Цагдаагийн ажилтны биед халдсан жолоочийг шалгаж байна
Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг үл тоомсорлосон УНД 4333 улсын дугаартай автомашины жолоочийг шалгаж эхэлжээ.
Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын мэдээлснээр, эхний байдлаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчсөн үйлдэлд хуулийн хариуцлага ногдуулсан байна. Мөн цагдаагийн ажилтны биед халдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн түүний үйлдлийг олон нийтийн зүгээс шүүмжилж бичлэг хийж байршуулсан байжээ.