Ч.Хашчулуун: Эрдэс бүтээгдэхүүний үнэ 2018, 2019 оноос өсөх хандлагатай байгаа
УИХ-ын гишүүн Сү.Батболдыг итгэл тавьж дууссаны дараа хоёр дахь өдрийн салбар хуралдаанууд эхэлсэн юм. "Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” салбар хуралдаанд Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Алгаа, Эдийн засагч Ч.Хашчулуун нар итгэл тавьсан "Монголын эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө, түүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” сэдвээр тавьсан эдийн засагч Ч.Хашчулууны илтгэл нэлээд сонирхол татлаа. Тэрбээр төсөв алдагдалтай байгаа үед уул уурхайг ашиглахаас өөр аргагүй. Хэдий уул уурхайн супер цикл дуус байгаа гэж байгаа ч Монгол Улс өнөөгийн нөхцөлд уул уурхайгүй урагшлахгүй гэлээ. Ирэх 2018, 2019 оноос эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа гэнэ. Тиймээс манайх үүний урьдаж өрсөлдөх чадвараа сайжруулах зайлшгүй шаардлага байгаа гэлээ. Тэрээр хэлэхдээ "Дэлхийн өрсөлдөөнд нүүрсний салбарт гэхэд Австралитай тулж ажиллах ёстой. Австралийн жилийн нүүрсний экспорт 400 сая ам.долларт хүрчихсэн байхад Монголынх дөнгөж 18 сая хүрч байна. Үүнээс харахад дэлхийн зах зээлд Монгол Улс жижиг тоглогч учир өөрсдийгөө дээгүүр үнэлэх шаардлагагүй. Хаа холоос, Австралиас нүүрс авчирч болоод байхад бид 200 км-ын цаадах төмөр замаа барьж чадахгүй саатлаа. Одоо төмөр замын асуудлаа нэг тийш нь болгох хэрэгтэй. Манай улс төмрийн хүдэр, алт, зэс, нүүрс гэсэн дөрвөн л экспортын чадвартай байгаа. Зах зээлийн хувь, байр сууриа хадгалахын төлөө тэмцэх ёстой. Манай нүүрс Индонезийнхээс муудахгүй, зэс Австралийнхаас доордохгүй учраас дэд бүтэц, хөрөнгө оруулалтаа сайжруулах хэрэгтэй. Төмрийн хүдрийг үнэд хүргэхийн тулд Богд уулыг тойрсон төмөр замаа барих хэрэгтэй. Ингэснээр Сэлэнгээс зөөж буй төмрийн хүдрээ Хятадын зах зээлд гайгүй үнээр нийлүүлнэ боломжтой” гэсэн юм.
Мөр тэрбээр итгэлдээ уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт буурч, нэмэгдэхгүй байгаа шалтгааныг "Хаан ресурс" компанитай холбон тайлбарласан юм. Монголын төр "Хаан ресурс”-ийн мөнгийг бараг л дээрэмдчихээд сүүлдээ өгөхгүй гээд шүүхдэж байна. Олон улсын шүүх дээр Засгийн газар бараг ялагдаж байна. "Хаан ресурс”-д хандсан хандлага нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэлээ.