As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ

0

 

Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ

 

Гурван сартайгаас есөн насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэлд туслах аянд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон нэгдсэн.

 

Удирдлагын академи болон Хамаг Монгол групп, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын групп зэрэг төрийн бус байгууллагууд болон сайхан сэтгэлт хүмүүсийн хандивын мөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Нарангэрэлийнх тохилог дулаан сууцтай болжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олны төлөөлөл өнөөдөр Ш.Нарангэрэлийн гэрт очиж хүйтний улирал дуустал түлэх түлээ нүүрс, хүнсний бүтээгдэхүүн, мөн 6 хүүхэд тус бүрийн нэр дээр 50000 төгрөг бүхий Голомт банкны "Алтан түлхүүр” хадгаламжийн дэвтрийг нээж гардуулан өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Ш.Нарангэрэлд хандан "Хүүхдүүдээ эрүүл энх, эрдэм боловсролтой, эх орон, элгэн түмэндээ ач буянаа өгсөн сайн хүмүүс болгон өсгөж хүмүүжүүлээрэй” хэмээн захилаа.

Ш.Нарангэрэл "Түмнийхээ сайн сайхан, амар амгалан амьдралын төлөө зүтгэж байдаг Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт алба хаагчид, аврагч, гал сөнөөгчиддөө баярлалаа” гэсэн юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.