МҮБХ: "Бөхийн өргөө"-г төрд шилжүүлэх нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Бөхийн өргөөг төрд шилжүүлэх албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ "Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэсэн байна.
Харин МҮБХ-ноос Ерөнхийлөгчийн "Бөхийн өргөө"-г төрд шилжүүлэх тухай хүсэлтийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ. Учир нь "Монголын Үндэсний Бөхийн Холбооны өмч Бөхийн Өргөөг төрийн мэдэлд авах Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн Зазарт хүргүүлсэн санал нь Монгол Улсын Үндсэн Хуулийн суурь зарчимд нийцэхгүй, өмчлөгчийн эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж эсэргүүцэж энэхүү мэдэгдлийг гаргаж байна" гэсэн байна.
Ингээд МҮБХ-ноос гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.