ОХУ-ын гадаад хэргийн сайд Умард Солонгост айлчилжээ
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хотой яриа хэлэлцээ хийхээр Умард Солонгост айлчилжээ. Энэ тухай "ТАСС” агентлаг мэдээлэв.
Уулзалтын хүрээнд талууд Солонгосын хойгийн эргэн тойрны нөхцөл байдлаар санал бодлоо солилцохын сацуу бүс нутаг болон олон улсын бусад чухал асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
Одоогоор Умард Солонгос болон АНУ хоёр улсын удирдагчдын уулзалтад бэлтгэж байгаа билээ.