Өмнөговьчууд МҮОНРТВ-ийн захирал Д.Энхтуяа, Д.Энхболд нарыг цагдаад шалгуулна

980
Өмнөговьчууд МҮОНРТВ-ийн захирал Д.Энхтуяа, Д.Энхболд нарыг цагдаад шалгуулна Баяр наадам гэдэг монголчуудын хувьд цэнгэлийн манлай. Хөдөө орон нутгийнхан ямар нэгэн ой болон тэмдэглэлт баяр наадам хийгээд түүнийгээ Үндэсний олон нийтийн телевизээр нийтэд хүртээж, түгээх нь сүүлийн үед түгээмэл болсон. Гэтэл "Орон нутгийнхны хүсэл эрмэлзэл дээр дөрөөлж мөнгө л олж байвал болно” гэсэн үйлдэл мэр сэр гарах болов. Гэхдээ үүнийг арилжааны телевизүүд бус "Үндэсний” гэх тодотголтой МҮОНРТВ, тодруулбал тус газрын захирал Д.Энхтуяа эхлүүлж байгаа нь харамсалтай.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас Батмөнх Даян хааны мэндэлсний 550, аймаг байгуулагдсаны 83 жилийн ойг тохиолдуулан хийсэн баяр наадмын үйл ажиллагаагаа үндэсний хэмжээнд олон нийтэд хүргэхээр МҮОНРТВ-ийн захирал Д.Энхтуяатай холбогдон тохиролцсон байна. Үүндээ ч бас тодорхой хэмжээний буюу таван сая төгрөг төсөвлөж төлжээ. Таван сая төгрөг гэдэг орон нутгийн хувьд бага хэмжээний мөнгө биш. Энэхүү мөнгө нь Д.Энхтуяа захирлын сонирхлыг татсан бололтой юм. Тиймээс ч тэрбээр төрсөн ах Д.Энхболдоор ахлуулсан багийг тус аймаг руу илгээсэн байна. Нэгэнт аймгийн хэмжээнд зохион байгуулж буй үйл ажиллагааг улсын хэмжээнд нэвтрүүлэх гэж байгаа болохоор орон нутгийнхан хөл алдан угтаж, хамгийн тохитой гэсэн зочид буудалдаа байрлуулж, ажиллах бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өгөв. Бүр ирсэн хүн болгонд нь тусгайлан мандат гаргаж өгсөн гэж байгаа. Нэг л их камер мөрөвчилж, зураг хөрөг авсан хүмүүс баяр наадам өнгөртөл Ерөнхийлөгчөөс ч илүү эрх дархыг орон нутагт эдэлж, орон нутгийнхан ч боломж бололцоогоороо эрхлүүлэв. Арга ч үгүй дээ. Баяр наадмын бүхий л үйл ажиллагааг дүрсжүүлж, баримтжуулж, нээлтийн арга хэмжээг орон даяар түгээж, Батмөнх Даян хааны үйл ажиллагаа, намтар цадигийг тодорхой хэмжээгээр нийтэд түгээх үүрэг хүлээсэн хүмүүс нь тэд болохоор. Харин эрхэлж, эрх дархаа эдэлсэн хүмүүс нь энэ сарын 2-ны 21.30 минутаас тус аймгаас бэлтгэсэн нэвтрүүлгээ МҮОНРТВ-ээр гаргав.

Орон нутагтаа очиж баяр наадам үзэж чадаагүй нутгийн иргэд нь нутгийнхаа наадмын сайхныг, бэлтгэж, бүхий л боломж бололцоогоор нь хангасан хүмүүс нь хийсэн ажлынхаа үр дүнг үзэх гэтэл дуу, дүрс нь шаардлага хангаагүй, баяр наадамтай огт холбоогүй хуучны дүрс, клип эвлүүлж хийсэн нэвтрүүлэг цацжээ. Юун нөгөө Батмөнх Даян хаан, Өмнөговь аймаг байгуулагдсаны ой, юун суугуул, уугуул иргэдийн хүсэн хүлээсэн нэвтрүүлэг. Ёстой л гурилдана, хулхидна гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж үндэсний хэмжээнд цацсан гэх нэр зүүсэн байна. Нэгэнт тохиролцсон нэвтрүүлгээ хийгээгүй, чанарын шаардлага хангасан нэвтрүүлэг бэлтгээгүй Д.Энхболдтой холбогдож, гомдол гаргахад тэрбээр буруугаа хүлээж, тус аймгийг хохиролгүй болгох талаар амласан байна. Гэвч удалгүй Д.Энхболд нь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъянхорол нарыг "Чи хэн бэ, шоронд орох гудсаа авчир” гэж дарамтлах болсон байна. Хөрөнгө мөнгөө төлж, итгэл хүлээлгэж, ихийг хүлээсэн хүмүүст энэхүү үйлдэл нь таалагдаагүй, орон нутгийн уугуул, зорьж, зүтгэж очиж чадаагүй иргэд ч гомдолтой байсан тул тохиролцсон нэвтрүүлгээ хийгээгүй МҮОНРТВ-ийн захирал Д.Энхтуяа, Д.Энхболд нарыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаад байгаа аж.

Эх сурвалж http://www.info.mn
Өмнөговьчууд МҮОНРТВ-ийн захирал Д.Энхтуяа, Д.Энхболд нарыг цагдаад шалгуулна
Өмнөговьчууд МҮОНРТВ-ийн захирал Д.Энхтуяа, Д.Энхболд нарыг цагдаад шалгуулна

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

980 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex