ОУВС-ийнхан ирж, нөхөн сонгуулийн тов ҮХЦ дээр маргаан үүсгэв

0

Улс төр унтаж, ус үерийн айдастай долоо хоногууд үргэлжилж байна. Өчигдөр буюу баасан гарагт зуны адаг сарын 15 тохиов. Ийнхүү зуны сар зулрах тийшээ хандаж, намар айлсах өдөр хоногууд улам бүр ойртож байна. Монголчуудын "Наадмын маргааш намар” гэдэг энэ буюу.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналыг хамгийн хүчтэй дэмжиж байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр энэ асуудлаар өмнөх 7 хоногт УИХ-ын даргад албан бичиг илгээсэн бол пүрэв /2018.07.26/ гарагт  Ээлжит бус чуулганы товыг  хэлэлцэх саналаа мөн УИХ-ын даргад хүргүүллээ. Тэрбээр дээрхи саналдаа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна” хэмээжээ.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж шийдвэрлэх ёстой байгаа бөгөөд харин тус хорооны дарга Ш.Раднаасэд  тойрогтоо буюу Говь-Алтай аймагт ажиллаж байгаа юм.

-Хэсэг иргэд гомдол гаргасны дагуу улирч буй 7 хоногийн эхээр "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна. Цэц энэ асуудлаар Сонгуулийн Ерөнхийхороонд хандаад байгаа. Хэрэв ҮХЦ хууль зөрчсөн гэж үзвэл энэ нөхөн сонгууль ирэх оны 6 дугаар сар хүртэл хойшилж мэдэх юм. СЕХ-оос гаргасан тов ёсоор бол нөхөн сонгуулийг энэ оны 10 дугаар сарын 7-нд хийхээр товлоод байсан юм.

-Баасан гарагт дэлхийн Хепатитын өдөр тохиов.  Энэ жилийн энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газартай хамтран "Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсад хүрэлцэн ирсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Суг мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Энэ өдрийг тохиолдуулан төв талбай дээр В.С вирус илрүүлэх үнэгүй шинжилгээ хийсний зэрэгцээ мэргэжлийн эмч нарын үзлэг болов.

-Улирч буй долоо хоногийн лхагва гарагт/2018.07.25/  ОУВС-ийн үнэлгээний багийнхан Монголд ирэв. Тэд ОУВС-аас манай улсад хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”- ийн тавдахь шатны үнэлгээг хийх юм.

Мөн энэ үеэр Монголын талаас төрийн албан хаагч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар тусгайлан хэлэлцээр хийнэ. Энэ нь иргэдийн дунд ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарынханд нэлээд хүлээлт үүсгээд байгаа билээ.

-Энэ долоо хоногт эх орны бүтээн байгуулалттай холбоотой томоохон хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тодруулбал, Улаанбаатар-Дархан-Алтанбулагийн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг шинэчлэн сайжруулах хэлэлцээрт  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх "Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх зам засварын төсөл”-ийн 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар тус гэрээнд гарын үсэг зурав.

Тус чиглэлийн замыг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ замын өргөнийг одоо байгаагаас 1 м-ээр өргөтгөх юм.

-Монгол нутаг даяар бороо хур элбэгтэй, зарим газар үер усны аюултай байна. Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутагт түр зуурын, хүчтэй салхитай, усархаг аадар бороо орсноос 30 гаруй айлын гэр, хашаа нурж, байшингийн дээвэр хууларчээ. Энэ үеэр мөн иргэд бэртэл гэмтэл авсан аж. Мөн энэ хүчтэй салхи борооны улмаас 10 гаруй сум цахилгаан эрчим хүчгүй болсныг сэргээн засварлах ажил хийгдэж байна.

- Энэ долоо хоногт болсон нэгэн баривчилгаа нэлээн дуулиан дэгдээв. "МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар одоо ажиллаж байгаа, өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах байсан гэх Н.Энхбаатар гэгчийг АТГ-аас баривчилсан. Авлигын хэмжээг 600 сая төгрөг гэлцэж буй. Гэхдээ АТГ-ын зүгээс "Асуудлыг дөнгөж шалгаж эхэлж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж байна.  Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Н.Энхбаатарын араас МИАТ-д удирдах ажил хийж буй хэд хэдэн хүнийг шалгаж магадгүй гэсэн мэдээлэл явж байна.

- Баасан гарагт  ОХУ, БНХАУ, Монгол Улс хоорондын 'Цайны зам' хөтөлбөрийн хүрээнд Хятадаас 400 жуулчин ирэв. Дараагийн ээлжийн 400 жуулчин наймдугаар сарын 3-нд ирэх аж. Сүүлийн жилүүдэд Хятад улсаас ирэх жуулчдын тоо цөөрч байсан ч өнгөрсөн жилээс эхлэн нэмэгдэж байгаа. Тус улсын 140-150 сая иргэн жил бүр гадагшаа аялдаг. Үүний 1%-ийг Монгол руу татахад л 1,4-1,5 сая жуулчин болж байгаа нь асар их нөөц боломж гэж харагдахаар байгаа юм.  Хамгийн гол нь хятад жуулчдын хувьд худалдан авах чадвар өндөр байдаг нь манай эдийн засагт үлдэх үр өгөөжтэй юм.

М.Нэргүй


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex