Азид томоохонд тооцогдох нисэх онгоцны буудал Вьетнамд ашиглалтад орно
Өдөр бүр 100 сая зорчигчид үйлчилгээ үзүүлэхээр тооцоолж буй Азид томоохонд тооцогдох олон улсын нисэх онгоцны буудлыг барих ажлыг 2020 онд Вьетнамын Хошимин хотод эхлүүлэх аж. Шинэ нисэх онгоцны буудал 2025 онд ашиглалтад орох юм гэнэ.
Нисэх онгоцны буудлын барилгын цогцолбор болон зэргэлдээ орших Лонгтхань нисэх онгоцны буудлын цогцолбор барилгуудыг Вьетнамын үндэсний бэлэг тэмдэг болох лянхуа цэцгийн хэлбэртэй хийх аж. Барилгын загварыг Өмнөд Солонгосын "Heerim Architects & Planners” компанийн хэт орчин үеийн "хайтек” буюу өндөр технологийн загвараар боловсруулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.