БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Монакогийн Хант Улсын ГХХА-ны дэд сайд Изабель Розабрунеттог хүлээн авч уулзлаа

0

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Монакогийн Хант Улсын ГХХА-ны дэд сайд Изабель Розабрунеттог хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Монакогийн Хант Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дэд сайд Изабель Розабрунеттог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Монакогийн Хант улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дэд сайд Изабель Розабрунетто Монгол-Монакогийн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад талархал илэрхийлээд, "Хоёр улсын анхны гэрээ хэлэлцээр, харилцаа, хамтын ажиллагаа соёлын салбараар эхэлж өнөөг хүртэл үргэлжилж өндөр түвшинд хүрч байгаад таатай байдаг. Өдгөө соёлын өвийг хадгалан, хамгаалах түүнчлэн хүүхэд хамгааллын чиглэлд амжилттай төслүүд хэрэгжиж байна. Энэ харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн үргэлжлүүлэхдээ бид таатай байх болно. 2018-2020 онд олгох Монакогийн хөгжлийн тусламжийн хэмжээг 54 сая еврод хүргэх тооцоотой байгаа бөгөөд техникийн туслалцаа болон бэлэн санхүүжилтийн хэлбэрээр Мали, Нигер, Сенегал, Өмнөд Африк, Монгол зэрэг 12 улсад олгож байна” гэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Монгол Улсад хөгжлийн тусламж, туслалцаа үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлээд Монакогийн хөгжлийн тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад соёлын өвийг хамгаалах, археологи, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр олон төслийг санхүүжүүлж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаа хэр зэрэг найрсаг, оюунлаг түвшинд байгааг илтгэж байгаа юм. Салбар яамны зүгээс хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллах болно” гээд цаашид хүүхэд, залуучуудад зориулсан "Science Museum” буюу шинжлэх ухааны музей байгуулах мөн Монголын Үндэсний Археологийн музей-судалгааны төв байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж дээрх төслүүд дээр Монакогийн Хант Улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд "Хулгайлсан эсвэл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлсийн тухай” 1995 оны ЮНИДРУА-ийн конвенцид Монгол Улс 2018 ондоо багтаж нэгдэх зорилготой ажиллаж байгаа тул энэ ажлын хүрээнд өмнө хэрэгжүүлсэн Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаа, хил нэвтрүүлэхтэй тэмцэх төслийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, харилцан санал солилцлоо.

Монгол, Монако хоёр улсын соёлын өвийг хадгалж хамгаалах хамтын ажиллагаа 2006 онд Монакогийн Засгийн газрын санхүүжилтээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монакогийн Нэн эртний хүн судлалын музейтэй хамтран хүрэл ба төмөр зэвсгийн үеийн буган чулуун хөшөө, хиргисүүр, хадны зураг зэрэг дурсгалыг судлах археологийн төслөөр эхэлсэн юм. Улмаар хамтарсан археологийн судалгаа 2008 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Монакогийн Хан Хоёрдугаар Альберт нарын болон ЮНЕСКО-гийн ивээл дор хэрэгжих болсон. Хамтарсан төслийн хүрээнд Архангай аймгийн Их Тамир, Батцэнгэл сумдын нутаг Хойд Тамирын голын хөндийн чулуун зэвсгийн үеийн дурсгал, хүрэл, түрүү төмрийн үеийн түүхэнд холбогдох булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, 2013 оноос Хайрхан, Эрдэнэмандал сумдын нутагт орших Гол модны Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газарт суурин судалгааг хийж байна. Хамтарсан төслийн судлаачид 2014 онд Хойд Тамирын хөндийн хүрэл, түрүү төмрийн үеийн буган хөшөө бүхий цогцолбор дурсгалт газар болон Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газар Гол модыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлсэн нь Монголын эртний түүх, соёлын өвийг судлан шинжлэх, хамгаалах, сургалт сурталчилгаа зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Энэ төслөөр зогсохгүй соёлын өвийг хадгалж хамгаалах чиглэлээр тус улсын Засгийн газраас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг энд онцлох нь зүйтэй.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex