Си Зиньпин: Хятад улс дэлхийд “эмх замбараагүй” байдлын шалтаг болохгүй гэхдээ газар нутгийнхаа ямхыг ч өгөхгүй
Хятад улс дэлхийд "эмх замбараагүй” байдлын шалтгаан болохгүй гэхдээ өвөг дээдсээсээ өвлөгдөж ирсэн газар нутгийнхаа ямхыг ч өгөхгүй. Энэ талаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Пентагоны тэргүүлэгч Жим Маттистай уулзах явцад мэдэгдсэн гэж Reuters дамжууллаа.
Түүний хэлснээр Хятад зөвхөн энх тайвныг зорьж байгаа бөгөөд эмх замбраагүй байдал бий болгохыг хүсэхгүй байна гэжээ. Си Зиньпин хоёр орны нийтлэг эрх ашиг, сонирхол тэдний хоорондох зөрчилдөөнөөс хавьгүй илүү байгаа боловч газар нутгийн асуудлаар тэдгээрийн хооронд ямар нэг хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэж тэмдэглэжээ.
"Бидний өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн газар нутгийнхаа нэг ямхыг ч алдах ёсгүй”- гэж тэрээр онцолжээ.
Ц.Пүрэвдорж