Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН ЭРДЭНЭ МЭТ ЭГЧИЙНХЭЭ СУРГАЛТЫН ЗЭЭЛИЙГ ТӨЛЧИХӨӨСЭЙ
АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн эгч Б.Саранчимэгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шарилж түүн, ногооруулах гэж гүйж явахад нь татаж, улстөрд хөл тавиулсан нэгэн. Хувийн бизнесийнхээ хамтрагчид байсан тэд улстөрд орохдоо нэг намд элсэхгүй, яахаараа ч хоёр том намд хуваагдаад ордог юм. Ер нь ч төрсөн ах дүүсээрээ улстөрд хөл тавигчид итгэл үнэмшил, үнэт зүйл гээч юмгүй байдаг бололтой. Сонгууль болно, аль нэг олонх болно. Гэхдээ аль нэг намын сонгуулийн ялагдал гэр бүлээрээ нам, улстөрийг сонгосон нөхдөд түй ч ялгаагүй байгаа нь харагддаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэг АН-ын гишүүн бол "Монос” группийн ерөнхийлөгч, ах Хүрэлбаатар нь МАН-ынх. Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар МАН-аас шат ахидаг бол дүү Д.Дагвадорж АН-ыг даган харайж явна. Энэ нь тэднийг намын бодлого, байр суурь, итгэл үнэмшлийг дагасан гэхээсээ илүү аль засгийн үед нүүртэй, нүхтэй байх гэсэн бизнес тооцооллоос өөрөөр харагдуулдаггүй нь үнэн. Анхнаасаа ч тооцоотойгоор улстөрд хөл тавьдаг биз. Түүний нэг жишээ нь дээрх Б.Наранхүү, Б.Саранчимэг нар. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шарилжтай ноцолдож явсан эгчийгээ эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын төв байрыг барихад нь хандив нэрээр хэдэн төгрөг өгүүлээд л тус намын хүндэт гишүүдийн нэг болгож, өнөөх нь өдгөө УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болчихсон цэлэлзэж яваа.
Эх сурвалж: niigmiintoli.mn