ЕРӨНХИЙ САЙДУУДЫН ЕРДИЙН БИШ ХУВЬ ТАВИЛАН

0

ЕРӨНХИЙ САЙДУУДЫН ЕРДИЙН БИШ ХУВЬ ТАВИЛАН

Монгол Улсын түүхэнд одоогоор 30 Ерөнхий сайд тодроод байгаа. Тэдний хувь тавилан үнэндээ ээдрээтэй, эмгэнэлтэй. Монголын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал, ард түмний сайн сайхан амьдрал, эрх чөлөөний төлөө зүтгэснийхээ шанд зарим нь цаазлуулсан юм. Сүүл үеийн Ерөний сайдуудын хувь тавилан бас л ердийн биш. Нам нь, журмын нөхөд нь огцруулсан, намаасаа хөөгдсөн, тэгээд шоронгийн хаалга татсан ийм л иаил дүр зураг харагдана. "Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан Агданбуугийн Амар Орост  цаазын ял сонсч, буудуулахынхаа өмнө хэлсэн юм гэдэг. Өнөөдөр ч гэсэн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр эрхэм шоронд тарчилж сууна.

Тэд эдийн засгийн амаргүй хүнд нөхцөлд том төслүүдээ зориг гарган хөдөлгөж ард иргэдийн ахуй амьдрал, улс орны хөгжил дэвшлийг өөд татсанхыхаа хүчинд хоригдол болчихоод тамаа эдэлж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарын Оюу толгойн гэрээний үр шимээр хоолтойгоо залгасан ард иргэд тэр хоёрыг хамгийн муу муухайгаар хэлж, шавар шавхайтайгаа хутган бах таваа хангаж сууна.

Ч.Сайханбилэг Орос, Хятад хоёр хөршөөсөө давж Америктай, барууны орнуудтай найзархан сүжирсэнийхээ горыг ийнхүү амсч, хатуу цээрлэл хүлээсэн. Ер нь Монголын төрийг удирдсан хүмүүс Орос, Хятадын үгнээс зөрөх л юм бол толгойгоо тасдуулдаг бичигдээгүй хуультайг Ерөнхий сайдуудын хувь тавилан гэрчилнэ. Ингээд  төрийг удирдаж ирсэн үе үеийн Ерөнхий сайдын үүх түүхээс эргэн сөхье.

Сайн ноён хан Төгс-очирын Намнансүрэн

1912 оны долдугаар сард Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар томилогдож 1919 он хүртэл долоон жил ажилалсан. 1913 онд Санкт-Петербургт айлчлах үеэхээ нэгдсэн Монгол Улсыг байгуулах саналаа оросуудаар дэмжүүлэхийг оролдож Орос, Хятадын хэлцээрээр Ар Монголыг Хятадын нэг хэсэг гэснийг хүлээж авагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Уг асуудалд дэмжлэг олохоор АНУ,Япон, Франц, Английн элчин рүү бичиг илгээж байв. Тэрээр Дундад иргэн улсын Засгийн газраас Автономит Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа саад хориг тавихыг  хатуу эсэргүүцсэн нэгэн. Хятадаас салан тусгаарлах гэж оролсоныхоо хүчинд огцорсон байдаг. Хятадын цэрэг нийслэл хүрээг эзэлсэний дараахан буюу 1919 оны дөрөвдүгээр сард Намнансүрэн хорлогдон 41 насандаа нас барсан юм.

 

Да лам Гончигжалцангийн Бад

Намнансүрэнгийн дараа Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайдын албыг Эрдэнэ шанзудба Да лам Гончигжалцангийн Бадамдорж хашсан. Монголын тусгаар тогтолд гарамгай гавьяа байгуулсан ч Автономит Монгол Улсыг устгах гэрээнд гамингийн генерал Сюй Шүжаны сүрдүүлгээс болж гарын үсэг зурснаараа гавьяагаа харлуулсан гэгддэг. Ерөнхий сайдын албаг ганцхан жил хашаад 1920 онд чихрийн шижин оноштойгоор учир битүүлгээр нас баржээ.

Жалханз хутагт Содномын Дамдинбазар

Барон Унгерний морин девиз нийслэл хүрээг гамингаас чөлөөлөн Богд хаант Монгол Улсын дахин сэргээн мандуулахад буюу 1921 оны дөрөвдүгээр сарын хооронд Богдын зарлигаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилалсан. Хорин гурван онд учир битүүлгээр нас барсан.

Дамбын Чагдаржав

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дамбын Чагдаржав 1921 оны гуравдугаар сард Ардын түр Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайдаар ажилалсан. Түүнээс нэг сарын дараа буюу хорин нэгэн оны дөрөвдүгээр сараас Ерөнхий сайдын албанаас чөлөөлөгдөж, тагны урианхайн хязгаарт ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилогдсон байна.

Догсомын Бодоо

Чагдаржувын оронд Ерөнхий сайд болсон хүн нь мөн анхны долоон хувьсгалчийн нэг гэгдэх Догсомын Бодоо. Монголын улс төрийн нэртэй зүтгэлтэн зохиолч, нийтлэлч тэрээр 1922 оны наймдугаар сарын 31-нд Чагдаржавынхаа хамт эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулгагдан буудуулсан юм. Д.Сүхбаатар гэдэг цэргийн жанжин, Монгол Ардын нам хоёр Ардын намын түр засгийн Ерөнхий сайд Чагдаржав, Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоо нарыг цаазалсан. Тэднийг Д.Сүхбаатар цаазлахдаа Бароны засгийн газрын Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндоржийн цэргийн яамны сайд Цэвээн, гүн Тогтох, тайж Дэндэв нарын 15 хүний хамт Шар хаданд аваачиж буудсан байдаг.

Балингийн Цэрэндорж

Монголын Автономитыг устгах гэрээнд шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж бататлгаажуулсан хүний нэг гэгддэг Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж 1923 оноос Ерөнхий сайдаар ажилласан. 1928 онд өвчний улмаас гэх тодотголтой нас барсан.

Цэнгэлтийн Жигжиджав

1930 онд Ерөнхий сайдаар томилогдсон Цэнгэлтийн Жигжиджав 1933 онд гэртээ учир битүүлгээр нас барсан.

А.Амар, П.Гэндэн нар

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын төлөө эрслэн тэмцээд эцэст нь Орост буудуулж цаазлуулсан хоёр Ерөнхий сайд бол мэдээж Агданбуугийн Амар, Пэлжидийн Гэндэн нар. Гэндэн 1932 оноос Ерөнхий сайдаар ажилласан. Тэрээр Москвод Сталинтай уулзах үедээ улс орныхоо эрх ашгийг тэргүүн тавьж, улс төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулж хэлсэн байдаг.

Зөвлөлтийн дээрэнгүй үзлийг "лаан имперлиазм”-тэй зүйрлэж хэлсэн ч гэдэг. Ингэж өөрийнхөө хар толгойг авахауулах ажилаа хийжээ. Сталин "Гэндэн Чингис хаан болохыг хүсч байна” гэхэд "Гүрж Сталин Оросын хаан байхад монгол Гэндэн яагаад Монголын хаан байж болдоггүй юм” гэж хэдэрлэсэн ч гэдэг. Ийн хэлснээрээ тэр Сталинд "Чингисийн гөлөг” хэмээн дуудуулж 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч 1937 оны долдугаар сарын 10-нд эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагджээ. Хамгийн зэвүүн нь Гэндэнг 1937 оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу тусгаар тогтнолын ойн өдрөөр буудаж хөнөөсөн байна. Тэгвэл Амар сайдыг 1941 оны долдугаар сарын 10-ны өдөр цаазаар авах ял тулгажээ. Оросын дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Амар "Би бол хэрэгтэн биш. Бүгд найрамдах Монгол Ард улс тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм. Би Монголын ард түмэндээ хайртай, Оросын ард түмэнд элэгтэй. Харин улаантан тэдний засагт дургүй” гэж хэлсэн байдаг. Ардын хувьсгалын 20 жилийн баяр наадмаар цаазын ял сонссон Амарыг долдугаар сарын 27-нд Москвагийн "коммунарка” хэмээх хороох газар буудан хороожээ.

Х.Чойбалсан

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцануй бие даасан чиг шугам баримтлахыг хичнээнэ гэж үздэг. Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. Тувагийн тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан алгадсан гэдэг дам яриа ч бий. Монголын төр засгийн нэр нөлөө болсон хүмүүс улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал гаргахад тэрээр илт дургүйцсэн гэдэг. "Эрхэмлэж яваарай  хэмээн машидитгэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо та нарт үлдээв” гэсэн түүний гэрээс бий. Хорин хоёр мянган иргэнийхээ алтан амиар энэхүү тусгаар тогтнолыг авч үлдсэн. Тэрээр 1952 оны нэгдүгээр сарын 26-нд Москвад нас барсан.

Ю.Цэдэнбал

Чойбалсан нас барсны дараагаас Монголын төрийг дөч гаруй жил удирдсан хүн бол Юмжаагийн Цэдэнбал. 1952 оноос 1974 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдын албаыг хашсан. Наян дөрвөн онд түүнийг хөгшрөлт, оюуны доройтол гэх шалтгаанаар тэтгэвэрт нь гаргасан. Цэдэнбалыг Зөвлөлтийн КГБ Монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нт үайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Насан эцэслэх хүртлээ Москвад гэрийн хорионд амьдарч байсан. Эх орондоо ирэхээр ЗХУКН-ын төв хороо, Монголын элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй байдаг. Цэдэнбал 1991 онд Москвад нас барсан.

Ж.Батмөнх

1974 онд зургадугаар сараас 1984 он хүртэл Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар Жамбын Батмөнх томилогдон ажилласан. Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан бөгөөд үүнийг ардчиллын анхдагчид үнэлж дурсдаг. Тэрээр эгэл жирийн сэхээтний амьдралаар аж төрж байгаад 1997 онд нас барсан.

Д.Содном

1984-1990 оны хугацаанд Думаагийн Содном Ерөнхий сайд байсан бол түүний албыг Шаравын Гунгаадорж авч хэдхэн сарын хугацаанд засгийн гаүрын тэргүүнээр ажилласан юм. Харин Бүгд найрамдах Монгол Арды улсын сүүлчийн Ерөнхий сайд нь Дашийн Бямбасүрэн. Ерэн оны есдүгээр сард уг албанд томилогдсон. Тэрээр 1992 онд "ху” намаасаа гарч ерэн дөрвөн онд Монголын Ардчилсан сэргэн мандлын намыг байгуулсан. Бямбасүрэнгээс хойших буюу ерэн оноос хойших Ерөнхий сайдууд намаасаа гарсан, хөөгдсөн, нам нь огцруулсан, шоронгийн хаалга татсан гэх ээдрээтэй хувь тавилангийн эзэд болцгоосон юм. Нийгэм цаг үеийн шилжилтийн хамгийн ээдрээтэй үед засаг толгойгож байсан Бямбасүрэнгийн зам мөрийг манайхан сайн мэднэ. Харин Бямбасүрэн өдгөө төрийн дээд алба хашиж буй эрхмүүдийг хэлдвээр хэлсэн, улс орны эдгийн засгийн гол хөшүүрэг том төслүүдийг жигтэйхэн шүүмжилсэн, ийм өвгөн болсон .

Жасрай

Бямбасүрэнгийн дараа Ерөнхий сайдын албаыг Жасрай хийсэн.Засаг толгойлж байх хугацаанд улс орны хөгжилд түлхэц болохоор гавьтай зүйл хийгээгүй. Тиймдээ ч хэл аманд бага орж дөрвөн жилийн хугацаагаа уусгасан. Харин сүүлд намынхаа хурлын үеэр нас барсан. "Намынхаа залууст сүрхий шүүмжлүүлснээсээ болоод өнгөрчихлоо, хөөрхий минь” гэх яриа гарч байсан

Мэндсэнсайханы Энхсайхан

Ерэн зургаан онд ардчилсан холбоо эвсэл анх удаазасгийн эрх барьж Ерөнхий сайд нь Мэндсэнсайханы Энхсайхан болсон. Гэвч түүний Засгийн газрыг хоёр жил болгоод намынх нь нөхөд бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Энхсайхан дараа нь намаасаа гарч Үндэсний ардчилсан нам хэмээх шинэ намыг байгуулсан. Одоо Баабарын хэлдгээр Жамух болчихоод явж бйа на. Сайханбилэгийн Засгийн газарт Таван толгойн нүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслийг хариуцсан сайд байсныхаа ххүчинд "ганц худаг”-т суухад бэлэн байгаа.

Ц.Элбэгдорж

М.Энхсайханы дараа Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоод ердөө таван сарын дараа огцорсон. Банк санхүүгийн реформ хэмээх шинэтгэлийг хийснээрээ буруудаж Ардчилсан нам дахь "Элсний 13” бүлэг сөрөг хүчин МАХН-тай эвсэн түүний засгийг унагасан юм. Элбэгдорж Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан нэгэн. 2004 онд их эвслийн Засгийн газар байгуулагдахад Элбэгдорж тэргүүлсэн. Гэвч Энхсайхан, Наранцацралт тэргүүтэй нөхөд намаасаа урваж түүнийг огцруулсан. Мөн Элбэгдоржийн авлигатай тэмцсэн нь алдаа болсон гэдэг. МАХН-ын булхай луйвар, авлигалыг илчлэх гэж тэмцсэнийхээ хүчинд тэр огцорсон юм.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин”


 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex