Бидний мэдэхгүй Пусаны тухай

0

15-р зууны хагас хүртэл Пусан ду гэдэг газрын нэрнээс үүсэлтэй, улсынхаа батлах хамгаалахгол төв байсантус хот 1945 ондПусан хот болж 1995 оноос "Пусан Метрополитан” буюу бие даасан том хотын зэрэглэлтэй болсноор аялал жуулчлал, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх томоохон бүс нутаг болон хөгжиж байна. Номхон далай болон Атлантын далайд гарах гол гарцын үүрэг гүйцэтгэдэг тус хот БНСУ-ын Сөүлийн дараа орох 2 дох том хот юм. Газарзүйн хувьд томоохон далайн эрэг дээр байршилтай учир олон улсыг холбосон том боомтуудыг бий болгоход түлхэц болсон бөгөөд энэхүү усан боомтууд нь Дэлхийд 5ордог байна. Зүүн хойд Азийн аялал жуулчлалын бүс хот болох гол зорилттой Пусан хотод дэлхийд танигдсан томоохон шоу фестивал олонтаа зохиогддогоос энд онцолбол: Салют наадам, Пусаны олон улсын кино фестиваль, Пусаны олон улсын тайзны жүжгийн наадам, BIFCOM, олон улсын рок фестиваль, нар угтах баяр, олон улсын загварын шоу зэрэг бөгөөд ялангуяа кино фестиваль монголчуудын хувьд хэдийн танил болсон гэдгийг бүгд гадарлах байх. Харин аялал жуулчлалын хувьд заавал очих үзэх 9-н газрын тоонд Гуанри, Хэүндэ наран шарлагын газар, Самгуан хийд, Бом-О хийд, Юндусан парк, PIFF гудамж, Нүримарү APEC барилга, Элсэгду, Шилла Тусонзэрэг газруудыг онцлон нэрлэдэг. Эдгээр газруудыг зорин очихоор шийдсэн та мэдээллийг интернетээс илүү дэлгэрэнгүй үзэх боломжтой. Харин монголчуудын хувьд энэхүү үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна сүүлийн үед эрүүл мэнд, гоо сайхны үзлэг оношилгоог илүү сонирхож энэ чиглэлээр Пусаныг зорих очих жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэнэ.

 

Эрүүл мэндийн аялал жуулчлалаар тэргүүлэх зорилготой Пусан

Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Пусан хотын захиргаа болон Пусан дахь Монгол Улсын Консулын газар хамтран аялал жуулчлал, ажил хэргийн 3 шөнө, 3 өдрийн аяллыг зохион байгуулсан нь бидний хувьд монголчууддаа бас нэгэн мэдээлэл, гарцыг хүргэх хөтчийн замыг нээсэн юм. Эрүүл мэндийн аялал жуулчлалаар тэргүүлэх зорилго тавьж буй Пусан хотод бид эрүүл мэндийн үзлэг оношлгооны "МЕDI check” эмнэлэг, "Дио имплант” шүдний үйлдвэрлэл, "Лайн ап дентал клиник” буюу гоо сайхны эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаныг энд онцлон дурдая. Эрүүл мэндийн үзлэг оношлгооны"МЕDI check” эмнэлэгнь1964 онд байгуулагдсан,Солонгосын шилдэг 15 эмнэлгийн нэг. Улсдаа 10 гаруй салбартай, хэт авиан болон СТ, MRI, PET-CT оношилгоо, эрэгтэйчүүдийн хорт хавдрын 5 төрлийн генетик үзлэг, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 11 төрлийн генетик үзлэг, бүх төрлийн нарийвчилсан дуран авиан шинжилгээ гэх мэт олон төрлийн үзлэг шинжилгээг нэг дор хийдэг.  Холоос ирсэн үйлчлүүлэгчийн үзлэгийг нэг шөнө, 2 өдрийн дотор хийж, энэ хугацаанд үйлчлүүлэгчээ тусгай зэрэглэлийн зочид буудлын люкс өрөөнд байрлуулдаг. Гэр бүлийн хоёр хүн үзлэгт хийлгэж байгаа тохиолдолд 300 мянган воннын хямдрал үзүүлдэг. Эмчилгээний төлбөр Сөүл дэх эмнэлгүүдээс 30 орчим хувь хямд байдаг, гол нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техникийг ашиглан оношилгоог нарийвчлэн хийдгээрээдавуу талтайгэмнэлгийн удирдлагууд танилцуулж байлаа. Харин "Дио имплант” шүдний эмнэлгийн хувьд мөн л дэлхийд 10-т жагсдаг, 60 гаруй улсад бүтээгдэхүүнээ импортолдог, бол "Лайн ап” гоо сайхны эмнэлэг нь гоо сайхны мэс заслаард дэлхийн 10-н топ эмнэлгийн 10-т ордог, нүүрний гажиг заслаар тэргүүлэх чиглэлээр ажилладаг. Үйлчлүүлэгчдийн хувьд энэ үйлчилгээ нь олон эерэг үр дүнг өгдөгөөрөө солонгосчуудын хувьд түгээмэл үйлчлүүлдэг үйлчилгээ болоод байгааг эмнэлгийн удирдлагууд онцолж байлаа.

 

 

Үзэсгэлэнт Бусаны аялал жуулчлалыг тольдсон богинохон хугацаа


Үнэндээ дээр дурдсан үзэсгэлэнт газруудыг нэг бүрчлэн очих үзэе гэвэл наанадаж 7 хонох хэрэгтэй. Мэдээж нэгэнт очсоных эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдаж, шоппинг хийх гээд амжуулах зүйл их бий. Зах худалдааны томоохон төвүүдэд үндэсний онцлог бүхий бараа таваар ихтэйгээс гадна, нэртэй брэндийн дэлгүүрүүд ч олон. Бусанд амьдарч буй монголчуудын хувьд Сөүл хүртэл хурдны галт тэргээр 2-хон цаг, автобусаар 4-5 цаг явж хүрдэг хэдий ч онцын шаардлагагүй бол Сөүлийг зорих шаардлага тэр бүр гардаггүй. Учир нь бараа үйлчилгээний үнэ Сөүлтэй яг ижил үнэтэй, үзэх харах зүйлсээр дутахгүй, магадгүй илүү ч байж мэднэ. Хүүхдүүдээ Бусаны их сургуульд сургадаг. Тус сургууль нь дэлхийн 50-н топ сургуулийн тоонд ордог, БНСУ-таа 5-д жагсдаг болохоор сэтгэл хангалуун байдаг. Харин монгол цэцэрлэг л байхгүй бусдаар бол дутах юмгүй гэдгийг онцолж байсан.

 

Аяллын хоёрдох өдөр жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг Сунду далайн эргийн "Скай волк” цогцолбор бидний үзэж сонирхсон Пусан дахь анхны байгууламж байлаа. Шилэн хана, шалаар тоноглогдсон агаарын кабель машины энэ шугамаар аялагчид далайг хөндлөн туулж, байгалийн үзэсгэлэнг тольдоно. Пусан дахь Сунду эргийн ойролцоох энэ бүс нутаг 1960-аад оноос хойш Солонгостоо хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын дунд багтаж эхэлжээ.

Мөн энэ өдрийн хөтөлбөрт усан тээврийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буй Бусан хотын боомтын үйл ажиллагаатай танилцах хөтөлбөр багтсаныг энд онцлон дурдах нь зүй ёсны юм. 40-н жилийн түүхтэй тус боомт 13 сая чингэлэг ачиж буулгадаг, ачаа эргэлтийн хэмжээгээр дэлхийд 6-дугаарт ордог, дэлхийн 150 оронтой усан боомтын хамтын ажиллагаатай бөгөөд контейнер тээвэрлэхээс гадна дамжин өнгөрөх тээврийн ачаа 50-н хувийг эзэлдэг байна.

 

Энэ үдэш биднийг усан онгоцны тусгай аялал буюу Шөнийн үзэсгэлэнт Пусан хотыг үзэж сонирхох 1 цагийн аялал хүлээж байлаа. Өнгө өнгийн гэрэл солонгоруулсан үзэсгэлэнт Пусаны Хьюндай дүүрэг шөнө нь илүү үзэсгэлэнтэй юм билээ. Зах хязгааргүй үргэлжлэх далайн дээгүүр 3-н гүүр тавьсан бөгөөд бүгд 2-3 давхар. Тэр дундаа Алмазан гүүр жуулчдын сонирхлыг илүү их татдаг. 6500 м үргэлжилдэг энэ гүүрийн бүтээн байгуулалтыг 7-н жил барихаар төлөвлөсөн ч далайн шуурга гэх мэт байгалийн хүчин зүйлээс шалтгаалан гурван жилээр хойшилсон, гэсэн ч гүүр ашиглалтад орсноор замын түгжрэлийг бууруулахад маш том үүрэг гүйцэтгэсэн гэнэ.

 

Мөн далай доогуур баригдсан шилэн гүүр жуулчдын очих дуртай газрын нэг хэдий ч аяллын хугацаа богинохон тул олон сайхан газруудыг үзэж амжаагүйг минь онцолж дараа дахин аялахыг урьсан Пусанчуудаас сурах, хамтрах, туршлага судлах олон боломж бийг энэ удаагийн аяллын тэмдэглэлээрээ товчхон хүргэхийг хичээлээ.

 

Улсаасаа илүү амбицтай Бусанчууд хотынхоо хөгжлийн төлвийг аялал жуулчлал, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт гэсэн хэдхэн чиглэлээр Азидаа тэргүүлэх зорилт тавьж, түүнийгээ ч хэрэгжүүлэхийн төлөө хүн бүр ажиллаж, бахархан ярьж байгааг холын хүний "нүдээр харсан” 2өдөр /+1 үдэш/ 3 шөнийн аяллын тэмдэглэлийн зах зухаас...

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex