МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн энэ сарын 29-нд болно

"Софи-2001”, "Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, "Бусан-2002” Азийн наадмын алт, "Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн цомын тэмцээн энэ сарын 30-нд Спортын төв ордонд болох ёстой байсан.
Тэгвэл тус тэмцээн тодорхой шалтгааны улмаас нэг өдрөөр урагшилж, арваннэгдүгээр сарын 29-нд буюу пүрэв гарагт зохион байгуулагдахаар болжээ. 10 дахь удаагийн тэмцээн 1996 оноос хойш төрсөн тамирчин эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70 кг-ын жингийн ангилалд өрсөлдөх бөгөөд хоёр кг-ын зөрүүтэй байна.
Сэтгэгдэл байхгүй байна.