Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нар дөрвөн жил нэр дэвших эрхээ хасуулах уу
Улс төр ширүүхэн үргэлжилсээр эрх баригч нам доторх зодоон нилээд ширүүсч Засгийн газар унахад хүрсэн ч эцэстээ санал нэгдэж чадсан. Энэхүү зодоон сөрөг хүчнийг ч мөн тойролгүй дайрч өнгөрөв бололтой.
Тодруулбал, Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр АН-ын Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нар Ерөнхий сайдыг огцруулахгүй гэх байр суурийг илэрхийлээд амжсан.
Уг нь Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Манай нам нэгдсэн шийдвэрт хүрсэн. Засаг огцруулахыг бүрэн дэмжиж байгаа" хэмээн мэдээллэж байсан хэдий ч дээрх гурван эрхэм намын байр сууриа үл тоосон гэгдээд буй. Тэгвэл энэ асуудлаар яг одоо АН-ын үндсэн дүрмийн хороо хуралдаж байна.
Б.Мягмардаш "АН-ын үндсэн дүрмийн хороо бол шийтгэл тогтоодоггүй. Намын дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоодог байгууллага. Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нар АН-ын үндсэн дүрмийн 3.9.18 буюу намаас гарсан шийдвэрийг зөрчиж, эсрэг кноп дарсан гэдэг нь тогтоогдсон. Мөн намын эсрэг байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан гэж үзэж байгаа. Тиймээс АН-ын зөвлөл хуралдаж ямар шийтгэл ноогдуулахыг хэлэлцэх учиртай. Ерөнхийдөө намын даргын бүрэн эрхийн асуудал. Намын дарга шийтгэл оногдуулж болно. Өршөөж болно." хэмээн мэдээллээ.
Сонирхуулахад АН-ын үндсэн дүрмийн 3.9.18-г зөрчсөн тохиолдолд Ардчилсан намын сонгуульт алба болон төрийн албанд нэр дэвших эрхийг дөрвөн жилээс доошгүй хугацаанд хасна хэмээжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.