Булган С.Зоригийг хөнөөсөн гэх Амгаланбаатарыг хараад " Би ийм хүүхэд хараагүй.Эмч хүний хувьд зөвлөхөд мэдрэлээ үзүүл" гэжээ

1

Булган С.Зоригийг хөнөөсөн гэх Амгаланбаатарыг хараад " Би ийм хүүхэд хараагүй.Эмч хүний хувьд зөвлөхөд мэдрэлээ үзүүл" гэжээ

 

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээгийн ээж Ц.Марууш төрсөн дүү Т.Өнөрмөнх нартай ярилцаж байна. Энэ хоёр хүн саяхан Т.Чимгээг эргэж очиход шоронгоос захидал бичүүлэхгүй гээд цаас, үзэг оруулаагүй гэнэ. Тэгээд арга тасрахдаа Т.Чимгээгийн ярьснаар хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ.

-Та нар хэвлэлд тэгтлээ ярилцлага өгч байгаагүй байх. Өөрсдийгөө танилцуулаад эхлэх үү?
 
Ц.МАРУУШ: -Тэгье. Манайх Дорноговь аймгийн төвд, IV хороонд нь байдаг. Төмөрхүрдийнх гэж айл л даа. Өвгөн минь таалал төгсөөд нэлээн хэдэн жил болж байна. Би хэдэн хүүхдүүдтэйгээ амьдардаг. Манайх таван хүү, дөрвөн охинтой айл. Чимгээ минь охидын том нь. Би Чимгээ болон хүүхдүүдтэй нь хамт амьдардаг юм. Насны эцэст муу юм үзэж, зовж шаналж явна даа. Миний нөхөр хуульч, прокурор хүн байсан. Өвгөн минь байсан бол биднийг ийм гашуун зовлонд учруулахгүй, шударга үнэнээр шийдүүлэх байсан болов уу гээд л харамсах юм даа. (Марууш хэсэгхэн уйлж суулаа)
 
-Энэ хэрэг явдал танайхны хувьд яаж эхэлсэн бэ?
 
Ц.МАРУУШ: -Тэр хүн мөчилж алаад шоронд орсон Амгаланбаатар чинь, Чимгээгийн нөхөр Бямбасүрэнтэй үеэл ах дүү нар. Амгаланбаатар шоронд орсноосоо хойш Чимгээ, Бямбасүрэн хоёр руу эргэж ир, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлүүлдэг л байсан юм билээ. Нэг нь хөхүүл хүүхэдтэй, нөгөө нь ажилтай, үргэлж эргэж тойроод байх боломж байгаагүй байх л даа. Тэгж байснаа л Амгаланбаатар маань Чимгээ рүү мессэж бичиж эхэлсэн юм билээ. "Чи С.Зоригийг алаа биз дээ. Чамайг хэргээ хүлээхгүй бол ална хядна, бариулна” гээд л эхэлсэн гэдэг. Заримдаа болохоор хоёр ах намайг халамжилж сайхан байна гэсэн мессэж бичдэг байсан юм билээ. Тэгж байтал гэнэт нэг өдөр охиныг маань Төв аймгийн автобусны буудал дээрээс 2015 оны 8 дугаар сарын 31-нд баривчлаад явчихсан байсан. Охиноо хаа байгааг мэдэхгүй арваад хонож байснаа шоронд хоригдож байгаа сураг сонссон. Тэгтэл Чимгээгийн нөхрийн хамаатан Ганхуягийг бас аваачаад хорьчихсон. Зургаан сар болгоод сулласан л даа.
 
-Чимгээг хаана ямар байдлаар хорьж байсан юм бол?
 
Т.ӨНӨРМӨНХ: -Төв аймгийн мөрдөнд хоригдож байсан. Маш хүнд дарамтанд байсан гэдэг юм. Төв аймгийн хориход, эхлээд найман сар подвалын хонгилд ганцааранг хорьсон гэсэн. Өрөөнийх нь таазны 4 буланд аалзны шүлс хэрсэн, булан нь онгорхой, хаалганых нь доогуур зайтай, цементэн шалтай, дээр нь гишгэхэд шороо пургисан, хана нь хөгцтэй, чийг даасан, өдөр шөнө болж байгаа нь мэдэгдэхгүй, хонгилын өрөөнд, гадна орчинд юу болоод байгааг мэдэхгүй, балай хүн шиг болгочихсон гэдэг. Тэгэхэд нөгөө, хүн мөчилж алаад хоригдож байгаа Амгаланбаатар коридороор хорихын атаман шиг явдаг байсан гэх юм билээ. Гэхдээ "Хорин таван жилийн ялтай ялтанд шээх газар байна уу” гэж хашхичин, Чимгээгийн камерын онгорхой нүхээр хараад: "Чи муу энд байгаа юм уу!” гэж заналхийлсэн гэдэг. Тэгээд ч зогсоогүй маргааш нь шөнийн 03 цагт камер онгойлгож орж ирээд 10-15 минут хэл амаар доромжилж, хэргээ хүлээ гэж дарамталж байгаад явсан гэдэг. Маргааш өглөө нь байцаагч Бямбажав полиграфийн шинжилгээ авах гэж шинжээчтэйгээ ирэхэд нь, эгч минь урьд шөнө болсон явдлыг хэлсэн байгаа юм. Тэгэхэд байцаагч нь "тийм юм болоогүй” гэж гүтгэсэн гэдэг. Энэ өрөөнд найман сар хориод 2016 оны тадугаар сард дээд өрөөнд оруулсан юм билээ. Ээж болон биднийг уулзахаар юм ярьж чадахгүй уйлаад, намайг энэ харгис харанхуй газраас салгаж аваач гэж гуйдаг байсан. Миний эгч чинь зүрх муу, нойр булчирхай нь өвддөг, бие муутай хүн л дээ. Тийм хүнийг баривчилж, хилс
 
-Чимгээг баривчлагдсанаас хойш танайхан ямар байдалтай амьдарч байна?
 
Ц.МАРУУШ: -Зөвхөн Чимгээ биш, энэ айл бүхэлдээ сүйрлээ л дээ. Энэ хооронд олон эмгэнэлт явдал болсон. Хамгийн аймшигтай нь Чимгээгийн том охин 28 настай Өнөрцэцэг авто машины ослоор нас барлаа.
 
-Энэ ослын талаар хүмүүс янз бүрээр ярьж, шуугьсан л даа. Зарим нь, зориуд зохион байгуулалттай аллага ч гэх шиг болсон. Чухам юу болсон юм бэ?
 
Ц.МАРУУШ: -Ээжийгээ хоригдсоноос хойш, одоогоос хоёр жилийн өмнө болсон хэрэг шүү дээ. Талийгаач Өнөрцэцэг маань үсчин юм. Ажлын газрын хэдэн хүн Сэлэнгэ рүү явж байгаад замын тойруу дээр машин нь онхолдож Өнөрцэцэг таалал төгсөөд бусад нь зүгээр. Хүн амины энэ ноцтой хэргийг нарийн шалгаж арга хэмжээ аваагүй. Чимээгүйхэн дарж өнгөрөөсөн. Эрүүл үлдсэн хоёр хүн нь хаана, юу хийж явдагийг мэдэхгүй. Бид энэ аймшигтай осол хэргийг Чимгээгээс нуучихъя гэж гэр бүлээрээ шийдсэн юм. Яагаад гэвэл шоронд ядарч зүдэрч байхад нь сэтгэл санааны их дарамт болно. Аягүй бол солиорч ч мэднэ гээд таг нуусан. Осол гарснаас хэд хоногийн дараа Чимгээгийн нөхөр Бямбасүрэн эргэж очиж уулзсан. Болсон ослыг хэлэлгүй тойруулж яриад байсан чинь шоронгийн хуяг нь Чимгээгийн дэргэд "Энэ чинь цагаалганы юм байна. Танай ямар хүүхэд үрэгдсэн юм!” гээд зориуд санаа авахуулчихсан гэсэн. Чимгээ эндээс бүх учрыг мэдэж, ухаан нь балартаж унах шахсан гэдэг. Ингэж дарамтлахын тулд, өнөөх тагнуулынхан зориуд хуягаар хэлүүлсэн байхгүй юу. Энэ хооронд Чимгээгийн хайртай эмээ нь нас барсан. Бямбасүрэнгийнх гэж айлын зовлон ийнхүү барагдахгүй л  байгаа юм даа. Сүүлд: "Хэргээ  хүлээчихсэн бол ийм зүйл  болохгүй л байсан” гэсэн утгатай үг ч сонсогдож байсан  гэдэг юм. Хүнд хилс хэрэг хүлээлгэхийн тулд дарамталж тарчлаадаг бүх л арга мэхийг хэрэглэдэг юм гэнэлээ.
 
-Чимгээ ер нь УИХ-ын гишүүн, төрийн сайдыг алчихаар хүн үү? Ер нь зан байдлыг нь товчхон ний нуугүй танилцуулахгүй юу? 
 
Ц.МАРУУШ: -Миний охин цагаахан сэтгэлтэй, хүнд итгэмтгий, өр зөөлөн хүн шүү дээ. Хамт ажиллаж байсан хүмүүс нь бүгд мэднэ дээ. Улаан шоргоолжны үүрийг холуур тойрч явдаг хүн, улс төрийн том зүтгэлтнийг хөнөөнө гэж байхуу даа. Төв газраар ганцаараа явж мэддэггүй хүн, төрийн сайдынхыг олж очоод амийг нь хөнөөчихлөө гэхэд хэн итгэх юм бэ?! Тагнуул, хуулийнхан дэндүү завхрал үйлдээд байна уу даа гэж бодох юм.
 
-Та нар Чимгээтэйгээ хэдий хэдийд ямар байдлаар уулзав?
 
Ц.МАРУУШ: -Өнгөрсөн оны есдүгээр сард Эмэгтэйчүүдийн төв хориход очиж охинтойгоо уулзсан. Нөхөр, хүүхдүүдтэй нь очиж гурав хоног уулзах ёстой байсан боловч, тог тасарсан гээд хоёр хонуулаад л хөөсөн. Хэдэн эмэгтэйтэй нэг дор байсан. Хийсэн хэрэгтэй хүн бол шийдчихсэн, хувь заяатайгаа эвлэрчихсэн байх юм гэнэ. Чимгээ маань хийсэн хэрэггүй болохоор их хүнд хэцүү юм гэж байсан. Бас ганцааранг нь хорьж байсан. Өглөө зургаан цагт босгоод орой 10 цаг хүртэл суулгачихдаг, хэвтүүлдэггүй хэцүү юм гэж байсан. Суугаагаараа үүрэглэж, хөдөлж болохгүй, жинхэнэ там-эрүү шүүлт юм гэсэн.
 
-Саяхан бас нэг уулзаа биз дээ?
 
Ц.МАРУУШ: -Уулзлаа. Уул нь гурав хоног уулзана, хамт байна гэж очсон чинь, гурван цаг л болох шив дээ. Энэ сайд дарга нар шоронгоос захиа бичээд хэвлүүлээд байдаг болохоор нь охиноо өөрийнхөө байдлын талаар захиа бичээд аль гэсэн чинь хуяг нь цаас, бал оруулахгүй гэж  хориглосон. Тэгээд охиныхоо ярьсныг чадлаараа тогтоож,  зарим ганц нэг нэр усыг нь нууцаар бичиж авсан. Тэр бүхнээ л танд ярьж байгаа нь энэ шүү дээ.
 
-Хүмүүс бол бүх зүйл Булганаас л хамаарна гэдэг. Нүүрэлдүүлэхэд л хэлээд өгнө гэдэг л дээ. Ер нь амьд гэрч Б.Булгантай уулзсан юм болов уу?
 
Ц.МАРУУШ: -Булгантай нэг ч удаа уулзуулаагүй гэсэн. Тэрээр өгсөн мэдүүлэгтээ, Чимгээг тэр үеийн зурагтай төстэй боловч, би мөн гэж хэлж чадахгүй гэсэн байдаг. Харин Амгаланбаатарыг хараад, манайд ийм хүүхэд орж ирээгүй, би эмч хүний хувьд чамд хэлэхэд мэдрэлээ үзүүл гэж хэлсэн байдаг юм билээ.
 
-Амгаланбаатар нь юу гэдэг юм бол?
 
Ц.МАРУУШ: -Шүүх хурал дээр өмгөөлөгч нь Амгаланбаатараас "Чи яагаад худлаа яриад байдаг юм” гэж асуухад тэрээр: "Би худлаа ярьдаг. Олон жилийн ялтай учраас нар салхинд гарах гэж худлаа ярьдаг юм” гэсэн байна лээ. Охин минь бас нэг сонин баримт ярьсан. Сэжигтнүүдийг, аллага үйлдэхийнхээ өмнө нэг буудалд байрлаж байсан гэдэг шүү дээ. Тэр буудлын эзэн нь шүүх хурал дээр мэдүүлэхдээ, "Би буудлаа уг хэрэг явдал үйлдэгдсэн 1998 оноос хойш, 2002 оны үед нээгээд орлого муу байсан учир удаан ажиллаагүй хаасан” гэсэн байгаа юм.
 
-Алуурчидтай шатан дээр зөрсөн хоёр хүний тухай их яригддаг байсан. Бодвол шүүх хурал дээр хөндөгдөө л биз. Охин чинь энэ тухай ярих юм уу?
 
Ц.МАРУУШ: -Ярьж байна билээ. Гэрчээр татагдсан тэр хоёр хүний нэг нь байхгүй, нөгөө нь "18 жилийн өмнөх хүмүүсийг одоо санахгүй байна. Гэхдээ энэ хүмүүс биш байх” гэсэн гэнэлээ. Бас нэг гэрч, тэнд байсан залуу "Энэ Амгаланбаатар мөн байна” гэж гэрчилсэн гэдэг.
 
-Чимгээ өнөөдөр ямар байдалтай байх юм?
 
Ц.МАРУУШ: -Гурван жил хүнд хэцүү нөхцөлд хоригдсон эмэгтэй хүн ямар олиг байхав дээ. Умгар өрөөнд, суугаа нөхцөлд байсаар байгаад нуруу нь дээшээ тэнийж чадахгүй, бөгтийж өвддөг, тахийсан, нойр булчирхай, ходоод нь өвддөг, зүрх нь өвдөөд зүүн гар нь даагдахгүй болсон, шөнө унтаж чадахаа больсон байна билээ. Гар дээр нь өссөн эмээгээ, хайртай охиноо алдчихаад байхад нь хүний ёсоор оршуулганд нь ч оролцуулаагүй болохоор сэтгэл нь хямралгүй яахав. Тэхэд, Тагнуулын ерөнхий газрын Бархасбадь гэж хүн "Нүгэл чинь нүдээрээ гарч байна даа” гэж тохуурхсан гэдэг. Миний охин шоронд үхвэл амийг нь Бархасбадь мэтийн хүн чанаргүй байцаагчдаас нэхнэ. (Уйллаа)
 
-Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Чимгээгийн ар гэрийнхэн долдугаар сарын 8-нд эргэж очсон” гээд ярьж байна билээ. Та нарыг дуртай цагт нь уулзуулаад, анхаарал тавиад байдаг юм уу?
 
Т.ӨНӨРМӨНХ: -Худлаа. Долдугаар сарын 1-нээс шинэ хууль, Ерөнхийлөгчийн дахин сонгууль, баяр наадам гээд биднийг уулзуулаагүй шүү дээ. Уулзана ч гэж дээ, хэцүү. Чимгээ эгч маань уйлчихна. Ээж аргадаж тайтгаруулахыг бодно. Нус нулимстайгаа холилдсон үйл явдал болно. Хажууд хянагч хараад зогсчихно. Ийм нөхцөлийн дунд л уулзахчаан болдог юм.
 
-Одоо та нарын хувьд ямар янзтай байна?
 
Ц.МАРУУШ: -Чимгээгээс гадна, гэр бүлийн бид нар бол байнгын дарамтанд байна. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл гэж хүн болсноос хойш тус газрын байцаагч Болд, Баттөмөр гэж хүмүүс манай аймагт очиж бидэнтэй уулзсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж, ярилцлага өгч болохгүй гээд биднийг гарын үсэг зуруулах гэсэн. Бид зураагүй. Үндсэн хуулиар бидэнд чинь үгээ чөлөөтэй хэлэх эрх нээж өгөө биз дээ. Тэгсэн чинь, ярилцлага өгөх, бичиж нийтлэх болвол прокуророос заавал зөвшөөрөл ав гэсэн. Мэдээж прокурор зөвшөөрөл өгөхгүй шүү дээ. Эрдэнэтийн хүмүүсийг ч бас ингэж дарамталсан гэсэн. Хэнээс, юу нуугаад байгаа юм бэ? Худал хуурмаг хэрэг зохиож, жирийн иргэдийг хэлмэгдүүлж байгаагаа л нууцлаад байгаа юм. Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц өөрчлөгдөж, Д.Гэрэл гэж хүн болсонд итгэж байсан юмсан. Тэгтэл Б.Хурцаасаа долоон дор загнаж байх шив дээ. Манайхны хувьд зовлон бүхнийг үүрлээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болоод байна.
 
-Та нар ер нь энэ тухайгаа, төр засгийн удирдлагуудад хандаж хэлдэг үү? Хэлдэг бол ямар хариу ирэх юм?
 
Ц.МАРУУШ: -Хандахаар барах уу. Ерөнхийлөгч, УИХ-ын 76 гишүүнд бүгдэд нь захидал бичсэн. УИХ-ын тав зургаан гишүүн л хариу өгсөн. Бусад нь таг чиг. Хариу өгсөн хүмүүс нь, тэвчээртэй хүлээж бай. Энэ хэрэг үнэн мөнөөр шийдэгдэх цаг ирнэ л гэдэг юм. Уучлаарай, түрүү Өнөрмөнхийн ярьсан зүйл дээр би нэг зүйлийг нэмж тодруулмаар байна. Миний охин Чимгээ эхний найман сар Төв аймгийн мөрдөнд хоригдож байхдаа эмэгтэй хүн, тийм хүнд нөхцөлд зовлон даадгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн гэдэг юм. Анх хоригдохдоо өмсөж ирсэн хувцсыг нь сар гаруй солиулаагүй, бие засах 00-ын цаас, ариун цэврийн хэрэгсэл байхгүй, өрөөнд тавьсан хувиндаа бие засаад тэр муухай үнэртэйгээ холилдоод байдаг байсан юм билээ. Арга ядахдаа өгсөн хар цайгаар нь дотуур хувцсаа угааж өмсдөг байсан гэсэн. Өнөөдөр хорин нэгдүгээр зуунд, Ардчилсан Монголд эмэгтэй хүнийг ингэж хорьж тамлаж болдог юм уу. Одоо би бол энэ аймшигт хүмүүсийн гараас охиноо амьд мэнд салгаж авах сан гэдэг ганцхан бодолтой л явна. Хилс хэрэгт тамлагдаж байгаа охиныхоо төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.
 
Г.Жамьян (МУСГЗ)
SONIN.MN
http://www.sonin.mn/news/culture/91087


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

ur huuhduudiinh n huvid uneheer uruvdeltei yum aa. hatuu uneng helehed prokror aaviinh n hiisen uiliin ur n l ene baihdaa. her ih huniig hilsduulsen bolood ur huuhdiig n tarchlaaj baigaa yum boldoo burhan urshuug.
Odoogiin bohir huuli shuuhiihend handahad ur huuhded chine iim l ireedui huleej baigaa shuu irgediinhee tuluu shudraga baihiig husie.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex