Загварлаг хатагтай Ө.Содгэрэлийн гутлын сонирхолтой сонголтууд
Монголын загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг нэгэн бол Ө.Содгэрэл. Загварынхан дундаа чамгүй өндөр боловсролтойд тооцогддог тэрээр дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг "Buro247" сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг бөгөөд хаана ч энгийн бөгөөд загварлаг харагдахаа мартдаггүй нэгэн. Тэрээр яг одоо Парист загварын долоо хоногийг сонирхож яваа бөгөөд энэ удаагийн "MNTM" шоунд оролцохгүй гэнэ.
Загварын тал дээр маркетинг, менежмент хийхдээ тун ч гаргууд тэрээр гутлын хорхойтон ажээ. Өөрийнхөө овог нэрийг гутландаа мөнхлөн багагүй шүүмжлэлд өртөж байсан удаатай тэрээр энэ жилийн трэндээс ч мөн хоцорсонгүй. Ингээд түүний гутлын хамгийн сонирхолтой сонголтуудаас хүргэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.