Японд хар салхи дөхөн ирж байгааг анхааруулжээ
"Мария” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан Японы Окинава мужийн 55 мянган оршин суугчид нүүлгэн шилжүүлэлтийн талаархи зөвлөмжийг хүлээн авчээ. Энэ тухай телевизийн "Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.
Японы үндэсний цаг уурын газрын мэдээлснээр, төв хэсгүүдэд хар салхи 50 м/с хурдтай байгаа аж. Мөн Окинава мужийн зарим дүүрэгт ойрын өдрүүдэд 350 мм хур тунадас орж магадгүй байна.
Цаг уурын урьдчилсан мэдээгээр, хар салхи одоогоор Хятад руу чиглэж байгаа бөгөөд үүний улмаас тус улсын Фузянь, Чэзянь мужууд хар салхинд хамгийн хүчтэй өртөх магадлалтай байна.