ОФФШОРЧДЫН АРД ЧИМЭЭГҮЙХЭН НУУГДАЖ БАЙГАА УБТЗ-ЫН НОЁН Д.ЖИГЖИДНЯМАА “ИЙСТ ВИНД”-ИЙН ЭЗЭН БАЙЖ БОЛОХ УУ?

1

 

Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй "Ийст Винд”-ийн нууц ноёнтон хэмээн хэвлэлээр бичигддэг Д.Жигжиднямаа гэж нөхөр УБТЗ-ын дарга болох гэж нэлээд юм болсон гэдэг. ОХУ-ын талын гишүүд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа гэх мэдээлэл Москвагаас ирж байсан ч, гэнэт нөхцөл байдал өөрчлөгдсөн. Гэхдээ Оросууд түүнийг хүлээн зөвшөөрснийхөө хариуд УБТЗ-ын ерөнхий инженерээр ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын даргыг томилсон гэх мэдээлэл байдаг.

Тэгэхээр Д.Жигжиднямаа эрхэм энэ суудалд ирэхийн тулд улстөрийн дэмээр гарч ирсэн нь ойлгомжтой хэрэг. Д.Жигжиднямаа гэж хэн бэ гэдэг асуултад хариулт мэдээллийг хайж үзлээ. Тэрбээр Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, Улаанбаатар төмөр замын Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга зэрэг албан тушаалуудад ажиллаж ирсэн гэсэн намтартай нэгэн юм. Хэдийгээр салбартаа олон жил болсон туршлагатай нэгэн ч түүний намтар тийм ч дардан цагаан биш. Тэрбээр ажлаа авсан цагаасаа эхлэн "Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон гэх мэдээлэлд холбогдож байсныг энд сануулахад илүүдэхгүй болов уу.

Төмөр замын Тээвэр хариуцсан орлогч дарга байхдаа тэрбээр Эрээнээс Улаанбаатарыг дайран өнгөрөх ачаануудыг саатуулан зөвшөөрөл олгохгүй байгаагаас орлого нь тасалдан хэл ам гарч байсан. Үүний улмаас хоёр хөршийн компаниуд арга ядахдаа ачаа бараагаа Манжуураар дайруулан Орос руу оруулах болсон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал "Ийст Винд” гэх компаниар тээвэр хийлгэх ёстой гэж Д.Жигжиднямаа дарга захирамж буулгасан тухай мэдээлэл гарч байв. Дамжин өнгөрөх болон Улаанбаатарт ирэх ачааг хэнээр тээвэрлүүлэхээ эзэн нь сонгон үйлчлүүлэх эрхтэй ч, Д.Жигжиднямаа дарга бүгдийг шийддэг жишиг тогтсон талаар төмөр замынхан хэлж ярьж ирсэн юм. Түүнчлэн Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй "Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа даргыг байдаг гэх мэдээлэл бий. Д.Жигжиднямаа тус газрын орлогч даргаар 2015 онд томилогдохоосоо өмнө "Ийст Винд” компанийн захирал байсан нэрийн хуудас нь одоо ч төмөр замчдад байдаг аж. За мөн Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх нөхөр төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлээд удсан гэх юм билээ. Түүний эл үйлдлийг салбарын өмнөх сайд байсан М.Зоригт мэддэг ч, тэд хар багын буюу 10 жилийн анд найзууд учраас Д.Жигжиднямаа дарга улам даварсаан ирсэн гэдэг.

Мөн энд нэг зүйлийг тодотгоход, УБТЗ-ын орлогын эх үүсвэр нь транзит ачаа, төмрийн хүдрийн тээвэр байдаг. Тэрчлэн төмрийн хүдэр экспортлогч ганцхан компаниас хараат болохгүйн тулд УБТЗ нийт орлогынхоо 60 хувийг Ази-Европыг холбосон транзит тээврийн коридороос олох төслийг эхлүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УБТЗ-аар үйлчлүүлэхэд өртөг өндөртэй болгох, төмрийн хүдрийн бизнесийг Монгол Улсад цор ганцаар хийх сонирхолдоо хөтлөгдөн Д.Жигжиднямааг дэмжих болсон гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээр гарч ирсэн. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын даргаар томилогдсон Д.Жигжиднямаа гэж нөхрийн талаар бичээд байвал нэлээд их юм уудлагдахаар байна. Төмөр замын даргыг томилоход уг нь ашиг сонирхлын зөрчлийн асуудал хамаатай л байдаг баймаар юм. Мөн оффшорчдын нэрс хэвлэлээр бичигддэгч энд Д.Жигжиднямаа даргын нэр хөндөгддөггүй. Өөрөөр хэлбэл оффшор бүсэд нэр нь бүртгэлтэй гэдэг Д.Жигжиднямаа шуурганы дунд чимээгүйхэн нуугдаж байгаа юм.



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Ene Jigjidnyamaa NOVSH ig zailuulaach ee, Umnu ni ajildaa hariutslagagui handsan gesen undesleleer Erunhii horooni shiidvereer ajlaasaa halagdsan gee biz de, Getel Zorigt geed neg novshin amitan said bolood erguulj dargaar avsan gesen MAN inhan olonhin suudal avaad l MAN in gishuun gesen bolgonig dargaar tavisan Darga bolonguutaa umnuh dargaa ZAILUULJ tuunii ajlig orosin tald ugsun gej Zaminhanvbugd yaridag shuu de

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex