АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ МОНГОЛЫН УЛС ТӨР

0

АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ МОНГОЛЫН УЛС ТӨР

Хятадын төрийн мэдлийн "http://www.globaltimes.cn” сайт дээр Монголын улс төрийн нөхцөл байдлын талаар "Is Mongolia’s current political instability systemic or a governance issue” гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Монголын шинэ Засгийн газар байгуулагдаад ердөө жил гаруйн нүүр үзэж байгаа ч улс төрийн тогтворгүй байдалтай нүүр тулгараад байна. "Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаа тус улсад улс төрийн тогтворгүй байдал үүссэн нь Засгийн болон парламентын 10 гаруй гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас бага хүүтэй зээл авснаас болжээ. Хэдийгээр тус улсын улс төрийн дотоод тэмцлийг гаднаас нь харахад шинэ юм шиг атлаа ардчилсан нийгэмд шилжиж, 30 гаруй жилийн нүүр үзсэн ч иймэрхүү асуудал давтагдсаар байна.

Монголын улс төрд давтагдаж буй энэ тогтворгүй байдлыг шийдэхийн тулд дараах хоёр арга хэмжээний аль нэгийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг судлаачид илэрхийлж байна. Үүнд: Нэгдүгээрт, Монголын Үндсэн хуулийг шинэчилж, улам боловсронгуй болгох. Хоёрдугаарт, Монголын бүх шатанд өөрчлөлт (cosmetic change) хийх хэрэгтэй. Гэхдээ Монголын улс төрд үргэлжилж буй "драм”-ыг системийн алдаатай байдлаас юм уу засаглалын хэлбэрээс болж уу, гэдгийг гаднын болон дотоодын шинжээчдийн аль аль нь тогтоож чадахгүй байгаа юм.

Нөгөө талаас топ гурав болох парламент, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурвын дунд ашиг сонирхлын зөрчилдөөн явагдаад байна гэж харж болохоор байна. Монгол Улсын засаглалын хэлбэрийг ерөнхийд нь хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын гэдэг ч парламент нь Ерөнхийлөгчөөсөө илүү эрх мэдэлтэй байдаг. Тиймээс парламентын засаглалтай орны тоонд багтдаг бөгөөд УИХ нь төрийн дээд эрх мэдлийг төлөөлдөг. Гэхдээ Монголын парламентын засаглал бусад парламентын засаглалтай орноос ихээхэн ялгаатай. Тухайлбал, Ерөнхийлөгч нь парламентаас баталсан хууль, тогтоолд хориг тавих, хууль санаачлах, тогтоол гаргах, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох зэрэг эрхтэй байдаг.

Үүнээс гадна Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурорыг томилох эрхтэй бөгөөд энэ нь шүүхийн хараат бус байдлын зарчмыг зөрчдөг юм. Түүнчлэн Ерөнхий сайд нь парламентын болон Засгийн газрын гишүүн мөн гэсэн заалт бий. Энэ нь хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх эрх мэдлийн хооронд ашиг сонирхлын зөрчил бий болоход нөлөөлж байгаа юм. Одоогийн байдлаар парламент дахь МАН нь хоёр фракц болон хуваагдаад байгаа. Нэг нь одоогийн УИХ-ын дарга М.Энхболд, нөгөө нь өнөөгийн Ерөнхий сайдыг дэмжиж байна.

Сүүлийн үед Монголын улс төрд үүсээд буй тогтворгүй байдал ард иргэдийг намд үл итгэх байдалд хүргэж байна. Улс төрийн тогтворгүй байдал нь Монголын хувьд архаг хууч өвчин болоод байгаа юм. Архаг хууч өвчтэй улс төрөөс болж, тус улсын эдийн засаг багагүй хохирол амсдаг. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд монголчууд 14 Засгийн газрын нүүр үзэж байна. Энэ нь шинэ Засгийн газар байгуулагдаад дунджаар хоёр жил л насалдаг гэсэн үг юм.

Монгол нь БНХАУ-ын хувьд чухал хөрш бөгөөд Хятад-Монголын-Оросын эдийн засгийн коридорын төв гэж хэлж болохоор. Тиймээс Монгол Улс дахь улс төрийн тогтвортой байдал нь зөвхөн улс орон, ард түмний хувьд ач тустай төдийгүй бүс нутгийн тогтвортой байдал, дэд бүсийн хамтын ажиллагааг дэмжихэд чухал нөлөөтэй. Саяхнаас Монголын эдийн засагт сэргэлтийн шинж тэмдэг илрээд буй. Түүнчлэн судлаачид ирэх онд дэлхийд эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэх 10 орны тоонд Монгол Улс орно гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: 

mmmmm-1 Архаг хууч өвчтэй Монголын улс төр

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex