Их ялагдлын дараа АН-ыг хэн УДИРДАХ вэ?
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/ өнгөрсөн долдугаар сард хуралдаж, Их хурлаа арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулахаар товлоод байсан. Тэгвэл АН-ын ҮЗХ энэ сарын 5 буюу ирэх Баасан гаригт хуралдахаар болжээ. УИХ-ын сонгуульд багаараа унаж ард түмнээсээ "муу" дүн аваад буй АН-ыг их ялагдлын дараа хэн удирдах нь хамгийн чухал болоод байгаа юм. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн шалтгаанаа "зөвхөн Ардчилсан намын дарга асан З.Энхболдод тохож, буруутгасан" гэх мэдээлэл ч намын гишүүдийн дунд нь гараад амжсан.
Тиймээс ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлах юм. Ардчилсан намын даргад одоогоор Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Болд нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна. Мөн намын даргад Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын нэрс ч сонсогдож байна.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.