Ерөнхий сайд үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа. Тус захирамжаар Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгасан байна.
Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат
2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тус тус хариуцах юм.
Дашрамд, Мэргэжлийн Засгийн газар өнөөдөр 15.00 цагт анхны хуралдаанаа хийнэ. Одоогоор шинэ засгийн танхим бүрэн бүрдээгүй ч Ерөнхий сайдаас гадна 11 сайд томилогдож албан ажлаа хүлээж авсан байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.