30 компанитай Н. Цэрэнбат гэр хорооллынхоноор бизнес хийхээ боль! Онцлох мэдээ 2018/10/22 0 Хятадын "HAIER” компаниас нэг бүр нь 500,000 төгрөгийн үнэтэй Яндангийн шүүлтүүр худалдаж авч , гэр хорооллын 100,000 айлд тавиад утаа бууруулах мэргэн санааг У. Хүрэлсүхийн ЗГ олжээ.Үүнд татвар төлөгчийн мөнгөнөөс 54 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Хэрвээ ийм шүүлтүүр тавиад утаанаас салдаг байсан бол Хятадын Бээжин үндэсний үйлдвэрийнхээ шүүлтүүрийг тавиад утаанаас салчихгүй яасан юм бол! Асуудал дээр нь дөрөөлж, айдас хүйдэст автуулж байгаад "ашиг хийдэг” манай эрх баригчдын увайгүй бодлого өнгөрсөн 10 гаруй жилд 1 их наяд төгрөгийг үрэн таран хийсэн. Энэ удаа ч яг адилхан. Яагаад гэвэл: Уг шүүлтүүр нь цахилгаанд залгаж ажиллана. Хоногт 2,5 квт-ийн цахилгаан зарцуулна гэнэ. Ингэхээр нэг айл сард хамгийн багадаа 25-30,000 төгрөг зөвхөн шүүлтүүр ажиллуулсныхаа төлөө төлнө. Хоногт 2 квт-ын цахилгаанаар жижиг гэрийг дулаацуулах цахилгаан халаагуур манай зах зээлд өчнөөн бий. Заавал нүүрс тэй зууралдах ямар ч шаардлага байхгүй. Цахилгаан халаагч залгаад л бараг утаа шүүх мөнгөөрөө гэрээ дулаацуулчихна. Гэтэл манай Н. Цэрэнбат сайдын дэвшүүлж байгаа санаагаар бол гэр хорооллынхон 2 дахин илүү төлөх нь л дээ. Утаа үйлдвэрлэгч нүүрсээ худалдаж авна. Түүнийхээ утааг устгахын тулд шүүлтүүр ажиллуулж мөнгө төлнө. Энэ бол монгол төрийн бодлого биш. Мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй хэдхэн хүмүүсийн л бизнес. 30 гаруйхан насандаа 30 гаруй компанид эзэн суусан Н. Цэрэнбатын бизнесийн золиос нь ядарсан гэр хорооллынхон яавч биш ээ! Та нар харин юу гэж бодож байна вэ? 0
Сэтгэгдэл байхгүй байна.