Ерөнхийлөгч хаалттай хаалганы цаана юу ярих вэ?
Ерөнхийлөгч чуулганы танхимд маргааш хаалттай мэдээлэл хийнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 3-т "Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно” гэсэн байдаг. Энэ бүрэн эрхээ эдэлж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс орны үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл хийхээр зэхсэн байна.
Ойрын өдрүүд төрийн өндөр албан тушаалтны ёс зүйтэй холбоотой асуудлууд ар араасаа хөвөрч буй. Нийгэмд тулгамдсан түм буман асуудлыг шийдэхээс илүү улстөрийн хэрүүл, талцал, хуваагдал Төрийн ордныг аалзны тор шиг хэрчихлээ. Яг энэ үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хатуухан үг хэрэгтэй байна. Мэдээж монголчуудын мөнхийн сэдэв болсон утаа, хүнсний аюулгүй байдал, бензиний үнэ дагасан үнийн хөөрөгдөл зэрэг сэдвийг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар хүлээгдэж байна.
Ойрын өдрүүд төрийн өндөр албан тушаалтны ёс зүйтэй холбоотой асуудлууд ар араасаа хөвөрч буй. Нийгэмд тулгамдсан түм буман асуудлыг шийдэхээс илүү улстөрийн хэрүүл, талцал, хуваагдал Төрийн ордныг аалзны тор шиг хэрчихлээ. Яг энэ үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хатуухан үг хэрэгтэй байна. Мэдээж монголчуудын мөнхийн сэдэв болсон утаа, хүнсний аюулгүй байдал, бензиний үнэ дагасан үнийн хөөрөгдөл зэрэг сэдвийг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар хүлээгдэж байна.
Нийгэмд тулгамдсан түм буман асуудлыг шийдэхээс илүү улстөрийн хэрүүл, талцал, хуваагдал Төрийн ордныг аалзны тор шиг хэрчихлээ. Яг энэ үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хатуухан үг хэрэгтэй байна.
Тэгвэл яг энэ асуудлуудтай холбогдон Ерөнхийлөгч долоо хоногийн эхэнд Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тус албан бичигт "Төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын удирдлага, гишүүдийн дотоод зөрчил, тэмцлээс улбаатай хямрал даамжирч, төрийн үйл ажиллагааг цалгардуулан доголдуулж байгаагаас шийдэл хүлээсэн олон ажил гацаанд орж, улс орон ард иргэдийн амьдралд хүндрэл учруулахуйц нөхцөл байдалд хүрч мэдэхээр болсон тул талцал, хуваагдлаа нэн даруй зогсоож, хэрүүл тэмцлээ дуусган, хуулиар хүлээсэн үүрэгт ажилдаа яаралтай орж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай байна” хэмээжээ.
Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн ажлуудын ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаад дүгнэлт хийх цаг болсныг ч мөн албан бичигт дурджээ.
Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан байна.
Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасан байдаг.
Тэгвэл маргааш төлөвлөгдсөн хаалттай мэдээлэлд Ерөнхийлөгч төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлуудыг ярих бололтой. Угаас Нийтийн сонсголын тухай хуульд сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно хэмээн заасан байдаг.
П.ГОО
Оллоо.мн