Ховд аймгийн СӨБ-ын хүртээмж 82 хувьтай байна
Нийслэл Улаанбаатар бүү хэл хөдөө орон нутагт хүртэл цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байдаг. Тэдгээрийн нэг Ховд аймгийн Жаргалант сум (аймгийн төв)-ын 10-р цэцэрлэг гэр цэцэрлэг ажиллуулаад 10 жил болж байгаа аж. Тус цэцэрлэгт 223 хүүхэд хүмүүжиж байгаагийн тал нь байранд, тал нь угсарч барьсан гэр цэцэрлэгт хүмүүжиж байна. Тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа албаны бусад хүмүүсийн хамт биечлэн танилцсан бөгөөд цэцэрлэгийн багш, удирдлагууд 100 ортой цэцэрлэгийн өргөтгөл шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүслээ.
Сэтгэгдэл байхгүй байна.