АЙДАС АЙСУЙ

2

Н.Энхбаяр Горькийн Утга зохиолын дээд сургууль төгсөж ирсэнийхээ дараа улс төрд орох тухай төсөөлөл ч үгүй явсан гэдэг. Соёл, боловсролтой залуу хүний хувиар Н.Энхбаяр хэсэг нөхөдтэйгээ нийлэн "Соёлын клуб” гээчийг байгуулаад явж байх үе нь МАХН-д залуу, боловсролтой сэхээтнүүд илт дутагдаж байсан үетэй давхцаж таарчээ. Ахмад үеийнхэндээ сэтгэгдэл төрүүлж чадсан өсч яваа залуу боловсон хүчнийг П.Жасрай агсан Соёлын сайдаар томилсноор Н.Энхбаярын улс төрийн бадрангуй замнал эхэлсэн юм. Тэрбээр "Мигжид Жанрайсиг” бурханыг сэргээн залах үйлсийг ажил хэрэг болгосноор улс төрд нэр гарч эхлэв.

Эндээс цааш улс төр гэх шатрын хөлөг дээр Н.Энхбаяр ёстой л бодсоноороо нүүж, хүссэнээрээ хожсон гэж хэлж болно. Удалгүй МАХН-ын дарга Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Н.Энхбаяр даргаар дэвшиж, УИХ-ын нөхөн сонгуулиар бас түүний орыг эзлэв. Парламентад цөөнхийн бүлгийг толгойлж, Төв, Завхан, Булганы нөхөн сонгуульд дандаа МАХН-ын нэр дэвшигчид ялалт байгуулж, улс төрд жинхэнэ одтой нэгэн гэдгээ харуулсан юм.

 

1997-2000 онд сөрөг хүчин л бүхнийг шийддэг байлаа. Сөрөг хүчин гэдэг бол Н.Энхбаяр болчихоод байсан билээ. М.Энхсайханы Засгийн газрыг 1998 оны хавар бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, дараа нь Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтын танхимыг ч унагасан учраас Н.Энхбаярын ид хавыг хөгшин, залуугүй бишрэн шүтэж байлаа. Тэр бол МАХН-ын лидер гэдэг нь маргаангүй болж ирсэн юм.

Н.Энхбаяр улс төрийн ямар ч албан тушаалтай байсан, түүнийгээ хамгийн гол, хамгийн том нь байлгаж чаддаг байсан нь гайхалтай. 2000-2004 онд Ерөн­хий сайд нь хамгийн том хүн байв. Харин 2004-2005 онд УИХ-ын дарга л  бүг­дийг шийддэг улс болов. Харин 2005 оноос хойш болохоор Ерөнхийлөгч л бүх эрх мэдлийг хэрэгжүүлж байв. Энэ бүхний нууц нь эдгээр албан тушаалыг Н.Энхбаяр хашиж байсан учраас тэр юм.

Хэмжээлшгүй эрх мэдэл гарт нь төвлөрч, тун амархан тойрон хүрээлэгчидтэй болж, үндэсний удирдагч гэсэн албан бус цол гуншин ч дагалдах болсон.

2000 оноос хойш "Төрөө хямралаас гаргана, түмнээ ядуурлаас аварна”, "Эвтэй бол хүчтэй” гэх мэт уриа лоозонгоос гадна "Н.Энхбаяр бол үндэсний их удирдагч” гэх итгэл үнэмшил хэт их цуурайтах боллоо. Эцэстээ Н.Энхбаяр ч өөрөө үүндээ гүн гүнзгий итгэсэн байх гэж одоо санагддаг.

2003 онд "BBC” телевизийн сурвалжлагч Н.Энхбаяраас "Парламентад  буй сө­р­өг хүчний төлөөлөгчийг яагаад баривчлан хорь­сон юм бэ” гэж асуухад "Намайг болон миний гэр бүлийг хэвлэлээр их гүтгэдэг” хэмээн тэс хөндлөн хариулт хэлж суусан бичлэг ч бий.

Түүний гэргий О.Цолмон тухайн үед төрийн олон шийдвэрт оролцдог, нөлөөлдөг байснаараа алдартай. Энэ бүх яриа Ерөнхий сайд болсныхоо дараа эхнэрээ Тагнуулийн ерөнхий газрын зөвлөхөөр томилж ажиллуулснаас эхтэй. Мөн "Чөлөөт хэвлэлийг дэмжих сан” гэгчийг удирддаг байв. Энэ сан нь үндэсний удирдагчийг шүүмжлүүлэхгүй байх зорилгыг хэрэгжүүлж байсан гэж хардагддаг. О.Цолмонгийн талаар "Хоёрдугаар Филатова эргэн ир­лээ” гэсэн утгатай нийтлэл хүртэл гарч байлаа.

Харин Н.Энхбаярыг ид хүчтэй байх үед одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Н.Энхбаяр бол том дарангуйлагч. Энэ дарангуйлагчаас салаагүй цагт Монгол орон хөгжихгүй” хэмээн илт тэрсэлдэж байв. Ингэхдээ "Монголын төрийг та удирддаг юм уу, танай авгай удирддаг юм уу” гэх шуугиант асуултаа асуусан байдаг.

М.Энхсайхан анх Н.Энхбаярт "Авлигалын загалмайлсан эцэг” гэх алдрыг өгсөн. Өнөөдрийн болохгүй, бүтэхгүй, хамаг л муу муухайн уг үндсийг түүнтэй холбох сонирхол, үзэл хандлага ч их хүчтэй өрнөдөг.

Ц.Элбэгдорж нэгэнтээ "Н.Энхбаярыг улс төр лүү орж ирэх хүртэл манай улс төр үнэхээр цэвэр, ариун гэгээн байсан. Наад зах нь романтик, өөрөөр хэлбэл гэгээн хүсэл мөрөөдөл дүүрэн. Хувьсгалт нам ч, манайхан ч адил гэнэн цайлган, сэтгэл зөвтэй байсан юм уу даа. Алдаа нь хүртэл хор багатай, амжилт нь олон түмэнд өгөөж ихтэй байж дээ, одоог бодоход. Тэр үед ардчилал дөнгөж л долоо хүрч нялх хүүхэд шиг дэрвэж байсан. Тэгээд л 1997 оны намраас Монголын нялх ардчилал Н.Энхбаяраар самардуулж, самруулж эхэлсэн. Гурвын гурван засгаараа туг тахиулсан. С.Зоригоо алуулсан. Гурван гишүүнээ шоронд барьж өгсөн” гэж ярьсан байдаг.

Авлигатай холбогдсон хэргүүдийг сэжүүрийг сөхөөд, үзүүрийг мөшгөөд эхэлбэл адагт нь Н.Энхбаяртай очиж холбогдчих гээд байдаг ч зүй тогтол бий. Үүнийг анхаарахгүй, анзаарахгүй орхиж боломгүй. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарын хэрэг, алдарт Казиногийн хэрэг, хахуульд өгөхөөр амалсан 500 саяын хэрэг, албан өрөөндөө авлига авч байгаад баригдсан Г.Шийлэгдамбын хэрэг гэх мэт. Түүний дүү Н.Энхтуяа, туслахынх нь ах болох Б.Хуяг нарыг одоо хүртэл интерполоор эрэн сурвалжилсаар байна.

Бээжинд түүний дүү Н.Энхтуяагийн нэр дээр сая доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэйг илчилж, АНУ-ын Калифорни мужийн Геркулес хотын Топаз-ийн 124 124 Topaz Court, Hercules CA 94547 хаяганд дөрвөн давхар хаустай. Энэ хаус нь унтлагын 4 өрөө, ариун цэвэрийн 3 өрөөтэй, 2060 ам дөрвөлжин фийт буюу 630 кв.м хэмжээтэй хааны ордон шиг л саруулхан өргөөтэй. Мөн Лондонд эхнэрийнх нь нэр дээр поп од Мадоннагийн ойролцоо тансаг харш бий. Түүгээр ч үл барам ээжийнх нь дүүгийн нэр дээр алт, газрын ховор элементийн таван лиценз байгаа гэх зэрэг ил, далд хөрөнгийн маш олон жагсаалт Н.Энхбаяртай холбогддог.

Мөн Н.Энхбаярыг төр барьсан 10 гаруй жилд гаалийн төлбөргүйгээр хил нэвтэрдэг ногоон гэрлийн машинууд бий болж, ашигт малтмалын лицензийн 70 гаруй хувь тараагдсан тухай баримт бий. 2000-2004 онд төрийн зардлыг хоёр дахин өсгөсөн. Төрийн албан тушаал, сайдын суудлыг өндөр үнээр үнэлж эхэлсэн. Хээл хахуулиар төрд гарч ирсэн түшмэд эргээд ард түмнээ сорох замаар шархаа нөхөөд, бүр нугалж олох шуналд хөтлөгдсөн. Энэ мэтээр түүүний засаглалын жилүүдэд бий болсон балгийг тоочоод байвал барагдахгүй.

Улсаасаа баян хүн гэдэг ойлголт түүний үед л гарсан. Хүн бүр түүнийг хэмжээгүй эрх мэдэлт гэж харахын зэрэгцээ хэмжээгүй их хөрөнгөтэй гэж хардаж байлаа. Н.Энхбаяр өөрийнх нь эрх ашгийг хамгаалдаг хууль прокурор, АТГ зэрэг байгууллагуудынхаа халхавчин дор асар их эд хөрөнгийг идэж шамшигдуулсан тухай баримт, таамаг их бий.  

Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн үйлдвэрийн байр, Арцатын ам, Шаргалжуут, Гурваннуур, Оргил рашаан сувилал, "Оргил” рашаан сувиллын хашаан дотрох баригдаж байгаа байшингууд, тэдгээрийн газрынх нь наймаа, Төмөртэйн орд газрын 25 хувь, Буриадын Байгал нуур орчмын жуулчны бааз, "Зууны мэдээ сонин, Японы буддын шашны төвөөс Монголын сүсэгтэн олонд өгсөн гэх "ТВ-9"-телевиз, Энэтхэг болон Англи, Америк дахь үнэтэй эдлэн газар, хаусууд зэрэг түүний худалдан авсан хөрөнгийн жагсаалт тухайн үеийн гол дуулиан байсан.

Түүний гавьяа цөөн биш, бас бага биш. Хамгийн эхэнд Оросын их өрийг тэглэсэн төрийн зүтгэлтэн бол Н.Энхбаяр. Орост төлөх 11.4 тэрбум шилжих рублийн өрийг тэглэж чадсан нь улс төрийн нэн чухал шийдвэр байсан нь маргаангүй. Хэрвээ тэгээгүй байсан бол Монгол Улс өнөөдрийнхөөсөө хоёр дахин их өртэй болж, бүрэн бусдын хараат болох аюултай тулах байсан. Үүгээрээ Н.Энхбаяр бол тусгаар тогтнолын үнэ цэнэтэй гавьяа байгуулсан гэсэн үг.

Түүнчлэн монголчуудад газрыг нь өмчлүүлэх шийдвэрийг Н.Энхбаярын засаглалын үед гаргаж чадсан. Өөр үед бол чадах байсан эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Ийм эмзэг, ийм нандин асуудалд шийдвэр гаргуулах нь өнөөдрийн ардчилсан тогтолцоотой нийгэмд асар хэцүү. Тухайн үед Б.Баабар "Хэрэв Н.Энхбаяр газрыг хувьчилж чадвал түүнд алтаар хөшөө босгож ч болно” хэмээж байсан юм шүү.

Үүний дараа мэдээж "Мянганы зам”-ыг бариулсан гавьяа дурдагдаж таарна. Бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох мөрөөдлийг нь тухайн үед "Мянгуужины үлгэр” гэж амтай бүхэн л хэлж байсан. Ёстой л Н.Энхбаяраас өөр хүн бодож ч зүрхлэхгүй агуу том бүтээн байгуулалт байлаа, тэр үед. Удаах нь мөн л Н.Энхбаярын автор бүхий "Үдийн цай” хөтөлбөр.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч зэрэг төрийн бүх өндөр дээд албан тушаалыг хашиж байсан хүн энэ байтугай олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, хийж бүтээсэн нь мэдээж.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаар түүний мандан бадарч асан цаг хугацаа төгсгөл болсон юм. Гэхдээ түр гэж хэлбэл зохиж мэднэ.

Хэдийгээр Ц.Элбэгдоржид ганцхан хувийн саналаар ялагдсан боловч амссан хохирол, алдсан зүйл нь хэтэрхий их туссан. Н.Энхбаяр "Ерөнхийлөгчийн сонгууль цэвэр луйвар болсон. Намайг луйвардаж, хүч хавсран унагалаа. Энэ луйврыг манай нам, миний удирдаж байсан нөхөд намын дарга, сонгуулийн штабын даргынхаа оролцоотойгоор хийсэн” гэж хөмхий зуусан нь үнэн билээ.

Түүнийг улс төрөөс арчих төлөвлөгөө ил цагаан хэрэгжиж, АТГ-аас 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр 600 гаруй цагдаагаар бүслэн авч, гэрээс нь баривчиллаа.

Монголын түүхэнд экс Ерөнхийлөгчөө шоронд хийсэн энэ түүх бол ёстой л "Туг ч барина, тугал ч хариулна” гэгчийн хамгийн тод жишээ болсон. Хэцүү нэртэд ороод, "Би хэрэг хүлээхгүй” гэж хуурай өлсгөлөн зарлаж, эцэж турахын эрхэнд эмнэлгийн орон дээр эргэж босч ирсэн хүн.

Н.Энхбаяр уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаасаа хойш бизнес хийх гэж ах дүү, гэр бүлийн компаниудаа нэгтгэж уул уурхайн лиценз авахыг хүссэн гэдэг л дээ. Гэтэл тухайн үед Ерөнхий сайд С.Баяр Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт "Н.Энхбаярт лиценз олгож болохгүй” гэх даалгавар өгсөн гэж дуулаад, уур унтуу ихээр төрж. Дээрээс нь өөрийг нь шалгах, хорьж цагдах санаархал хэт ил цагаандаа гарч, манай хүний шар хорыг шалбартал нь маажсан хэрэг.

Тиймээс л Н.Энхбаярын дайснууд нь ч, найзууд нь ч түүний эсрэг нэгдэж, сэрсэн мангасыг дахин улс төрд оруулахгүйн төлөө хамаг мэхээ хийхэд хүргэсэн юм. Ингээд л бидний мэддэг "Оймсны түүх” бичигдсэн билээ. Яг үнэндээ Н.Энхбаяр өөрт нь хэрэг үүсгэн шалгах, улмаар ял өгөхийг мэдэж байсан байх учиртай. Түүнд гадаад руу нууцаар зугтаж, бусад улс орноос орогнол хүсэж боломж ч байсан. Гэвч түүний шунал нь айдсаа давж гарсан юм. Алдсан эрх мэдлээ буцааж олж авах хор шар, хонзон түүнд буцалж байсан учраас тэр бүхний эсрэг боссон.

О.Цолмон нөхрөө улс төр рүү дахин яагаад орсон талаар "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгаад ном, зохиолоо бичиж, тайван амьдарна гэж ярьдаг байсан. Гэвч энэ улсын төлөө хийх зүйл байна, шударга бус зүйлийн төлөө тэмцэх сэтгэл нь илүү байсан” гэж ярьжээ.

Түүнийг "улс төрийн үхдэл” болгох ажиллагаа гаргууд хэрэгжсэн ч амжилт олж чадаагүй. Н.Энхбаярыг баривчилсан нь түүнийг улс төрөөс арчих биш, харин ч улс төрийн тавцанд дахин алдаршуулан гаргаж ирсэн. Үүнийг "Сант марал” судалгааны төвийн дүн харуулдаг. Баривчлагдахаасаа өмнө Н.Энхбаяр улс төрийн рейтингээрээ гуравдугаар жагсаж байсан бол баривчилсны дараа шууд л нэгд ороод иржээ. 2012 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярын МАХН 10 суудал аваад орж ирж чадсан.

 

Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд МАН болон АН-ын гол айдас Н.Энхбаярын зүгээс айсуй гэж улс төрийн ажиглагчид ярьж байна. Магадгүй л юм. Улс төрийн хувьд хэдийнэ "үхдэл” болгочихлоо гэж бодсон хүн нь дахиж сэргэчихээд "зомби” адил энд тэнд сүүтэгнэн үзэгдээд, сэлгүүцэх болсон нь хэний ч хувьд жинхэнэ айдас мөн билээ... 


 


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

Н.Энхбаяр хэрэв үнэхээр олиггүй хүн байсан юм бол яагаад сонгуульд нэр дэвшүүлэхгүй төрөл бүрийн аргаар саад хийгээд байгаа юм бэ? Олиггүй хүнийг хэн сонгох юм бэ? Тийм биз дээ. Тэртээ тэргүй сонгуулийн ерөнхий хороо нь МАНАН-д байгаа биз дээ.

:

ирж байгаа нь зөв.айх хүмүүсээ айлга. айсан хүмүүс нь зугатаад л яваг

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex