Дөрвөн хүн шатаасан хэрэгтэй холбоотой шинэ баримт дэлгэлээ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн шүүх хурал 2016 оны 12-р сарын 27 нд болж шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргасан. Харин шүүгдэгч Т.Чимэгээг бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг захиалгаар, санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 24 жилийн хорих ял оноосон.Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 25 жилийн хорих ялыг оноосон юм.
Тэгвэл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд С.Зоригийн хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат:2006 онд гарсан дөрвөн хүн шатаж нас барсан хэргийн нотломж 2007 оны нэгдүгээр сард гаргасан. Энэ нотломжод Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг хийгээгүйг нотолсон байгаа. Үүнд "Цахилгаан ашиглалтын буруугаас гарсан байх үндэслэлтэй. Мөн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзана” гэж дурдсан. Энэ нь уг галын хэрэгт дээрх гурван хүн холбогдолгүйг харуулж байна.
Гэтэл УЕП М.Энх-Амгалан тэднийг дөрвөн хүнийг хүнийг шатааж алсан гэсэн аймшигтай мэдээлэл гаргасан.
Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа: Миний хүү С.Зоригийг нас барах үед 22-той байсан.Манайх сүү, ногооны фермерийн аж ахуйтай байсан.Тухайн үед хэрэг гарах үед аавтайгаа трактороор гэртээ өвс хадлагаа бэлдээд гэртээ байсан.
Тагнуулын байгууллагын намайг миний асуултанд хариулна шүү гэж хэлдэг.
Тагнуулгын байгууллагынхны асуусан асуултанд миний хүү тэр өдөр аавтайгаа хадланд явсан. Миний хүү хэрэг гардаг өдөр аавтайгаа хадлан дээр байсан гэж хэлэхэд миний хэлсэн үгийг тэр бичигтээ оруулаагүй.
1998 Б.Булганы тодорхойлсноор эмэгтэй нь 165 өндөр эрэгтэй нь 150 см өндөртэй гэж мэдээлж байсан. Зургаар нь миний хүүг адилтгаж үзсэн. Миний хүүгийн биеийн өндөр 180 см өндөртэй, улаан царайтай, туранхай. Тэгэхэд миний хүүг ялласан.
Хэрэг гарах үед Ц.Амгаланбаатар 16, Чимгээ 20 настай байсан. Энэ бол дээд зэргийн гүтгэлэг гэж бодож байна. Ийм хүмүүс Зоригийг хөнөхүү.
Яллачихсан хойноо захиалагчийг олно гэж ярьж байна. Захиалагчийг олно гэж хэзээ ч байхгүй. Мөнгө өгье чи захиалагч нь бол гээд гудамжнаас хүн олоод ирж чадах хүмүүс.
С.Зоригийг хөнөөсөн хэргээс хойш 2006 онд Эрдэнэт хотод айл шатсан тухайн үед цахилгааны утаснаас болоод гал гарсныг тэр айлын улсууд өөрсдөө хүртэл хүлээсэн.
Тухайн үед миний хүү оршуулганд оролцсон. Хэрвээ шатаасан бол оролцохгүй шүү дээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулмаар байна. Хоёрдугаарт, жил таван сар хүүг маань, биднийг тарчлааж байна. Тийм болохоор тэднийг маань батлан даалтад гаргаж өгөхийг хүсч байна. Одоогоор давж заалдах шүүхийн тов одоогийн байдлаар товлогдоогүй байгаа.
Ц.Амгаланбаатарын эгч:Ц.Амгаланбаатар 1998 онд Улаанбаатар орж үзээгүй, 16 настай хүүхэд байсан.
Сүүлд 25 жилийн ял аваад Чойр гэдэг чанга дэглэмтэй газар хүмүүжиж байгаа.
Одоо ялынхаа 10 жилийг эдлээд байгаа одоо 15 жил үлдсэн. 2013 оны дөрөвдүгээр сарын 20-дийн үеэр пургон машинтай хүмүүс 4-5 хүмүүс манай гэрээр оруулаад авч явсан. Архангай аймагт хүн амины том хэрэг гарсан. Тэрийг би хийсэн гэсэн юм билээ. Тэр нь нотлогдоогүй учир тавдугаар сард буцаад Чойр чанга дэглэмтэй ангидаа буцаад очсон.
Түүний дараа 2003 оны зургаадугаар сард надтай утсаар яриад Улаанбаатарт дамжин өнгөрүүлэхийн эмнэлэгт хэвтэж байна. Намайг хоёр ах эмнэлэгт хэвтүүлсэн. Хоёр ах надад тусалж байгаа. Санаа зоволтгүй гэж байсан. Түүнээс хойш хоёр удаа надтай утсаар холбогдож би сайн байгаа та биеэ бодоорой надад санаа зоволтгүй гэж ярьсан. Тэгээд 2015 оны наймдугаар сарын 31-н хүртэл холбоо бариагүй.
Тэр сайн ах гээд байгаа хоёр хүн нь ямар хүн юм бэ. 25 жилийн ялтай хүнийг яагаад эмнэлэгт хүртэл хэвтүүлэв. Тэр хоёр хүнийг олох юмсан гэж бодож байна.
Чимгээгийн ээж:Шүүх прокерын байгууллагад итгэх зүйл алга.Миний охин хэрэг гарах үед Дорноговь аймагт гурван нялх хүүхэдтэйгээ хөгшин ээжийгээ хараад байж байсан. Миний хүүхэд бол хүн алах хүн биш. Төрийн тийм том хүний гэрт очоод хүн алах хүн биш.
Энэ хэргийн үнэн зөвийг нь олж өгнө үү.
Г.Нараа