Таван толгойн судалгаа:Монгол дахь Сирийн бүс нутаг

0

Таван толгойн судалгаа:Монгол дахь Сирийн бүс нутаг

 

Британийн Колумбийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны доктор Ж.Мэндээ, Тохоку их сургуулийн доктор Д.Бямбажав нар Таван толгойд машин барьж, амьдралаа залгуулж буй жолооч нарын талаар судалгаа хийж, "Таван толгойн судалгаа:Эрх нь зөрчигдсөн жолооч нар” нэртэй нийтлэл  www.indrastra.com (англи эхийг ЭНД дарж уншина уу) бичжээ.

              www.gereg.mn уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 ТЭД ХЭН БЭ

Нүүрс олборлогч Ухаа Худаг (Энержи Ресурс ХХК), Төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой”, орон нутгийн эзэмшлийн "Таван Толгой” компанид 7000-9000 жолооч ажилладаг бөгөөд тэд  хатуу ширүүн хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг. Энэ бол нэг судлаачийн хэлснээр "Монголын Сирийн бүс нутаг” гэж хэлж болно.

"Энержи Ресурс” ХХК-ийн цөөн тооны жолооч л хөдөлмөр, эрүүл мэнд, тээврийн хууль, дүрэм журам, стандартын шаардлагыг хангасан ажлын байранд ажиллаж байна. Тэд жил бүр эрүүл мэндийн үзлэгт орж, даатгалд хамрагддаг байна. Өөр  зуу зуун жолооч  Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сум дахь гэр, хамаатан садныдаа байрладаг. Үлдсэн 6000- 8000 жолооч нь гэр баазууддаа хэдэн шөнө амьдардаг бол тэдний олонх нь  ачааны машиндаа амьдардаг.

Мөн уурхайн жолоочдын 99 хувь нь ачааны машинаа өөрийн эзэмшилд авч чадаагүй. Хөдөлмөрийн зохих гэрээ, эрх зүйн хамгаалалт байхгүй учраас тэд хэн нэгэн хятад, монгол жолоочийн өмнөөс жолоо барих хэрэгтэй болдог.

ТЭД ЮУ ХИЙДЭГ ВЭ

Мэдээж тэд өдөрт 24 цагийн турш долоо хоног жолоо барьдаг. Тэд Таван толгойн гурван уурхайгаас Хятадын хил хүртэл 270 километр нүүрс ачиж явдаг. Жолооч нар нүүрс тээвэрлэх урт замын талаар үргэлж гомдоллодог.

Жолооч нарт 270 км, 170 км, 20 км явах гэсэн гурван маршрутаас сонгон зорчих боломж олгожээ. Өдөрт 500-600 нүүрс тээвэрлэсэн ачааны машин Хятадын хилээр орохоор   дугаарлан зогсоно. Жолооч нар 2-4 өдрийг уурхайгаас нүүрс ачуулах гэж хүлээнэ. 12-15 өдөр хилээр гарах гэж дугаарлана. Ингээд эргэж ирэхдээ 3-5 өдөр зарцуулна.

ТЭДЭНД ЯМАР АСУУДАЛ БАЙНА ВЭ

Энд хүний эрх болон хөдөлмөрийн тухай хууль бараг  хэрэгждэггүй.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нүүрс тээвэрлэх замд 2016 онд 1500 орчим осол гарч, хүн нас баржээ. Харин 2017 онд 1000 гаруй осол гарч долоон хүн нас барсан гэсэн мэдээлэл байна . 2018 онд эхний  гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дөрвөн жолооч нас баржээ.

Нас баралтын учир шалтгаан нь  замын засвар, тэмдэглэгээ муу, тоостой замаар өдөрт 8-10 цаг жолоо барьж ядардаг мөн согтуугаар жолоо барих явдал юм.

Хамгийн гол шалтгаан нь ажлын таатай орчин нөхцөл байхгүй явдал юм. Мөн жолооч нарын эрүүл ахуйн үндсэн хэрэгцээ хангагдаагүй байна. Нүүрс тээвэрлэж буй 250 км-ийн дагуух замд нэг ч угаалгын өрөө, амралтын газар байдаггүй. Гэхдээ Хятадын хил дээр энэ талын зохицуулалт сайн бөгөөд жолооч нар  амрах газарт  амрах боломжтой.   

 Гэвч тэнд архидан согтууралт, бие үнэлэлт их байдаг ажээ. Мөн жолооч нарын дунд бэлгийн замын халдварт өвчин их байгааг эмч нар байнга хэлж анхааруулдаг.

ҮҮНИЙГ ХЭРХЭН ЗАСАХ ВЭ

Хамгийн оновчтой шийдэл бол аль болох хурдан хугацаанд төмөр зам барих явдал юм. Үгүй бол дээрх шиг  ослууд гарч жолооч нарын амь урьдын адил эрсдэлт нөхцөл байдалд байсаар байна.

Нүүрс тээвэрлэж буй дээрх 270 км зам дагуух   байгаль орчин хог хаягдлаар бохирджээ.Энэ янзаар удвал  яг л дайнд нэрвэгдсэн бүс нутаг мэт  үлдэх болно. 

2020, 2021 оны сонгуулиар улстөрчид дахин хуурамч амлалтаа өгсөөр дахин гарч ирнэ гэдгийг сануулья. Засгийн газар юун түрүүнд нүүрсний тээвэрлэлтийн зам дагуу төрийн үйлчилгээг хүргэх хэрэгтэй. Ялангуяа цагдаа, эрүүл мэнд түргэн тусламжийн үйлчилгээг нэн даруй хүргэх нь чухал байна.

 

 

 

Эх сурвалж: www.indrastra.com

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex