Өндөгний хальсны ач тус

0
Өндөгний хальсанд маш их кальци агуулагддаг гэдгийг та мэдэх үү?. Кальци дутагдсанаас бодисын солилцоо алдагдаж цус багадах, ханиад томуунд өртөмтгий болж биеийн эсэргүүцэл сулардаг. Тө өөртөө кальци дутагдаж байгааг хэрхэн мэдэх вэ?.  Тэгвэл энэ нь хумс давхарлан ургах, эсвэл зөөлрөх, шүд бутарч үйрэх, ахимаг насны хүмүүсийн яс хэврэгших, уруул аман дээр юм гарах, үс унах зэргээр илэрдэг байна.  Гэхдээ энэ бүхнээс сэргийлэх хамгийн сайн арга нь өндөгний хальсыг хэрэглэж хэвших явдал юм


Тахианы өндөгний хальсны 94 хувьд нь карбонат кальци агуулагддаг байна. Энэ нь бие махбодод шаардлагатай бүх микро элементийг агуулдаг. Үүнд зэс, фтор, төмөр, марганец, молибден, фосфор, хүхэр, цайр, кремин зэрэг 27 элемент багтдаг аж.  Эдгээрээс кремин ба молибден нь хүний биед маш чухал ач холбогдолтой ч харамсалтай нь бидний өдөр тутмын хүнсэнд энэ хоёр бодис ховор, бараг байдаггүйтэй адил. 


Иймд өндөгний хальсыг жижиглэж нунтаглаад хоол хүнсэндээ хэрэглэхэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд өдөрт цайны халбагаар хоёр удаа идэж байвал танд ашигтай. Мөн бага насны хүүхдэд нэг ойтойгоос нь эхэлж тахианы өндөгний хальсыг өгвөл яс бүрэлдэх процесс нь илүү эрчимтэй явагддаг байна.  Мөн өндөгний хальсны бүтэц нь хүний шүдний бүтэцтэй төстэй бөгөөд хүний чөмөг төлжихөд ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд өндөгний хальсыг хамгийн сайн тэжээл, эм гэж нэрлэх болсон байна.



Өндөгний хальсны гайхамшгийг уншигч та бүхэндээ хүргэе. Насанд хүрэгчдэд жилдээ хоёр удаа өндөгний хальс хэрэглэх хэрэгтэй бөгөөд курс нь 15-20 хоног байх ёстой аж. Харин  1-6 настай хүүхдэд өдөр бүр өндөгтай хальс хэрэглэх нь зүйтэй.

Өндөгний хальсыг нунтаглахын өмнө өндгийг бүлээн усаар сайтар угааж зайлаад буцалгасан усанд таван минут орчим байлган ууранд нүдэн нунтаглана. Нунтагласан хальсаа өглөөний хоолны үеэр хүнсэндээ нэг чимэхийг нэмэрлэн хэрэглэдэг гэнэ. Тараг, будааны чанамалд нэмэрлэх хэрэгтэй аж.

Эмийн журмаар хэрэглэх:

-Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэг байна. Мөн астматай хүмүүс хэрэглэх нь зүйтэй. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг байна. Мөн суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустайгаас гадна бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор уудаг байна.

Кальци нөхөх:

-Өндөгний хальс нь байгалийн кальциар баялаг. Сода, шохой, гипсэнд байгалийн кальци агуулагддаг боловч хүний биед өндөгний хальсны кальци л бүрэн шимэгддэг аж. Учир нь, өндөгний хальсны бүтэц нь бидний яс, шүдтэй бараг ижил юм.

Хүүхдийн яс бэхжих:

-Үйрүүлж нунтагласан өндөгний хальсыг хүүхдийн хоолонд маш бага хэмжээгээр хольж өгөхийг зөвлөдөг. Бүр нунтаг /гурил шиг/ болтол нь нухаж хэрэглэх ёстой. Диатез, рахит, цус багадалтын үед тун тустай аж.

Үс, хумс бэхжүүлэх:

-Эрүүл үс, хумстай болоход кальци шаардлагатайг хүн болгон мэднэ. Харин кальцийн гол эх үүсвэр нь энгийн өндөгний хальс юм. Нунтагласан өндөгний хальсыг долоо хоногт 1/3 цайны халбагаар, хоёр капсул загасны тостой ууж байгаарай.

Цагаан хэрэглэл цайруулах:

-Цагаан өндөгний хальс нь цайруулах үйлчилгээтэй. Үйрүүлсэн хальсаа жижиг даавуунд зангидаад угаалгын машинд цагаан хэрэглэлтэй хамт хийхэд болно.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex