Д.МЯГМАРСҮРЭН: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Facebook компанитай хамтран ажиллана

0

Д.МЯГМАРСҮРЭН: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Facebook компанитай хамтран ажиллана

 
Садар самуун, хүчирхийлэлийг сурталчилсан хууль бус хаягуудыг устгах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Facebook компанитай хамтран ажиллана

Цагдаагийн байгууллага энэ сарын 6-ны өдөр Ази номхон далай хариуцсан Фэйсбүүк компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, албан ёсоор хамтран ажиллахаар болсон байна. Энэ талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

- ЦЕГ Фэйсбүүк компанитай хамтран ажиллахад ямар шинэ боломжууд нээгдэх вэ?
-Өмнө нь цахим орчин тэр дундаа фэйсбүүкээр садар самуун, хүчирхийлэл, аливаа гэмт хэргийг сурталчилсан хууль бус хаяг, пэйж, группуудыг устгахын тулд фэйсбүүк рүү албан хүсэлт явуулдаг байсан. Гэвч хүсэлтийн дагуу тэр болгон хаагдах нь ховор. Тиймээс дээрх хууль бус хаягууд газар авах болсон. Харин энэ сарын  6-ны өдөр Ази номхон далай хариуцсан Фэйсбүүк компаний төлөөлөгчид, ЦЕГ-ын удирдлагуудтай  хийсэн уулзалтын үр дүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр талууд хамтран ажиллахаар болсон.
Уулзалтаар Фэйсбүүк компаний зүгээс хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах журмыг манай улсын нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах вэ, мэдээлэл солилцох процесс зэрэг асуудлуудыг нарийвчилж хэлэлцсэн. Үүнээс гадна гэмт хэргийн чиглэлээр хоёр байгууллага хоорондоо шууд харилцаа үүсгэх, мэдээлэл солилцох, гэмт хэргийн гаралтыг таслан зогсооход чиглэсэн ажлууд дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Фэйсбүүк компаний төлөөлөгч нар ирэх 11 дүгээр сард манай улсад дахин ирэх төлөвлөгөөтэй байгаа. Айлчлалын талаар эргээд бидэнд албан ёсоор мэдэгдэх юм.

- "Unfriend” хөдөлгөөний хүрээнд олон хүмүүс цахим орчинд болгоомжлох хэрэгтэй гэсэн сэдэл авсан байх. Бид өөрсдийгөө, үр хүүхүүдээ хамгаалахын тулд хамгийн эхэнд юуг анхаарах ёстой вэ?
-ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-аас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор "Unfriend” хөдөлгөөнийг улсын хэмжээнд эхлүүлээд байна.  Цахим гэмт хэргээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал арга бол иргэд хувийн мэдээллээ гадагш задруулахгүй байх явдал. Зарим хүмүүс цахим орчинд өөрийнхөө хаана байгаа, хэнтэй юу хийж байгаа, гэр бүл, найз нөхдийн мэдээллээ дэлгэрэнгүй байршуулснаар гэмт үйлдэгчдийн занганд их амархан орж байна. Тиймээс хувийн мэдээллээ нууцлах шаардлагатай. Мөн өсвөр насны хүүхэд, залуусыг садар, самуун, хүчирхийлэлд уруу татах, сурталчлах хууль бус групп, хаягуудад элсүүлэн хувийн мэдээллийг нь авах, сүрдүүлэх зэрэг хэргүүд их гарч байна. Тиймээс энэ хөдөлгөөний хүрээнд энэ бүх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг зөв мэдээллээр хангах, хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд анхаарлаа хандуулахыг уриалж, олон ажлуудыг хийж байна.

- Цахим гэмт хэргийн нөхцөл байдлын талаар..
- Бидний өдөр тутмын амьдралд хоёр төрлийн том харилцаа бий болжээ. Нэгдүгээрт, нийгмийн харилцаа буюу амьд харилцаа. Хоёрдугаарт цахим орчин дахь онлайн харилцаа гэсэн хоёр харилцаа үйлчилж байна. Эндээс авч үзэхэд өсвөр үеийн залуучуудын нийгмийн  харилцаа буюу амьд харилцаанд хяналт тавих бололцоотой болж байна. Жишээ нь хичээл сургуульд явж байна уу, үгүй юу гэдгээ бас хянах боломжтой юм. Харин цахим орчинд хүүхдүүд хэнтэй харилцаад байна, ямар мэдээлэл үзэж байна гэдгийг хянах боломжгүй. Хүүхдүүд  цахим орчинд өөрөө ч мэдэлгүй хохирогч нь болж байна.

- Цахим орчинд гарч байгаа хүүхэд залуучуудыг уруу татаж буй  хаягуудыг техникийн нөхцөл талаас нь хянах боломж манайд хэр байна. Ямар арга хэмжээний ажлууд хийгдэж байна вэ?
- Unfriend хөдөлгөөнтэй холбоотойгоор фэйсбүүкт "Хар жагсаалт буюу Black list” гэсэн нээлттэй олон нийтийн группыг иргэдийн оролцоотойгоор ажиллуулж байгаа.  Энэ группын үр дүнд хүүхэд, залуусыг садар, самуун, хүчирхийлэлд уруу татах, сурталчлах хууль бус групп, хаягуудыг репорт хийх ажил сайн явагдаж байна.  Яагаад сайн байгаа вэ гэвэл Фэйсбүүк компанид 500 гаруй хүний репорт  буюу гомдол ирэхэд  тус хаяг, групп, фэйж хуудсыг хааж байгаа юм. Энэ  арга хэмжээний үр дүнд одоогийн байдлаар  20 орчим хуурамч хаягууд устгагдаад байна. Тэгэхээр бид өөрсдөө эцэг, эхчүүдийн оролцоотойгоор хяналт тавих боломжтой гэсэн үг.

Монгол Улс нийт 1.7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компанийн төлөөлөл мэдээлсэн. Фэйсбүүк компанийн зүгээс "Ногоон суваг” буюу "Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгсөн  байна. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байна.

- Хуурамч хаягыг жинхэнэ хаягнаас хэрхэн ялгах вэ гэдгийг олон нийтэд ойлголтыг сайн өгөх хэрэгтэй юм шиг байна.
- Цахим гэмт хэргийн онцлог нь цаг хугацаа, орон зай, нутаг дэвсгэр  үл хамааран үйлдэгдэж байдаг. Жишээ нь.  Монгол улсын иргэнийг Африк, Араб, Америк гэх мэт аль ч улсаас хохирч болдог. Тийм учраас ийм төрлийн гэмт хэргийг шалгахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч шаардана. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн  таван жилийн хугацаанд маш эрчимтэй өссөн. Сүүлд насанд хүрээгүй хэд хэдэн хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болсон. Хуурамч хаяг ашиглаад насанд хүрээгүй охидуудтай  харилцаа үүсгэж, нүцгэн зургийг нь авч, цаашид тэр зургаар дамжуулан дарамтлах, мөнгө төгрөг шаардах зэрэг гэмт хэргүүд бүртгэгдэж байна.

-Хүүхдийг гэмт хэргийн золиос болгохгүйн тулд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, зөв хүмүүжил, дадлыг олгоход эцэг эхчүүдийн үүрэг оролцоо хамгийн чухал гэж хэлмээр байна.  Хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахад  төрийн байгууллагууд, цагдаагийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг эх, боловсролын байгууллагыг соён гэгээрүүлэх гэх мэт олон төрлийн ажлуудыг хийж байгаа.  Гэсэн хэдий ч энэ нь зарим эцэг эхчүүдэд төдийлөн сайн хүрэхгүй байна.  Хувь хүн өөрийнхөө хүүхдийг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Үүнийг л эцэг эхчүүд сайн ойлгох хэрэгтэй байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex