ХҮННҮ РОК УРСГАЛ МЭНДЭЛЖЭЭ
Монголын урлагын ертөнцөд цоо шинэ хамтлаг, цоо шинэхэн урсгал мэндэлжээ. Тодруулбал МУГЖ Б.Дашдондог "Хү” нэртэй хамтлагын пропюсероор ажиллан, үндэсний хэв маягыг агуулсан "Хүннү рок” урсгалыг бий болгожээ. Энэхүү урсгал нь өмнө нь байгаагүй, мөн үндэс сууриарай шинэлэг юм. Европ хөгжим дээр морин хууртай, хархираатай дуулдаг олон хүмүүс байдаг. Гэвч тэд европ хөгөн дээр суурилж байгаа учир үүнийг нь урсгал гэж нэрлэдэггүй байна. Харин "Хүннү рок” урсгалд нэг ч гадаад хөгжим ороогүй тоглогдож байгаа аж. Одоогийн байдлаар "Хү” хамтлагын хоёр уран бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлээн болоод байгаа юм байна. Мөн тун удахгүй Гэрэг хэмээх анхны CD-гээ гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Уг CD-нд Чингис хаан, Чонон сүлд, Амвд зарлиг зэрэг дуунууд багтжээ. Мөн 11-р сарын дундуур анхны тоглолтоо хийхээр болсон байна. Тоглолтын үеэр 9 бүжигчин, 9 хэнгэрэгчин, 9 хөгжимчинтэй нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй томоохон тоглолт болох аж. "Хү” хамтлаг нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Мөн дашрамд сонирхуулахад МУГЖ Б.Дашдондог "Хү” хамтлагыг болон "Хүннү рок” урсгалыг бий болгохын тулд 7 жилийн турш маш их судалгаа хийж, ажилласан гэнэ.