БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна

0

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна. Төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохын хамтаар Эрхүү мужийн Засгийн газрын тэргүүний 1 дүгээр орлогч дарга В.Ю. Дорофеев, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В. Перегудова нартай уулзлаа. 
Уулзалтаар талууд Эрхүү мужийн их дээд сургуулиудын Монголын их дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцон цаашид хамтын ажиллагаагаа идэвхижүүлэн бэхжүүлэх зүйтэй гэдэгт санал нэгдсэн.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайд Байгалийн улсын их сургуульд суралцуулахаар 2018 оны 8 дугаар сарын сүүлээр илгээсэн 10 оюутантайгаа уулзаж тэдний сургалтын талаар халуун дотно яриа өрнүүллээ. Одоогоор эдгээр оюутнууд тус яамны зардлаар орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс тусгай хэрэгцээт боловсролын нарийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оюутнууддаа хичээнгүйлэн суралцаж, сурсан мэдсэнээ тусгай хэрэгцээт сургуулиудын сургалтын чанарыг ахиулахад ихээхэн хувь нэмэр оруулах ирээдүйн боловсон хүчин болохыг захилаа.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex