"Аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан" маргааш Төв цэнгэлдэхэд болно
МҮБХ-ноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээллээр энэ сарын 27-нд буюу маргааш "Аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан" зохион байгуулах болсон талаараа мэдээлэв. Мэдээллийн эхэнд тэд удаан хугацааны туршид бөхийн барилдаан зохион байгуулаагүйдээ нийт бөх сонирхогч ард түмнээсээ болон бөхчүүдээсээ уучлал гуйлаа.
Үүний дараа маргааш болох тэмцээнийхээ дараа мэдээлэл өгөв. "Аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан" маргааш Төв цэнгэлдэхэд 13.00 цагаас болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх барилдах бөгөөд бөхийн барилдааныг үнэ төлбөргүй хийхээр болжээ.
Мөн барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, 1 хүн 500.000 төгрөг, 2 хүн 250.000 төгрөг, 5 хүн 100.000 төгрөгийн азтан шалгаруулж, шалгарсан азтангууд мөн МУ-ын аваргуудтай дурсгалын зураг татуулах эрхтэй юм байна.
Улсын начин н.Эрхэмбаяр "МҮБХ-ноос жил болгон "Аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан" зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хугацаанд барилдаан зохион байгуулаагүй шалтгаан нь МҮБХ-г төлөөлөх эрхгүй, хэрэглэж байгаа тамга тэмдэг гэрчилгээ нь хүчингүй болсон хэсэг бүлэг хүмүүс нийгэмд болон МҮБХ-ний харилцдаг байгууллагуудад буруу мэдээлэл хүргэсэн үйлдлээс болж удаан хугацаанд бөхийн барилдаан зохион байгуулж чадаагүй. Цаашид ийм үйлдэл дахиж гаргахгүй, МҮБХ-ноос зохион байгуулдаг албан ёсны бөхийн барилдаануудыг цаг тухайд нь зохион байгуулж байх болно" гэлээ.
Дархан аварга Х.Баянмөнх "МҮБХ-ны жил бүр алдар цолтой бөхчүүдийн нэрэмжит уралдаан зохион байгуулдаг. Энэ уламжлалыг бид хүндэтгэнэ. Аваргуудын нэрэмжит 128 бөхийн барилдааныг маргааш зохион байгуулна. Шагналаа нэмнэ. Бөхчүүдийнхээ хүч хөдөлмөрийг үнэлнэ. Тиймээс аваргуудыгаа бөхийн барилдаандаа ирэхийг урьж байна. Аваргууд бөх сонирхогчдоо хүндэтгээд хүрэлцэн ирж оролцоорой" гэлээ.
Ийнхүү удаан зохион байгуулагдаагүй бөхийн барилдаан маргааш болох гэж байна. Бөх, бөх сонирхогч, ард түмнийг Төв цэнгэлдэхэд үнэ төлбөргүйгээр бөхөө үзэхийг урьж байна. Мөн хонжвортоо оролцож, аваргуудтай зургаа татуулах боломжийг мөн олгож байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.