Т.Бадамжунайн цүнх баригч Ё.Баатарбилэг ЗТХЯ-руу зүтгэхийн учир

0

Т.Бадамжунайн цүнх баригч Ё.Баатарбилэг ЗТХЯ-руу зүтгэхийн учир

Зам тээвэр, хөгжлийн сайд хэн болох вэ. Зунжин шахуу эрх баригчдын дунд өрнөсөн сэдэв. Албан тушаалын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хэдэн нөхөд өөрийгөө рекламдаж, намынхнаа урвуулах ажиллагааг ч өрнүүлээд амжсан. У.Хүрэлсүхийн хуурай дүү нар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг энэ албан тушаалд томилохоор өргөх бичиг үйлдсэн. Тэгвэл тэдэнтэй тэрссэн нэр бүхий гишүүд Ё.Баатарбилэгийг түлхүүрдэж үзэв. Үнэндээ ч түүний гүйцэтгэх засаглалын танхим руу шагайж, давхар дээл өмсөх санаархал халуун зунаар мэдрэгдэж эхэлсэн. Бүдэрсэн дээр нь бүчээд авъя гэгчээр Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийх нь дараахан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг ганц нэг чимхэж байв.

"Цүнх баригч” хэмээх сүүлийн үеийн тодотголд зүй ёсоор эрэмбэлэгдэж мэдэх хүн бол Ё.Баатарбилэг. Оюутны ширээнээс салж амжилгүй Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж, мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайн зөвлөх хийж явсан нэгэн. Шулуухан хэлэхэд, өнөөгийн эрх баригч намын нөлөө бүхий эрхмүүдийн цүнхийг барьж гүйснийхээ хүчинд өнөөгийн өндөрлөгт хүрсэн нэгэн гэхэд хэтийдэхгүй биз. Өнгөрсөн хугацаан дахь амьдралын түүх нь ч үүнийг гэрчилнэ.

Т.Бадамжунайгийн зөвлөхөөр хэдхэн сар ажиллаад Архангай аймгийн Засаг дарга болж, тушаал ахисан юм. Ёстой албан тушаалын уулзвар бүрт ногоон гэрлээр нэвтэрсэн супер цүнх баригчдын нэг. Азтай гэмээр тэрбээр хоёр жил хүрэхтэй үгүйтэй Засаг ноёны сэнтийд залрахдаа сайн гэхээсээ саар нэр гуншин олонтой. Засаг ноёны сэнтийд залармагц аймаг орныг хувийн компани мэт өмчилдөг өвчитнүүдийн нэг байв. Ямартаа хууль бус алт олборлогч компанийн үйл ажиллагааг өөгшүүлж, өөрөө хөрөнгөжсөн гэх мэдээлэл цацагдах вэ дээ. Хувьдаа олон компанитай Засаг ноёдыг хүртэл ардаа орхитлоо хөрөнгөжиж, хуулийн байгууллагынханд онилогдож байлаа. Тиймдээ ч Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийн тасгийн шалгаж, тогтоосноор Ё.Баатарбилэг хахууль авсан нь нотлогдсон. Хувьдаа компанигүй атал учир битүүлгээр хэт хөрөнгөжсөнийхөө горыг амсаж, хэцүү нэртийнд 30 хоног саатуулагдаж байсан хар тамгатай. Үнэндээ Засгийн сэнтийгээс сонгуулийн зардлаа босгож дөнгөсөн гэдэг.

Тиймдээ ч өнгөрөгч сонгуулиар парламентын өндөр босгыг давж, төрийн түшээгийн сэтэр зүүж явна. Уг нь авлига авсан хэргээр шалгагдаж, 30 хоног хүртэл саатуулагдаж байсан хар намтартай түүнийг төрийн хар хүн болгох нь зохисгүй. Гэвч Жунай ахын таалал биз, ийнхүү Зам тээвэр, хөгжлийн сайд руу гэтэж үзэв бололтой.

Үргэлжлэлийг 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex