Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн МАНСУУРАЛ Онцлох мэдээ 2018/05/16 0 Мансуурал гэдэг нь хүний эрүүл мэнд, бүхий л эрхтэн системд сэтгэх үйл ажиллагаанд нөлөөлж, мэдрэмж сэтгэхүйг өөрчилдөг, гажуудсан үйл ажиллагааг үүсгэгч, сэтгэл-мэдрэмжийн ноцтой эмгэг юм. Сэтгэцэд нөлөөлөх бүх бодис нь мансуурлын бодисууд бөгөөд үүнд хар тамхи хоёр орно. Мансуурлаас үүдэлтэйгээр иргэдийн эрүүл мэнд, хүний язгуур шинж чанар алдагдаж, бусдын амь нас хөнөөх, гэмт хэрэгт холбогдох, дээрэм тонуул, хулгай хийх, ёс бус авир араншин гаргах, халдварт өвчин тараах. гэр бүл салж сарних, хүчирхийлэл үйлдэх зэрэг нийгмийн хэв хэмжээ, ёс зүйд үл нийцэх олон сөрөг үзэгдэл гарч байгаагийн үндсэн гол эх үүсвэр нь болсон элдэв мансуурал нь Монголын нийгмийг бүхэлд нь булингартуулж байна. Мансуурлын бүх хэлбэр манайд байна. Мансууралд архи согтууруулах ундааны бүх төрлүүд хар тамхины төрлийн бодисууд зарим төрлийн эм, химийн гаралтай бодисууд багтдаг ба эдгээрийг хэрэглэн донтогчдыг сэтгэл мэдрэлийн өвчтөн гэж үздэг. Энэ нь олон улсын өвчний ангиллын (F10-F-9) 10 дугаар бүлэгт орсон байдаг. Мансуурпыг ерөнхийд нь наркомания буюу хар тамхины дон, анкоголицм буюу архинд донтох өвчин, токшкомания буюу хорын дон гэж ангилдаг. Манай улсад хар тамхины хэрэглээ, түүнтэй холбоотой гэмт хэргүүд, жил дараалан нэмэгдэж байна. Сүүлийн таван жилийн байдлаар авч үзэхэд, 2013 онд 38 хүн хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн, 2014 онд сар бүр нэмэгдсэн ба эл сард 15, гуравдугаар сард 24, тавдугаар сард 66, долоодугаар сард 30 хүн гадаадад ял шийтгүүлж, арван хүн цаазын ял авсан байна. Сүүлийн арван жилд хар тамхитай холбоотой хэрэг арав дахин өссөн, өсвөр үеийнхний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн нь ноцтой асуудал мөн. Хар тамхины аюул ийм байдалтайгаар Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болсон байна. Энэ нь гарсан хууль, хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. 2013 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, иргэний танхимд сайд, дарга нар холбогдох албаны хүмүүсийг оролцуулан, албан ёсоор тодорхой чиглэл өгч, энэ мөчөөс хар тамхи, мансууралтай хатуу тэмцэл явуулж, хариуцлага тооцож ажиллах болно гэж мэдэгдэж байсан. Гэвч тэгсэнгүй, хоосон яриа болоод замхарсан ба түүнээс хойш өнөөдөр хүртэл, цагдаагийн байгууллагаас төдий тооны хүн шалгагдаж байна, ял эдэлж байна, өдий тооны хүн баривчиллаа гэж тоо мэдээлэхээс өөр дорвитой ажил хийгдсэнгүйгээр 2017 онд УАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч асан ЦЭлбэгдоржийн сонгуульт хугацаа дууссан. Гэтэл 2016 оны УИХ-ын хаврын чуулганы нээлтэнд Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж мансуурал, хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэж гэнэт мэдээлсэн нь, өнөө 2013 онд иргэний танхимд мэдээлэл хийж, энэ цаг мөчөөс хатуу тэмцэл явуулж, хариуцлага тооцож ажиллах болно гэсэн үг нь, 2016 онд ундэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ гэсэн дүгнэлт өгснөөр дууссан нь энэ асуудалд ҮАБЗ-ийн гишүүн Ц.Элбэгдорж ямар байдлаар, ямар сэтгэлээр хандав гэдэг нь тодорхой болов. Учир нь хар тамхи, мансуурлын асуудал нь ундэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж мэдэгдсэн учир ингэж үзэх үндэслэлтэй юм. Түүнээс биш мансуурч, хар тамхины асуудал бол ганцхан үндэсний аюулгүй байдлын асуудал биш юм. Энэ нь төр, засгийн байгууллагууд, төрийн яам, агентлагууд, аймаг, нийслэлийн удирдлагууд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагууд нийт ард иргэд бүгд энэ асуудапд анхаарал хандуулж, хамтран ажилласнаар мансуурч, хар тамхины аюулаас салж чадна. УИХ-ын энэ оны хаврын чуулганы нээлт дээр, УИХ-ын дарга М.Энхболд мөн л баахан тоон үзүүлэлт хэлээд хар тамхи, мансууруулах бодисын хэмжээ, хэрэглээ, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт сэтгэл түгшээх хэмжээнд хүрлээ гэж мэдэгдээд, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хуулийн төсөл оруулж ирэхийг Засгийн газарт чиглэл болгов. Хэрэгжүүлдэггүй хууль гаргаж, тоон үзүүлэлт яриад суусаар байтал, хар тамхины аюул нэг л мэдэхэд нөмөрсөн байвал яах вэ. Хууль, хөтөлбөр урьд нь ч гарч байсан, одоо ч гарах юм байна. Гарсан хууль, хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүйгээс л үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна. Иймд хууль хөтөлбөрийн биелэлт цаасан дээр биш, амьдралд хэрэгжүүлэхэд л анхаарах ёстой. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ, архидан согтуурлын талаар өмнөх жилүүдэд олон хууль хөтөлбөрүүд гарсан. Гаргасан хууль хөтөлбөрөө амьдралд бодит ажил болгож, хэрэгжүүлдэггүйд л асуудлын гол нь байгаа юм. Энд заримаас нь дурдъя. УИХ-аас 1994 онд "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль баталсан ба 2000 онд дахин шинэчилж, 2003 онд нэмэлт өөрчлөлт оруулан, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хамт батлан гаргасан. Нэгдүгээр шатыг 2003-2007 онд, хоёрдугаар үе шатыг 2008-2012 онд хэрэгжүүлэхээр заасан. 2000 онд засгийн газрын 24 дүгээр тогтоол гаргаж "Хар тамхи мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх төлөвлөгөөний хамт гарган, холбогдох яам, агентлаг, аймаг нийслэлийн Засаг дарга нарт ажил хэрэг болгохыг үүрэг болгосон байна. Хамгийн сүүлд 2017 оны гуравдугаар сард Засгийн газрын 77 дугаар тогтоол гарч "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөр баталсан. Дээрх байдлуудаас харахад хууль эрх зүйн хувьд, зохих хууль эрх зүйн орчин гарсан байна. Гэвч мансуурал, хар тамхи, архидан согтуурал, яагаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихэв, яагаад жил бүр нэмэгдээд байна гэдэгт эл дүгнэлт хийх шаардлагатай. 2017 оны зургаадугаар сард Төрийн ордонд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ундэсний хөтөлбөрийг хэрэгжуүлэхэд талуудын оролцоог хангах нь сэдэвт ундэсний чуулган болно, Ерөнхий сайд, хуулийн байгууллагуудын дээд удирдлагууд зарим сайд, Засгийн газрын харьяа байгууллагуудын илтгэл, мэдээлэл сонсч Засгийн газрын 77 дугаар тогтоолоор үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилт өмнөх жилүүдийнх шиг цаасан дээр үлдэх ёсгүй. Учир нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ийм нөхцөлд төр, захиргааны бүх шатны байгууллагууд, яам агентлагууд Засгийн газрын байгууллагууд, Төрийн бус байгууллагууд хэвлэл мэдээлэл, Олон нийтийн байгууллагууд ард иргэд бүгдээрээ хамтран ажиллаж байж энэ гамшгаас гарч чадна гэдгийг дээр хэлсэн. Манай улс энэ чиглэлээр гадаадын улс орнууд, олон улсын ижил төрлийн байгууллагуудаас дэмжлэг авч, хамтран ажиллах боломж ч байгаа юм. НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба Австри улсын Вена хотод байдаг ба олон улсын хэмжээнд зохион байгуулапч нь юм. Монгол Улс мансуурах бодисын тухай 1961 оны конвенцэд 1990 онд, сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенцид, 1999 онд, мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны конвенцэд, 2001 онд тус тус нэгдэн орсон байдаг. Ийм учир Монгол Улс дээрх байгууллагуудтай хамтран ажиллахад бүрэн бололцоотой юм. Хар тамхи, мансуурал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихсэн ийм нөхцөлд ялын бодлого чанга, хатуу байх ёстой. Дэлхийн улс орнууд ихэвчлэн бүх насаар нь хорих ял, цаазын ялтай байдаг байна. Учир нь хар тамхинд нэгэнт донтсон бол 95 хувь нь эмчлэх, эрүүлжүүлэх асуудал байдаггүй гэж үздэг дэлхийн жишиг байдаг. Манай урьд хөрш хатуу хуультай, бүх насаар нь хорих ял, цаазын ял өгөх жишээтэй. Манай урьд хойд хоёр хөршид хар тамхины хэрэглээ бага биш байдгийг бас анхаарах ёстой. Манай улсад 2017 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бол мансууруулах бодис худалдаалах, зорилгогүйгээр олж авах, хадгалахад хөнгөн хэрэг гэж үздэг юм байна. Мансууруулах бодисыг худалдах зорилготой бол таван жил хүртэл шийтгэх заалттай (20-7-р зүйлийн 1 дэх хэсэгт) зохион байгуулалттай гэмт хэргийн (бүлэглэлийн) аргаар үйлдэгдсэн бол 8-12 жилийн ял оноодог заалттай юм байна. Эдгээр нь эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 20-7-р зүйлийн 1-11-р хэсэг хүртэлх зүйлчлэлээр шалгадаг. Мансуурал, хар тамхины асуудал үндэсний аюулгүй байдалд хүрчихээд байхад ийм ялын бодлоготой бол хэзээ ч энэ асуудал цэгцрэхгүй, хар тамхины аюул үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ гэж төрийн тэргүүн нь мэдэгдээд байхад, хууль батлагчид маань үүнийг ойлгохгүй, юман чинээ бодохгүй байгаа нь туйлын хариуцлагагүй явдал юм. Дэлхийн улс орнууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулдгийг эрхбиш анзаарч үзээсэй. Хар тамхи, мансуурал хяналтаас гарвал, яриад байгаа утааны гамшгаас ч аюултай гэдгийг санаарай. Учир нь утааг арилгаж болно. Хар тамхины аюул нөмөрвөл, аюултай нөхцөл бүрдвэл засахад түвэгтэй байдал үүснэ гэдгийг мартаж болохгүй. Энэ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнхөө 5-4-3-д хар тамхи болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэгэж заасан байна. Энэ дагуу тодорхой ажил хэр хийж үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн аюулыг арилгахад хөтөлбөрийн эцсийн үр дүн байх нь зайлшгүй гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь мансуурал хар тамхины асуудал, архидан согтуурал нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж мэдэгдээд сонгуульт хугацаагаа дуусгасан, түрүүчийн Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн шиг битгий байгаасай гэж одоогийн төрийн болон ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга танаас Монголын ард түмэн хүсэн хүлээж байгааг уламжилъя. СЭМС-ын тэргүүлэх зэргийн эмч Н.ДОНРОВ Монголын үнэн 0
Сэтгэгдэл байхгүй байна.