Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Гэрэг” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч С.Батбаатарыг шүүхэд өгчээ. Тус сэтгүүлийг ийнхүү шүүхэд дуудах болсон үндэслэл нь Н.Алтанхуяг сайдыг Хятадаас 10 тэрбум төгрөг авсан гэж "Гэрэг” сэтгүүлд нийтлэж байсан сэтгүүлчийн нийтлэлтэй холбоотой аж. Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн туслах залуу болох Ууганаа @Uuganaad гэх жиргээч энэ талаар, "Тиймээ тийм. Тэгээд шүүхэд өгөхөөс өөр аргагүй болсон юм л даа. Цаад захиалагчаа хэлвэл өгөхгүй байя л гэсэн шд. Ер нь Н.Алтанхуяг даргын нэг зарчим байдаг юм билээ. Сэтгүүлч цаад захиалагчаа л хэлвэл тэр хүний ирээдүйгээр оролдоод байдаггүй хэмээн жиргэжээ”.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
777 сэтгэгдэл