юм уу үгүй ч юм у. Юутай ч Б.Дэлгэрсайхан баяжих тусам эх орны төмрийн хүдрийн нөөц хоосорч буй. Уг нь Ерөөгийн төмрийн хүдрийг 110 сая тн нөөцтэй гэдэг. Жилд хэдэн сая тн-оор нь хил давуулаад байхаар бидэнд юм үлдэж байгаа болов уу.

Хүний шуналд хязгаар байдаггүй юм гэсэн,Дэлгэрсайханы шуналыг хазаарлан тогтоох гэж төр төмөр нүүрээ үзүүлдэггүй болохоор түүний бизнес  хил хязгааргүй болжээ. "Баян хүн таван хаанд нүүртэй” гэдэг. Эх орноосоо хулгайлан зөөсөн нь түүнийг "алдарын оргил”-д гаргажээ. Монголын улстөр, бизнесийн хүрээнийхэн Б.Дэлгэрсайханыг мөнгөний АТМ гэж өхөөрдөн нэрлэсэн нь эзэндээ ихэд зохисон цол юм. Түүний тухай олны ярих нь оффшор дансандаа ихээхэн мөнгө нууцалж амжсан,хувийн амьдралаа өдий хүртэл тогтворжуулж чадаагүй нэгэн гэх. Ёроолгүй баян хүн учир эхнэрийг бээлий шиг сольдог гэлцэнэ.

Хамгийн сүүлийн эхнэрээр өөрөөсөө 20 насаар дүү  "Aqua fitness”-ийн Ука гэх бүсгүйг тодруулсан боловч салсан дуулдана.

30007371_1340000722798089_1967244930_n

2016 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийж байхдаа Б.Дэлгэрсайхан "Forbes Mongolia”-д 20 саяар бизнес ярьж, өөрийгөө чамгүй сайн сурталчлаад авсан. Өөрийн зурагтай сэтгүүлээ Дорноговийн айл болгонд тарааж, мөнгийг чихэр шиг тарааж байсан гэх олны яриа оргүй биш ээ. Б.Дэлгэрсайхан унтаж сэрэв үү гэлтэй гэнэт  эх орондоо төмөр,ган үйлдвэрлэнэ гэх нь бий. Ийм сэдэвтэй үлгэрийг мөн ч олон жил ярьсан даа.

Магадгүй,бохир луйврын бизнесээ хаацайлах арга нь байх. Үнэхээр эх орондоо хүнд үйлдвэр баръя, төмөр ган үйлдвэрлэе гэсэн мөрөөдөлтэй хүн 20 гаруй жил төмрийн хүдрийг ямар ч боловсруулалт хийхгүй Хятад руу ачуулах уу. Нэг сайхан өдөр монголчууд эх орондоо төмрийн хүдэр хайлуулья,үйлдвэр барья гэх тэр үед төмрийн хүдрийг үртэс ч үлдээхгүй зөөгөөд дуусгасан байхыг хэн мэдлээ. Улсаасаа баян атлаа цадаж ханахыг мэддэггүй мангаснуудын жагсаалтыг өнгөлж яваа Б.Дэлгэрсайхан 3000 ачааны вагонтой гэнэ.

Өдөрт багаар бодоход 150 вагон төмрийн хүдэр урагшаа ачигддаг гэвэл 3000 вагоноор хэр шороо урагшилдаг бол. Монгол Улс 1080 вагонтой,Б.Дэлгэрсайхан 3000 вагонтой. Хятад руу хувийнхаа хөрөнгөөр төмөр зам тавьсан, зүтгүүр вагон худалдаж авсан,хэдэн арван жилээр төмрийн хүдэр зөөж байгаа  энэ тэр гээд нарийн юм ярьвал энэ Б.Дэлгэрсайхан гэгч монгол хүн мөн үү гэсэн асуулт хариу нэхнэ. Эх орондоо ийм сэтгэлээр ханддаг монгол хүн байх уу. Манайхан бие биеэ "хужаа,хятад” гээд л элдвээр гутаан доромжилдог атлаа жинхэнэ хятад санаа,хятад аргаар хятадуудтай дөрөө нийлүүлэн эх орноо цөлмөөд,тэрбум тэрбумаар хөрөнгө нь зузаараад байгаа хүнийг эх оронч мөнөөсөө мөн гэх үү. "Та дээшээ,дээшээ” гээд УИХ-д залаад байх  юм уу,дорноговьчууд аа.

Өнгөрсөн жил Б.Дэлгэрсайхан хувиасаа 100 сая төгрөг эх орныхоо ядуу эдийн засагт нэмэр хандив болгон өргөж байна хэмээн хэвлэл мэдээллээр баахан шоудсан. Үнэндээ тэр мөнгө Монголын баялгийг Хятад руу зөөсөнтэй нь харьцуулбал далайд дусал. Заримдаа эх оронч хүн болж "матрын нулимс” унагах шахах нь цаанаасаа нэг дотор хүний зэс цухуйлгадагт нь хүмүүс тийм ч таатай байдаггүй юм билээ.

Н.Манлай


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл
:

kensington rfid passport wallet in matt black http://www.danbinhduong.com/hurlock_deering/woman-silver-triangles-blue-necklace
mens 14k yellow gold 4.6mm figaro chain necklace http://www.danbinhduong.com/kaunakakai_privateer/criss-cross-fake-lip-ring-18k-y
ellow-gold-over-women-body-piercing-jewelry-ebay bague solitaire diamant princesse bs16 http://www.danbinhduong.com/kirkland_oneals/chanel-vintage-sautoir-necklace-comp
osed-of-small-red mens heavy gold iced lab simulated diamond thick cuban link chain necklace ebay http://www.danbinhduong.com/lasochenta_rosholt/wrist-watch-band-repair-kit
fobya pink powder wool blend turtleneck sweater women http://www.crickoholics.com/chipita_libertycity/fobya-pink-powder-wool-blend-tur
tleneck-sweater-women

:

http://www.pelisaccion.com/cry/cheap-famous-brand-women-designer-backpacks-bags-
oxford-fabric-duffel-bags-duffel-bags-withcheap famous brand women designer backpacks bags oxford fabric duffel bags duffel bags with
timberland small items bag across body bag very cheap sale australia multi color women bags http://www.mobiledocportal.com/rosherun/timberland-small-items-bag-across-body-b
ag-very-cheap-sale-australia-multi-color-women-bags

:

haiguul hiigeed togtooson ordiig terend ogson humuus buugaagui ard ni baij l bana daa

:

TUMUR ZAMIIN SUUR OMCH BUYU UBTZ OMCHOOS HUVIIN KOMPANID SHIRHEGCH HUV EZEMSHUULEH ESGUI GEED UNDSEN HUULIND ZAACHIHSAN BAIDAG

:

hulsnii bichver hanhalj bn.

setfuulch bichsebee ehnees bi unshaad nyagtlaach. ganbaatar delgersaihan gishuud hadgalamj ni adilhan duntei yum uu? buur harluulah gej yadsan yum be haha. harin ch mongolyn tolgoi biznesmen, 1500 huniig ajlyn bairaar hangaad (tsaana 6000 hun gesen ug.) mongol ulsyn top aj ahuin negj, shildeg tatwar tulugch, uuriin har bor hucheer garch, gadaadaas mungu oruulj 110 km tumur zam, 3000 vagonyg chin oruulj irj, uurhaig hudulguj, dornogoviin nutag usandaa maah ih buteen baiguulaltyg hiij bgaa geed l duusaahgui umuurmuur sanagchihlaa.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex