Х.Энхжаргал: Ерөнхийлөгч хуулийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлж болохгүй

0

АТГ-т өнөөдөр "Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргалаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Ерөнхийлөгч таныг ажлаа хийхгүй байна гэж шүүмжлээд байгаа. Энэ асуудалд та ямар тайлбар өгөх вэ? 

-За яах вэ. Хуулийн байгууллага хуулийн дагуу ажлаа явуулж байгаа. Хуулийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Хуулийн хүрээндээ л ажиллаж байна. Хэн юу гэж дүгнэх нь тэр хүмүүсийн асуудал. 

-Таны бүрэн эрхийн хугацаа дууссан талаар мэдээлэл гараад байна?

-За мэдэхгүй. Хар дээр цагаанаар биччихсэн байгаа. Хууль зохиодог, хуульч хүмүүс яаж ойлгох нь тэдний асуудал.

-Оффшор бүсэд данс эзэмшдэг бол энэ талаараа мэдүүлэх сүүлийн хугацаа дөрөвдүгээр сарын 06-нд дууссан.  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Оффшор бүсэд байгаа хөрөнгийн талаар дөрвөн хүн манайд мэдүүлгээ өгсөн. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй тавигдана. 

-Оффшор бүсээс хөрөнгөө оруулж ирээгүй хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?

-Офшор бүсээс хөрөнгөө оруулж ирээгүй хүмүүсийг хуульд юу гэж заасан байна тэрүүгээр нь шийтгэнэ. Бид бололцоот бүх шалгалтуудыг хуулийн дагуу явуулж байгаа. 

-Та хууль зүйн байнгын хорооны хурал дээр офшор бүстэй холбоотой асуудлаар 29 хүнийг шалгаж байна гэсэн?

-Энэ асуудлаар олон хүнийг шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг явагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. 

Б.Анир

 

 
 

 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.