Нам гэгч шулмын тойргийн эзэд Монгол төрийг минь дэлхий нийтийн өмнө гутамшиг болгож байна

0

Нам там болох цагаар-2

Одоогоос яг гурван жилийн өмнө ийм нэгэн нэртэй нийтлэл тэрлэж байсныг уншигчид зарим нь санаж байгаа болов уу. Цагийн байдал ороо бусгай энэ үед ойрноос нам гээч улс төрийн байгууллага чухам юу болоод хувирчихав даа гэсэн бодол хэн бүхний толгойноос салахгүй боллоо. Он цагийн дарааллаар орон орны түүхээс харахад нам гэдэг нь  ерөөсөө л тодорхой улс төрийн зорилготойгоор олон түмнийг нэгтгэн зангидах хэрэгсэл байдаг.
Гэхдээ чухам ямар зорилгыг агуулж байгаагаас шалтгаалан хүчит энэ зэвсгийн жинхэнэ утга учир тодорхойлогддог. Дахин сануулахад АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн улс үндэстэндээ хандан бичсэн алдарт "Үдэлтийн захидалдаа” улс орны удирдагч нь үндэстнийхээ эрх ашгийг намын явцуу бүлгийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьдаг ёс суртахууны зарчмыг хатуу баримтлах ёстойг хатуу анхааруулсан байдаг. Үндэстний эв нэгдлийг алсдаа хагалж бутаргахад хүргэнэ гэж үзээд тэрээр аль ч намыг дэмждэггүйгээр үл барам ард түмэн намаар хуваагдан талцахыг эсэргүүцдэг нэгэн байсан юм. 
  Бид ардчилал гэх энэ замбараагүйтэл эхлэхээс өмнө нэг намын хатуу дэглэм дор амьдран эх орон ард түмнийхээ сайн сайхны  төлөө  "социализмын төгс ялалт өөд” гэсэн уриан доор амьдран одоогийн залуу үеэ муугүй хүмүүжүүлж байлаа. Социализм гэдгийг залуу үеийнхэн маань амьдралын таатай орчноороо дэлхийд тэргүүлдэг манайтай адил хүн ам цөөтэй Скандинавын орнууд болох Норвеги, Швед, Финляндаар төсөөлж болно. Хүүхдэд чинь хэрэгтэй боловсрол үнэгүй, хөгшрөөд доройтоод ирэхэд чинь эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй, ажилгүйтэл архидалт үгүй ийм л нийгмийг бид мөрөөддөг, эх орон гэсэн юугаар ч сольшгүй зүйлээ бүхнээс илүү эрхэмлэдэг байлаа. Энэ үед намын хатуу шалгуураар томилогдсон  төрийн зүтгэлтнүүд маань юун хөрөнгө мөнгө, оффшор данс чухам эх орон ард түмнийхээ төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр намынхаа төмөр мэт сахилга батыг эрхэмлэн өдөр шөнөгүй хүчин зүтгэж явсныг одоо хэн ч үгүйсгэж чадахгүй л дээ.  
   Нам ард түмний холбооны талаар байнга ярьдаг байсан нөгөө муу нэртэй, луу данстай Бал даргад маань одоогийн намын асман феодалууд шиг ард түмний өмчийг хулгайлах, луйвардах бүр адагтаа хүртэл шуналдаа автаж, эх орноо худалдах хүртэл унасан уваагүй сэтгэл даанч байгаагүй юм шүү. Түүний эх орон ард түмнээ гэсэн чин хүн бүрийг манлайлж байсан учраас л тэр үед бидэнд хүмүүжилтэй, боловсролтой, дэг журамтай, ажилтай, эрүүл энх бойжих орчин бүрдсэн байсан. Намыг зорилго зохион байгуулалтайгаар зөв залж удирдаж чадах аваас үнэхээр агуу их хүч гэдэгтэй хоёр том гүрний дунд амьдарч буй бидний хэн ч маргахгүй болов уу.
    Ерэн оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялснаар олон намын тогтолцоо гэгч рүү улс орон маань онолын болоод практикийн ямар ч бэлтгэлгүйгээр гэнэт шилжсэн. Гуч гаран жилийн турш гуйлга түүлэг өр зээл тавин байж бий болгосон улсын асар их өмч хөрөнгийг үнэгүйтүүлж, хувааж идэн үрэн таран хийснээр ардчиллын өнөөгийн гашуун амьдрал эхэлсэн түүх үнэн. Ардчилал хэмээх хатуу дэг жаягтай ариун үйлсийг хэн юу дуртайгаа хийж болдог анархи гэж ойлгон толгойтой болгон нь нам байгуулан төрийн хоймор руу зүсэн өнгийн туг барин зүтгэснээр Монголчуудын түүхэнд байгаагүй их хагарлын шинэ эрин үе эхэлснийг миний үеийнхэн мартаагүй байгаа. Ардчиллын алтан хараацай хэмээн өөрсдийгөө өргөмжилж манийгаа хошгоруулагсдын үнэн төрх өнөөдөр улам бүр тодорсоор... 
 
   Намын нэрээр  халхавчлан төрийн алба руу шургагч гэмт этгээдүүдийн тоо өнөөдөр хяналтнаас нэгэнт гарчээ.  Бидний үеийн намын "ёс суртахуун, нандин чанар, сахилга бат” хөлийн уланд гишгэгдэж, хөрөнгө мөнгөний төлөө хүн чанараа алдсан улайрал аль ч намын толгойд үүрлэчихлээ. Авилга, богино хугацаанд хил хязгаараа алдаж, намын нэр дор  төрийн албаны наймаа  ичгүүр сонжуураа алдсан байна. Өнөөдөр Монгол улс авилгынхаа түвшингээр сүүлийн хоёрхон жилд 20-иор ухарч дэлхийн 180 орноос 103-т бичигдэн Африкийн Танзантай мөр зэрэгцэн тууж яваа. Хүн нэрээ тогос өдөө гэдэг дээ. Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэгсэд бид үнэн хэрэгтээ ийнхүү Дэлхийн шившиг болж гүйцлээ.  
 Нийслэл хотоос эхлүүлсэн газрын наймаа хүрээгээ тэлж, Монгол нутгийн аль баялагтай хэсгээс нь сорчлон хувааж, лиценз нэрээр гар дамжуулан гадагш нь худалдах эрхийг УИХ хуульчлан олгосноор Монгол эх орон маань зараалын морь шиг болчихлоо. Канадын "Хаан Ресорсоос” эхлээд бидний газар нутгийг лиценз нэрээр авилгаар авсныхаа төлбөрт хэдэн зуун саяар нь олон улсын шүүхээр нэхэж авдаг жишиг нэгэнт тогтлоо. Хурдан түргэн энэ хуулиа хүчингүй болгохгүй бол бид Тажик Киргиз шиг газар нутгаа алдан гишгэх газаргүй болох цаг хаяанд ирсэн байна.     
    УИХ-ыг  удирдаж буй эрхмүүд нь сонгуулийн үеэр том том бизнесменүүдээс тэрбум тэрбумаар нь хандив нэрээр авилга авдаг дараа нь тэднийг төрийн чухал чухал албан тушаалд томилон урамшуулдаг, бизнесийн бүлэглэлийн эрх ашгаар төрийн албыг хуваалцдаг, ямар ч хууль үйлчилдэггүй төрийн дуулгатай гэмт хэрэгтнүүд болсон байна. Намдаа хандив өргөх нэрээр авилга өгч байж улс төрд орсон увайгүй шуналтнууд шат шатандаа албан тушаал дэвшин дөрвөн жилийн дотор өгсөн мөнгөө хэд дахин өсгөж аваад дараагийн шат өөд мацдаг боллоо. 
 
Энэ жишгийг саяхан УИХ-ын гишүүн С.Бямбацогт  өөрөө олон нийтэд зарлалаа. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Хэн нэг мөнгөтэй хүн намд хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө өгөөд хойморт нь гараад суучихдаг асуудал үнэндээ хавтгайрсан. Насаараа тухайн намд зүтгэсэн, итгэл үнэмшлээ өгсөн, амьдралаа зориулсан хүмүүс, мэдлэг боловсролтой, улс орноо гэсэн чин сэтгэлтэй залууст намд орох, дэвших боломж энэ хэрээр хаагдсан. Өнөөдөр хэн намд орж байна вэ гэхээр ерөөсөө л эрх мэдэлд хүрэх гэсэн, албан тушаалд очих гэсэн адын шуналтан намаар дамжиж албан тушаалтай болж аваад авлига авах гэсэн овжин этгээдүүд л намд шургалдаг, намын далбаан дор төр лүү зүтгэдэг болчихлоо.  ...Улс төрийн намуудын гол зорилго нь сонгуульд оролцож төрийн эрх барих явдал. Гэтэл энэ зорилгодоо яаж хүрч байна гэхээр ерөөсөө л сонгогчдыг худалдаж авдаг, мөнгө  тараадаг, амладаг байдлаар л хүрдэг болсон. Сүүлдээ одоо бүр улс төрийн нам дотроо эрх мэдэлд хүрэхийн тулд, намын дарга болохын тулд, намын сонгуульт албан тушаалд хүрэхийн тулд намынхаа гишүүдийг худалдаж авдаг зохисгүй байдал газар авлаа" гэсэн байна. Энэ нь "60 тэрбумын” хэргээр ч нийтэд нэгэнт илэрхий боллоо. 
  Удирдах зөвлөл ч юм уу, намын бүлэг гэгч нь хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүр тавьдаг, улс төрч гэж өөрсдийгөө андуурагсдын хор найруулгын газар нэгэнт болсон. Намын удирдлага гэдэг үг нь албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө тэмцлийн хэрэглүүр гэдэгтэй  утгаараа яг дүйцэж, энэ халхавчийн цаана хамгийн том хар наймаа хэлцлүүд явагдаж, намын багтай дээдсийн хүрээлэнгийн луйварчдад өөрсдийнх нь баталдаг хууль үйлчилдэггүй жишиг жаяг Монголд нэгэнт тогтчихсон.   
    Нам гэгч шулмын тойргийн эзэд найман зууны түүхтэй Монгол төрийг минь дэлхий нийтийн өмнө гутамшиг болгож, ард олон нь архидалт, ажилгүйтлийн их тэнгист живж байгааг хараад айдас хүйдэс тань төрөхгүй байна гэж үү. Бид дүүрчээ гэсэн ч дараагийн үедээ санаа тань зовохгүйгээр хоол чинь хоолойгоороо давж, нойр чинь амар тайван хүрч байна гэж үү. Еэ бүү үзэгд, өнөөх Богдын лүндэнд  айлдсанчлан муу ёрын цөвүүн цаг гэгч л өнөөдөр ирсэн бололтой. 
 Дэлхийн соёлт улс гүрэнд үйлчилдэг  нам гэгч  сонгомол эвсэл нь эх зах, дэг жаягаа алдсан ядуу Монголын газар шороон дээр буухдаа мөнгө, эрх мэдлийн төлөө ичгүүр сонжуураа алдсан   шуналтнуудыг хөөрөгдөж, албин чөтгөрөөс доор "амьтан” болгодог дамжаа болон хувирдаг юм байна. Өвгөн Вашингтоны муу ёрлоод байсан өнөөх олон намын зөрчилдөөн хоёр зууны дараа Монголын хөрсөн дээр жинхэнэ ёсоороо ингэж амилдаг юм байна.
 
  Ш.Пүрэвсүрэн 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex