АНХААР!!! “TDC”компанийн барьж буй орон сууцанд борооны ус нэвтэрч байна!!!

0

АНХААР!!! “TDC”компанийн барьж буй орон сууцанд борооны ус нэвтэрч байна!!!

 

Хятадын хөрөнгө оруулалттай  Ли Шин гэх эзэнтэй тус компанийн Орбитын "Улаан дэлгүүр” гэх буудалын харалдаа баригдаж буй ашиглалтанд ороход дөхөж байгаа  орон сууцны хана, булан хэсгээр нь  борооны ус нэвтэрч байна.
Иргэд цэвэр агаар, эрүүл хөрсийг "хүсэмжилж”, эргээд хөдөө, эсвэл хотын зах руу буурь сэлгэх болов. Энэхүү эрэлтийг барилгын компанийнхан ч овжин ашиглаж, хотын зах руу хороолол, хотхонуудыг ээлж дараалан сүндэрлүүлсээр байна. Харамсалтай нь хороолол, хотхоны зарим нь иргэдийн эрх ашгийг зөрчиж эхэлсээр багагүй хугацаа өнгөрөөд байна. Сургууль, цэцэрлэгг үй, автобус унаа үйлчлэх боломжгүй нүцгэн хорооллууд нэг биш. Хамгийн эмгэнэлтэй нь XXI зууны Монголд төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй, худгийн усаар оршин суугчдаа "тэжээдэг” хорооллууд ч нэг биш байдаг.
Энэ асуудлыг түр азнаад бичих  гэсэн гол сэдэв рүүгээ анхаарлаа хандуулъя. Хятад улсын иргэн Ли Шин гэгч эзэнтэй "ТСD”  ХХК нь 2012 оны 8 сараас эхлэн 5000 айлын орон сууц болох "Буман өлзий” хорооллын төслийг хэрэгжүүлж эхэлсэн хятадын 100% хөрөнгө оруулалттай компани юм. Уг төсөл нийт 20га газар бүхий 4 ээлжээр хэрэгжих төсөл юм билээ. Төслийнхөө хүрээнд барьж буй "Буман өлзий” хороолол гэх "Улаан дэлгүүр” гэх буудлын зүүн хажууд баригдаж буй хороолол нь хажуугаар нь өнгөрсөн хэн бүхний анхаарлыг хандуулж, хотын зах руу нэгэн өнгө үзэмжийг нэмсэн нь үнэн. Гэхдээ гаднаа гяланцаг, дотороо паланцаг гэхийн үлгэрийг энэ хороолол нь санагдуулж байна. Гол төлөв Хятад иргэдийн гараар боссон уг хороолол ашиглалтанд орох дөхөж байгаа  бөгөөд гадна, дотор засал дуусах тийшээ хандаж гадна талбайн тохижилтын ажлаа дуусж дараа жил ашиглалтанд орох хороолол юм. Зарим орон сууц нь гадна тохижилтын ажлаас бусад нь дууссан байдалтай байна гэж мэдэх нэг нь ярьж байна.
Энэ зун бороо хур, элбэгтэй байсан нь барилгын салбарт  томоохон шалгалт болов. Шалгалтад өртөж бүдэрсэн газарууд ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгаас эхлээд асуудалд орсон нэгээр тогтохгүй орон, сууцууд бий.
Харамсалтай нь тэдний нэгэн адил дөнгөж баригдаж дуусж дотор засал нь дуусах шатандаа явж буй  "Ти Ди Си” компанийн барьсан хороолол нь  борооны улмаас булан, хана хэсгээр борооны ус нэвтэрч, хар цагаан замаск нь хууран унаж байсан юм. Доорх зураг нь зөвхөн нэг өрөөний зураг бөгөөд зарим ашиглалтанд орох хэмжээнд хүрсэн өрөөнүүд рүү их хэмжээгээр ус нэвтрэн тунаж, наасан обой нь хуурч байна хэмээн ажилчид нь ярьж байна.
Гэрээтээр ажиллаж буй Монгол ажилчидтай заслын бригадууд "Энд орсон айл лав өвөлдөө цан цохиулж, үргэлж чийгтэй, мөөгөнцөртэй орчинд амьдрах нь тодорхой” хэмээн өөр хоорондоо ярих нь дуулдана лээ. Манай монгол ажилчид өөрт оноогдсон заслын ажлаа хийн хэл, амгүй хөлс, мөнгөө л авж  байвал их юм хэмээн энэ талаар ам нээхээс ихэд цэрвээд байх шиг санадсаныг энд нуух юун.
Ийнхүү ус нэвтрэх, өвөлдөө цан цохих, чийгтэх зэргээс шалтгаалан мөөгөнцөртөх , цаашилбал барилгын хөгц, мөөгөнцрийн гаралтай халдварт өвчин үүсэхээс эхлээд хүний эрүүл мэндэд маш хортой олон сөрөг нөлөө үзүүлэхийг хэн хүнгүй мэдэх биз. Ийн будаг нь хатаж амжаагүй гэмээр байтал НО- НЬ ийнхүү илэрч байна. Энэхүү асуудлыг барилга хүлээн авах улсын комисс анхааралдаа авмаар байна.
Тиймээс уншигч та Ти Ди Си ХХК-ийн "Буман өлзий” орон сууцны хорооллоос болгоомжлохыг чухалчлан сануулж байна. Захиалахаар сонирхож буй бол түр азнаж, дахин нэг судалгаа хийхэд илүүдэхгүй болов уу…
Наад захын шаардлага хангахгүй ус нэвтэрч буй энэ хороололд  Монгол улсын барилгын үндэсний стандарт, норм нормативын тухай өгүүлэхэд эртэдэх биз ээ.

https://paparatsi.mn/mf9


URL: http://www.fact.mn/359808.html 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex